"Squid Game" цувралын зураг авалтын үеэрх мартагдашгүй мөчүүд, сонирхолтой баримтууд

2021-10-08, 15:38
25,839

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий дахиныг шуурга мэт доргиосон Өмнөд Солонгосын "Squid Game" цувралын талаарх яриа хэлэлцүүлэг, трэнд, миймүүд одоо ч намжаагүй байна. Төсөөлөлд ч буумгүй асар их мөнгө хожихын төлөө 456 тоглогч дэндүү хатуу дүрэм бүхий хүүхдийн тоглоомуудаар өрсөлдөж буйг харуулах уг цуврал Netflix-ийн түүхэн дэх хамгийн их хүн үзсэн бүтээл болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Энэхүү амжилтынх нь нууц мэдээж онц сонирхолтой зохиол, чадварлаг найруулалтаас гадна жүжигчдийн сэтгэл татах увдис байв. Ингээд "Squid Game"-ын хөшигний арын сонирхолтой мөчүүд, зураг авалт болон жүжигчидтэй холбоотой баримтуудаас хүргэе.

"Squid Game" цувралын зураг авалтын үеэрх мартагдашгүй мөчүүд, сонирхолтой баримтууд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • Кино зохиолыг бичиж, найруулсан Хван Дун Хёк 2008 онд дүрүүдийнхээ нэгэн адил өр зээлэнд баригдаж, гэр бүлээрээ хүндхэн амьдарч байхдаа Squid Game-ийн санааг олжээ.

Дугаар 67, 218 нарын хөгжилтэй селфи

  • Тэрээр зохиолоо жилийн турш бичиж дуусгасан ч кино компаниудаас 10 жилийн турш татгалзсан хариу авчээ.  Эцэст нь 2019 онд Netflix зөвшөөрч, дэлгэцийн бүтээл болгохоор болсон байна.

Зоогийн өмнө - Жүжигчин Пак Хэ Со, Жун Хо Ён нар

  • Найруулагчийн хувьд багадаа тоглодог байсан "Баавгайн чих"-тэй төстэй "Наймаалжин тоглоом"-ыг киноныхоо нэр болоод гол үйл явдал болгожээ. Тэрхүү тоглоом нь өнөөгийн нийгэмтэй зүйрлэхэд их төстэй санагдсан гэнэ.

Squid Game-ийн гурван хатагтай

  • Нью-Йоркод загвар өмсөгч хийж байсан Жун Хо Ёны пробонд орж буй бичлэгийг үзсэний дараа найруулагч түүнийг шууд гол дүрийн эмэгтэйгээр сонгожээ. Сэ Бёкын дүр нь Жун Хо Ёны анхны уран бүтээл юм.

  • Дугаар 240 буюу Жи Ён нь эх зохиол дээрээ өсвөр насны хүү байсан гэнэ. 

Дугаар 240-ийн дүрд жүжигчин И Ё Ми тогложээ

  • Гол дүрийн хоёр эрд тоглосон И Жүн Жэ, Пак Хэ Со нарыг найруулагч кино бүтээгдэж эхлэхээс өмнө сонгосон байжээ.

Жүжигчин Ким Жү Рён, Пак Хэ Согийн хамт

  • Зураг авалтанд ашиглагдсан элсэн чихрийн жигнэмэгүүдийг хийх гэж 3 хоног болжээ. Тэр үед зураг авалтын талбай тэр чигтээ сахарын үнэрээр дүүрсэн байсан гэнэ.

Жүжигчин Хо Сун Тэгийн цайны завсарлага

  • Олс таталтын хэсгийн зургийг авахад олсны нөгөө талаас тусгай машинаар татуулжээ. Жүжигчид нэг нэгэнтэйгээ өрсөлдөхөд амархан ядарч байсан болохоор тэр гэнэ.

Сүүлчийн 3

  • Харин шилэн гүүр газраас метр гаруйн өндөрт байсан гэнэ. Гэхдээ л жүжигчид зураг авалтын үеэр маш их айжээ.

Гамшгийн өмнө

  • Тоглогчдын байрладаг нийтийн байрыг агуулахыг санагдуулам хийсэн нь хүмүүсийг өнөө цагт эд зүйлс шиг үздэг болсон гэсэн санааг давхар агуулжээ.

Энэтхэгийн жүжигчин Анупам Трипати Пак Хэ Согийн хамт.

  • Цэргүүдийн багийг туялзуур жадны тамирчны багаас санаа авч хийжээ.

Дугаар 212 ба 199

  • Амиа алдсан тоглогчдын авс бэлгийн хайрцаг шиг байгаа нь тоглоомын үндэслэгч нь өөрийгөө бурхан гэж үздэг бөгөөд түүний хувьд бусдын үхэл бол бэлэг гэсэн санааг агуулжээ.

Солонгос жүжигчид зураг авалтын үеэр түүнийг Ану хэмээн дууддаг байсан гэнэ.

  • Дуулдаг хүүхэлдэйг 70,80-аад оны үед хүүхдүүдийн сурах бичиг дээр байсан алдартай зургийг дуурайлгаж хийжээ.

Алдарт дуулдаг хүүхэлдэй дээр жүжигчин Ви Ха Жун зочилсон нь

  • Зохиол нь УСК биш цуврал кино болно гэдгийг мэдсэний дараа найруулагч тоглоомын тоо болон цагдаагийн албан хаагч Жун Ү гэх мэт бусад дүрүүдийг нэмсэн байна.

Цагдаагийн дүрд тоглосон Ви Ха Жун болон Пак Хэ Со нар

  • Үхэгсдийг чандарлах хэсгийн зохион байгуулалтыг Аушвицийн бөөнөөр хорих лагертай адилхан хийжээ.

Squid Game-ийн амжилт Анупам Трипати-д яг л зүүд шиг санагдсан гэнэ.

  • Netflix 2019 онд уг цувралыг бүтээж эхлэхдээ "Round Six" гэж нэрлэхээр төлөвлөж байв.

"Хүнд гар" Хо Сун Тэгийн хамт селфи авсан нь

  • Тоглоомын урилга болсон нэрийн хуудас дээр буй найман оронтой утасны дугаар нь жинхэнэ гэнэ. Цуврал гарч эхэлснээс хойш тэрхүү дугаарын эзэн өдөрт дор хаяж 4000 дуудлага хүлээж авах болсон байна.

Жүжигчин И Ё Ми

  • Жүжигчин Жун Хо Ён цуврал гарч эхэлснээс хойш инстаграм дээр хамгийн олон дагагчтай солонгос жүжигчин болсон бөгөөд өдгөө дагагчдынх нь тоо 17 саяд хүрч байна.

Жун Хо Ён болон Ким Жү Рён

  • Хэрэв Squid Game-ийн 2 дугаар улирал гарвал тэр нь тоглоомыг удирдагч багтай эрийн тухай байх болно хэмээн найруулагч өгүүлжээ. Солонгосын алдарт жүжигчин И Бён Хён тэрхүү нууцлаг эрхмийн дүрд тоглосон билээ.

Хамгийн гунигтай хэсгийн зураг авалтын үеэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()