"Царай муутай" аавын цэцэг шиг үзэсгэлэнтэй охид

Охин хүүхэд аавыгаа дуурайдаг, хоёр царай муутай хүнээс царайлаг хүүхэд төрдөг гэх мэт хүний удамшилтай холбоотой явган яриануудыг та олон сонссон байх. Мэдээж тэдгээрээс зарим нь ортой, зарим нь өрөөсгөл байдаг бол алдартнуудын хүрээлэл дунд тийм ч царайлаг биш аавын охид гайхалтай үзэсгэлэнтэй байх нь бараг хууль бололтой. Магадгүй тэдний ээж нар ихэвчлэн сайхан бүсгүйчүүд байдаг нь үүнд нөлөөлдөг байж болох юм.

"Царай муутай" аавын цэцэг шиг үзэсгэлэнтэй охид
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Стивен Тайлерын охин Лив Тайлер

"Aerosmith" хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер хэдий тийм ч сэтгэл татам төрхтэй нэгэн биш ч авъяас чадвар, биеэ авч явах байдлаараа бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдаг байв.

Харин түүний охин Лив өөрийн гоо үзэсгэлэнгээр 2000-аад оны эхэн үед дэлхийг байлдан дагуулж, олон киноны гол дүрд төгс төрхөө мөнхөлсөн билээ.

Стивен Тайлерын охин Лив Тайлер

2 Шон Пенний охин Дилан Пенн

Жүжигчин Шон Пенн бол тийм ч царай муутай эр биш. Гэхдээ тэрээр охиныхоо дэргэд нугасны муухай дэгдээхий шиг харагддагтай хэн ч маргахгүй биз.

Шон Пенний охин Дилан Пенн

3 Дональд Трампын охин Иванка Трамп

Цахим орчинд Дональд Трампын гадаад үзэмжээр байнга л тоглоом хийж байдаг. Харин охин Иванка нь Америкийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтад жил бүр багтдаг юм. 

Дональд Трампын охин Иванка Трамп

4 Роуан Аткинсоны охин Лили Аткинсон

Мистер Биний эмэгтэй хувилбар ямар харагдахыг төсөөлөөд үз дээ. Ямар ч үг хэлэхгүйгээр биднийг инээлгэдэг Роуан Аткинсоны охин нь "аз болж" ээжийгээ илүү дуурайжээ. 

Алдарт инээдмийн жүжигчин маань охиныхоо ээжтэй 25 жил хамт амьдраад, 2015 онд салсан юм. 

Роуан Аткинсоны охин Лили Аткинсон

5 Рон Ховардын охин Брайс Даллас Ховард

"A Beautiful Mind", "Da Vinci Code" зэрэг киног бүтээсэн алдарт найруулагч Рон Ховардын охин Брайс өдгөө Холливудын хамгийн үзэсгэлэнтэй, эрэлттэй жүжигчдийн нэг болоод байгаа. 

Рон Ховардын охин Брайс Даллас Ховард

6 Квинси Жонсын охин Рашида Жонс

Алдарт хөгжимчин, хөгжмийн зохиолч Квинси Жонс нийт 7 хүүхэдтэй бөгөөд тэдний нэг нь Рашида юм. 

Рашида "Parks and Recreation" болон "The Office" зэрэг цувралаар нэрд гарсан билээ. 

Квинси Жонсын охин Рашида Жонс

7 Квинси Жонсын охин Кеня Кински-Жонс

Квинси Жонсын өөр нэгэн охин Кенягийн ээж Настасья Кински гайхалтай гоо үзэсгэлэнгээ охиндоо өвлүүлжээ. Тиймээс Кеня шууд загварын салбарт хөл тавьсан бөгөөд "Stella McCartney" болонCalvin Klein" зэрэг брэндийн нүүр царай болоод амжжээ. 

Квинси  Жонсын охин Кеня Кински-Жонс

8 Мик Жаггер, Жоржиа Мэй Жаггер

"The Rolling Stones" хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер болон Британийн топ модель Жорж Мэй нарын дундаас гарсан Жоржиа Мэй Жаггер нь аав ээж хоёроосоо хамгийн сайн талуудыг нь өвлөн авсан байна.

Мик Жаггер, Жоржиа Мэй Жаггер

Жоржиагийн үүдэн хоёр шүд аавынх шигээ завсартай нь гадаад үзэмжийг нь бүр ч өвөрмөц бөгөөд халуухан болгожээ,. Тиймээс Жоржиа өдгөө дэлхийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг болоод байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()