Дэлхийн хүн амын ихэнх нь капитализмд сэтгэл дундуур байгааг судалгаагаар тогтоожээ

2021-10-08, 14:00
1,189

Энэ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий 27 улсын иргэд капитализмыг сайнаасаа илүү муу үр дагавар авчирж байна гэж үзэж байна. Олон түмэн, ард иргэд нь нийгмийн институтэд итгэх итгэл ямар байгааг хянадаг "Edelman" хэмээх судалгааны компанийн мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд хийсэн судалгаандаа үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ.

Дэлхийн хүн амын ихэнх нь капитализмд сэтгэл дундуур байгааг судалгаагаар тогтоожээ
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Энэ судалгааны дүнг Давост болдог Бүх Дэлхийн эдийн засгийн форумын өмнө нийтэлжээ.

Edelman Trust Barometer  нь 2000 оноос иймэрхүү рейтингийг гаргадаг болсон бөгөөд энэ жилийн хувьд тэд зөвхөн олон нийтийн болон төрийн институт төдийгүй хүмүүс капитализм хэрхэн ханддаг талаар судалж үзсэн байна. Судалгаанд оролцогсдын 56 хувь нь капитализмд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол дөрөвний гурав нь шударга бус байдал нийгэмд газар авсан, ямар нэг томоохон өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байдгаа хэлжээ.

Хувь хүний сайн сайхан амьдрах нөхцөлд нь учруулж болзошгүй бэрхшээл, аюулын тоонд рецесс буюу эдийн засгийн хямрал доройтол, сурч боловсрох боломж муу, гадаад улс орны иргэдийн болон фрилансеруудын өрсөлдөөн зэргийг оруулж байгааг  судалгаагаар тогтоосон байна. Ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх олонх буюу 83% нь ажилгүй болохоос хамгийн их айж байдгаа илэрхийлсэн байв.

Edelman Trust Barometer-ийн гаргадаг жил болгоны судалгаагаар тодорхой улс орны иргэд нь өөрийн улсын бизнес эрхлэх боломж, эрх баригчид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэлд хэрхэн хандаж байгаа талаар 100 онооны шаталбараар байр эзлүүлдэг юм. Ингэж дүгнэхдээ нийт улс орны иргэдийг нэг бүхэл болгон үнэлэхээс гадна “боловсролтой иргэд”  (informed public) болон бусад иргэд (mass population) гэсэн нийгмийн ангиллаар хувааж бас үнэлгээ өгдөг байна. Edelman нь боловсролтой иргэд гэдэгт 25-64 настай, дундаас дээш боловсролтой, өөрийн үе тэнгийнхний 75%-иас нь их цалин мөнгө олдог хүмүүсийг хамруулан тооцжээ.

2020 оны рейтингэд Орос улс сүүл мушгиж байгаа улсын тоонд орсон байна. Судлаачид Оросын боловсролтой иргэд нь нийгмийн болон улс төрийн институтэд бусад иргэдээс илүү их итгэж байгааг онцлон тэмдэглэсэн боловч нийт иргэд нь энэхүү итгэл үзүүлэх тал дээр бусад оронтой харьцуулахад хамгийн бага үнэлгээ авсан аж. Үнэлгээ нь  41 болон 27 оноо. Хамгийн өндөр итгэлийн төвшин бүхий улсаар (90 болон 77 оноо) Хятад шалгарсан бол, итгэлийн төвшин хамгийн их унасан улсууд нь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Хонгконг зэрэг байв.

Edelman-ны үзэж байгаагаар төрийн болон бусад янз бүрийн институт нь олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авахад ихээхэн хэцүү байх бололтой. Үүний тулд ажлын хөлс нэмэгдүүлэх, институт хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, боловсролд гол анхаарал хандуулах хэрэгтэй гэж тэд зөвлөжээ. Мөн энэ судалгааг хийсэн хүмүүс нь компаниудыг зөвхөн хувьцаа эзэмшигч, ашиг сонирхол бүхий хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах биш компанийн ажилтан, үйлчлүүлэгч, иргэдийн байгууллага зэрэг олон талуудын хүсэл бодлыг харгалзаж байхыг уриалсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()