Хятад дахь 1 сая оршин суугчтай газар доорх хотын нууц

Бээжин хотод 1960-аас 1970-аад оны үед буюу хүйтэн дайны оргил үед иргэдийг цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалах зорилгоор асар том хоргодох байр барьсан байдаг. Газар доорх тэрхүү байр үнэхээр том хэмжээтэй учраас өдгөө "Газар доорх цагаан хэрэм" гэх нэр авчээ. Гэвч ашиглах шаардлагатай гараагүй тул яваандаа энд хүмүүс суурьшиж өөрсдийн гэсэн "хот"-ыг байгуулсан байна. 2000-аад оны эхээр энэхүү газар доорх хот Хятадаар аялж буй хүмүүсийн хувьд заавал үзэх ёстой газруудын нэг болсон аж. 

Хятад дахь 1 сая оршин суугчтай газар доорх хотын нууц
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Британийн "The Sun" сонины мэдээлж буйгаар энэхүү "Цагаан хэрэм"-д дунджаас доогуур орлоготой 1 сая гаруй иргэн амьдарч байгаа гэжээ. Нийтдээ 85 гаруй км үргэлжилдэг энэ хоргодох газар хэдий тохь тух муутай ч тог цахилгаан, халаалт, усны шугамд холбогдсон учраас амьдрахад шаардлагатай бүх зүйл байдаг гэнэ. 

Газар доор 8-18 м-ийн гүнд байрладаг энэхүү хотыг хятадаар "Газар доорх хот" (地下城) хэмээн нэрлэдэг байна. 

300 мянган ажилчдын гараар бүтсэн энэхүү нуувчийг байгуулахад хүнд машин механизм огт хэрэглээгүй гэжээ. 

Өмнө нь Цяньмэний гудамжин дахь дэлгүүрүүдээр дамжин газар доорх цогцолбор руу орох 90 орчим нууц гарц байдаг байв. Харин одоогийн байдлаар Баруун Дамочан гудамж 62 (Цяньмэнь), Бээжингийн нэхмэл хивсний үйлдвэр (Чунвэн дүүргийн Синфу гудамж 44), Дажалан гудамж 18 (Цяньмэнь) зэрэг хэд хэдэн хаалга нээлттээй хэвээр байна. 

Бээжингийн газар доорх сүлжээнд орох нэг орц.

Тэрхүү нэг сая оршин суугчдын ихэнх нь БНХАУ-ын бусад мужуудаас Бээжинд ажил олж хийхээр шилжиж ирсэн хүмүүс байдаг юм.

Газар доорх хонгилд амьдрахад нарны гэрэл үзэхгүйн дээр зай давчуу. Гэхдээ түрээсийн төлбөр нь Бээжингийн дундаж байрны түрээсийн гуравны нэгтэй тэнцэхээр учраас ингэж олноороо газар доор амьдрах болсон байна.

Газарх доорх хотын иргэн.

Зарим оршин суугчид уг цогцолборт олон арван жил амьдарсаар байгаа бол зарим нь байр түрээслэх хэмжээний мөнгө олох хүртлээ энд амьдарна.

Бээжингийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс 2010 оноос хойш эндхийн оршин суугчдад жирийн орон сууц олгохыг хичээж иржээ. 

1950-иад оны сүүлээс 1980-аад оны сүүл хүртэл 30 жил үргэлжилсэн Хятад, Зөвлөлт Холбоот Улсын хоорондох зөрчилдөөний үед бараг цөмийн дайн эхлэх дөхсөн байдаг. Чухамдаа үүнээс болж 1969 онд энэхүү хоргодох байрыг барьж эхэлсэн байна. 

Хятадын Коммунист намын дарга Мао Зэдунь иргэдэд хандан "гүн хонгил ухаж, хоол хүнсээ нөөцлөж, дайнд бэлтгэх"-ийг зөвлөсөн бөгөөд үүний хариуд иргэд сайн дураараа энэхүү төслийг санаачилжээ. 

Дараагийн арван жилийн хугацаанд 300,000 гаруй ажилчин (ихэнх нь энгийн иргэд) энэхүү байгууламжийг барьж дуусгасан байна. Тус хоргодох байр нь нийт 10,000 тасалгаатай бөгөөд үүнд агуулах, үйлдвэрлэлийн талбай, зоогийн газар, театр, спортын байгууламжуудыг багтаажээ. Энэ бүгдийг цэвэр хүний гараар барьсан гэдэгт итгэх хэцүү. 

1980-аад оны үед Бээжин хот 6 сая хүн амтай байсан бөгөөд тэд бүгд энд багтахаар байв. 

Хоргодох байрыг зориулалтынх нь дагуу хэзээ ч ашиглаагүй боловч дараагийн жилүүдэд иргэд энд үйлчилгээний газрууд, хямдхан зочид буудлууд нээж, хүн амьдрахад тохиромжтой болгожээ.

Энд нийтдээ 2300 гаруй агааржуулалтын төхөөрөмж суурилуулсан нь иргэдийг газар доор хуримтлагдаж болох хорт хийнээс хамгаалдаг байна. 

Зарим байрнууд нь гал тогоотой байдаг. 

Хонгилууд нь нарийхан ч бүгд цахилгаан гэрэлтүүлэгтэй юм. 

Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Аннет Ким тус байгууламжийг судалсны эцэст энд амьдардаг иргэд дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын өмнө тулгарч буй асуудлыг өөр хувилбараар шийдсэн болохыг тэмдэглэжээ.

Түүний тэмдэглэлд: "Мэдээж хэн ч газар доор амьдрахыг хүсэхгүй. Гэхдээ дэлхийн бусад томоохон хотуудад хямд үнэтэй байр дэндүү зах газар байрлалтай байдаг. Харин бүх зүйлтэй ойр амьдрах үүднээс иргэд ийм газрыг сонгожээ" гэж дурдсан байна. 

Зарим оршин суугчид амьдарч буй орчноо дизайнеруудтай хамтран  тохижуулж байгаа гэнэ. 

Өмнө нь дурьдсанчлан эндхийн оршин суугчид бага орлоготой ч хотын төвтэй хамаагүй ойр амьдардаг. 

Жишээлбэл гудамжны худалдаачин хаа байсан хотын захаас бус эндээс шууд бараа ачсан тэргээ түрээд хотын төвд гараад ирнэ. 

Хүүхдийн тоглох газрыг хүртэл шийдэж өгчээ. 

2000-аад оноос эхлээд ийшээ жуулчдыг орохыг зөвшөөрсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()