Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд

2021-10-07, 14:57
5,166

Төгс бие галбир тренд болоод байгаа өнөө цагт жингийн илүүдэлтэй хүмүүсийг доромжилж, тохуурхах үйлдэл газар аваад байгаа бөгөөд үүний нэг хохирогч нь залуу дуучин Билли Айлиш билээ. Тэрээр нэвсгэр, сул чөлөөтэй хувцас өмсөх дуртай тул хүмүүс түүнийг биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, сул талаа нуун далдалдаг гэж ярьцгаадаг байв. Тэгвэл Билли сүүлийн үед халуухан гэмээр зургуудаараа шүүмжлэгчдийн "амыг таглаж", тэр байтугай сэтгүүлийн нүүрэн дээр бие галбираа гайхуулсан билээ.

Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Грэммийн шагналт поп од Билли Айлиш шүтэн бишрэгчдээ хөндлөнгийн хүмүүсээс хараат бус, өөрийнхөөрөө байхыг үлгэрлэн уриалдаг.  Дуучин бүсгүй өмнө нь "Миний төрөлхийн бие галбир та нарын хүслээр байх ёстой юу? Та нар миний биеийг хараа ч үгүй хэрнээ намайг шүүмжилж байна" хэмээн шүүмжлэгчдэд хандан хэлж байв. 

Тэрээр өнгөрсөн оны эхэнд Майами хотод болсон тоглолтынхоо үеэр хагас нүцгэн биеэ олон нийтэд харуулсан бөгөөд түүнээс хойш олон нийтийн өмнө ч, цахим хуудастаа ч өөрийн биеэ нуулгүй харуулахаас татгалздаггүй болсон юм. 

Харин одоо түүнийг байнга "томдсон" хувцас өмсдөг гэж шүүмжлэх хүн байхгүй болсон биз. 

Түүнчлэн Билли өнгөрсөн хавар хуучны классик бөгөөд тачаангуй төрхийг бүрдүүлэн Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн билээ. 

Билли Айлиш сэтгүүлд өгсөн ярилцлагаараа дамжуулан охидод "Хэрвээ чи бие галбиртаа сэтгэл хангалуун байж, өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг юм бол яагаад корсет зүүдэг юм бэ? Яагаад өөрийнхөө байгааг бодитоор нь харуулж чаддаггүй юм бэ?" гэсэн асуулт үлдээсэн байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()