Гараа яагаад 20 секундын турш угаах ёстойг физикийн ухааны үүднээс тайлбарлажээ

Гар угаах нь аливаа халдварт өвчний тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдэг нь аль эрт батлагдсан зүйл билээ. Тэгвэл "Hammond Consulting Limited" судалгааны байгууллагын мэргэжилтнүүд "Шингэний физик" нийтлэлдээ гар угаах гол механизмыг харуулсан энгийн загварыг дүрслэн харуулжээ. Тус загвар дээр үндэслэн гарыг хэр хугацаанд угааснаар бүрэн халдваргүйжүүлэх вэ гэдгийг тооцоолж гаргасан аж. 

Гараа яагаад 20 секундын турш угаах ёстойг физикийн ухааны үүднээс тайлбарлажээ
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр хэмжээст энэхүү математик загвар дээрх долгионтой зураас нь хүний гарыг, зэрэгцсэн нарийн зураас нь шингэнийг илэрхийлж байгаа аж.

Хар зураасны долгион нь хөндий маягийн хэлбэр үүсгэсэн байгааг харж байгаа байх. Тэрхүү хөндийний доод хэсэг нь гарт наалдсан байгаа бичил биетүүдийг илэрхийлнэ. Харин зураасны зэрэгцээ байгаа шингэн буюу ус тэнд хүрч байж тэрхүү бичил биетүүдийг угаана. Харин ус тэнд хүрэхийн тулд хангалттай хэмжээний энергитэй байх ёстой. 

Шингэний "угаалтын энерги"-ийг гарын хөдөлгөөний хурд тодорхойлно. Гар хэр хурдан хөдөлж угаана тэр чинээгээр ус энерги хуримтлуулж бичил биетүүдийг аль болох их хэмжээгээр арилгана. 

Тус судалгааг удирдсан эрдэмтэн Паул Хаммонд цамцан дээрх толбыг арилгах үйл явцаг жишээ болгон татжээ. Тэрхүү толбыг хэр хурдан үрнэ, төдий чинээгээр хурдан толбо арилна. 

"Хэрэв та гараа хэт зөөлөн, хэт удаан хөдөлгөвөл урсаж буй шингэн хангалттай хүч авахгүй учраас гадаргуутай барьцалдсан бичил биетийг гадаргуунаас нь салгаж чадахгүй" хэмээн Паул ярьсан байна. 

АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зааварчилгаанд гараа дор хаяж 20 секундын турш угаахыг зөвлөсөн байдаг.

Хаммондын загвар үүнийг мөн баталсан юм. Гар дээр наалдсан нян бактерыг салгахын тулд 20 секунпдын турш хүчтэй хөдөлгөөнөөр угаах ёстой аж. 

Энэхүү загвар дээр яг ямар саван ашиглах хэрэгтэйг дурдаагүй ч дээрх тооцооллын ачаар компаниуд илүү үр дүнтэй, эрүүл угаалгын бүтээгдэхүүн гаргаж авах нь гарцаагүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()