Эгэл жирийн Монголчуудын төрх Франц гэрэл зурагчны дуранд...

Франц гэрэл зурагчин Люсиль Чомбарт де Лауве (Lucile Chombart de Lauwe) "Хот монголчуудын яаж өөрчлөв" хэмээх фото сурвалжлага хийжээ. Тэрээр 2007 онд анх Монголд зочилж байжээ. Дараа нь ирэхэд хурдацтай явагдаж буй хотжилт түүнийг гайхшруулсан байна. Люсиль Чомбарт Монголын хотын айл өрхийн жирийн нэг өдрийн амьдралыг харуулахыг зорьсон бөгөөд Франц гэрэл зурагчны нүдээр Монголын "шилжилтийн үе" хэрхэн буусантай танилцацгаая.

Эгэл жирийн Монголчуудын төрх Франц гэрэл зурагчны дуранд...
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Францын гэрэл зурагчин сурвалжлагынхаа эхэнд "Монгол нь эртний нүүдэлчдийн орон бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгаа улс. Олон зууны турш монголчууд нүүдэлчин хэв маягаар амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч соёл иргэншлийг сайн, муу бүх талуудтай нь нэвтрүүлж байна. Хөдөө орон нутгаас нийслэл хот болон бусад хотыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн их байна. Орчин үеийн Монгол бол ердөө л энэ" хэмээжээ. 

"Монгол үнэхээр өөрчлөгдөж байна. Энэ улс шилжилтийн үедээ байна. Энэ өөрчлөлт сүүлийн жилүүдэд явагдсан" гэж Люсиль Чомбарт зурагны тайлбарт бичжээ.

"Өөрчлөлтүүд хурдтай явагдаж байгаа ч улиралуудтай уялдаагүй, нүүдэлчин зуршил, цаг агаарын нөхцөл байдал хотжилттой холбогдож чадаагүй. Гэвч зах зээлийн эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна".

Өөрчлөлтийн үйл явц, хотжилт Монголд өнөөдөр яаж явагдаж байгааг эндээс харж болно.

Монголчууд хэдэн зууны турш хязгааргүй тал нутагтаа байшинд биш гэрт амьдарч ирсэн. Тийм болохоор тэдний ихэнхэд хотод ирж амьдрах нь хүнд байсан.

"Фото төслийнхөө хүрээнд би Монгол айл өрхүүдийн шинэ амьдрах орчинд хандах хандлагад төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, би монголчуудыг шинэ орон зайг хэрхэн ашиглаж, мэдэрч байгааг харуулахыг зорьсон юм" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()