Шувуу мэт далавчтай дрон

Сингапур, Австрали, Хятад болон Тайвань улсын хамтарсан инженерийн баг орчин цагийн дөрвөн сэнст дроныг халах санаа гаргасан нь шувуу мэт далавчтай дрон бүтээх байв. Уг бүтээлээ дэлхийн хамгийн хурдан шувууны биологийн онцлогоор бүтээсэн бөгөөд ингэснээр уг дрон нь хөвөх, шунгах, огцом эргэх болон түр зогсох зэрэгтээ яг л шувуу мэт маш чөлөөтэй байхаас гадна илүү түргэн үйлдэл гүйцэтгэж чадах ажээ.

Шувуу мэт далавчтай дрон
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Шувуу мэт загвартай уг дрон нь ердөө 26 грамм жинтэй бөгөөд энэ нь ердөө л хоёр амны халбага гурилын жинтэй тэнцүү юм. Маш хурдтай байдлаас огцом зогсож чадахын дээр хөнгөн жинтэй учир хүний ойр орчим зай талбай бага хэцүү орчинд ажил гүйцэтгэх боломжтойн дээр илүү аюулгүй, дуу чимээ багатай болж, бас бага эрчим хүчээр ажиллах боломжтой болжээ.

Хамтарсан багийг удирдсан Сингапурын инженер, судлаач, доктор, профессор Яао Вей Чин: Бидний бүтээсэн дрон бодит амьдрал дээрх шувуудын биологийн онцлогоос санаа авсан учраас дэлхийн орчин нөхцөлд маш сайн дасан зохицно. Мөн түүнчлэн байгаль орчинд аюул багатай. Учир нь сэнстэй дрон маш хүчтэй эргэлтийн улмаас байгаль, ургамал гэмтээх хандлагатай байдаг. Мөн манай дрон хүчтэй салхинд маш тэсвэртэй учир бид эхний ээлжид онгоцны буудлаас шувуудыг үргээж, онгоцны сэнсэнд татагдаж орохоос сэргийлэхийг зорьж байгаа гэжээ.

Мөн түүнчлэн уг дрон өөртөө камер суурилуулах боломжтой учир цаашид замын хөдөлгөөн хянах,мэдээлэл цуглуулах, ой хээрийн түймрийн талаар мэдээлэл цуглуулахад ашиглахад хамгийн тохиромжтой ажээ. Учир нь одоогийн дөрвөн сэнст дрон ийм төрлийн хүндрэлд тэсвэргүй бөгөөд эвдрэх магадлал тун өндөр юм.

Уг дроны туршилт дууссан бөгөөд одоогийн байдлаар цагт 112 км хүртэл хурдлах боломжтой болоод байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()