Танд яг одоо гараад алхах сэдлийг төрүүлэх 7 баримт

2021-10-11, 15:47
2,323

Тогтмол явган алхах нь хүний эрүүл амьдрах үндэс юм. Гэхдээ алхах гээд өдөр болгон аялж уул өөд өгсөх биш, богинохон зайд ч хамаагүй байнга алхаж байх хэрэгтэй. Чухамдаа алхах нь ямар ашигтай талаар та бүхэнд таниулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Танд яг одоо гараад алхах сэдлийг төрүүлэх 7 баримт
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Алхах нь биднийг илүү бүтээлч болгодог

Гүн бодолд автсан хүмүүс өрөөн дотор нааш цааш холхидог нь зүгээр нэг тохиолдол биш. Учир нь алхах үед бидний тархи илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг гэнэ. Стэнфордын их сургуулийн явуулсан судалгаагаар алхаж байгаа хүний бүтээлч байдал суух юм уу хэвтэж байгаа хүнийхээс 60 хувиар илүү байдаг аж. 

Алхах нь биднийг илүү бүтээлч болгодог

2 Өдөр бүр тогтмол алхалт хийх нь зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг буруулна

Харвардын их сургуулийн явуулсан судалгаагаар тогтмол алхдаг хүмүүст зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал 70 хувиар буурдаг болохыг тогтоожээ. Мөн эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдраар өвдөх магадлал болон сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт 30 хувиар буурдаг юм байна. 

Өдөр бүр тогтмол алхалт хийх нь зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг буруулна

3 Биеийн хөгжлийг тэнцвэржүүлнэ

Идэвхтэй алхах үед хүний бие дэх 200 гаруй булчин, үе зэрэг ажилладаг юм. Тиймээс алхах нь биеийг бүхэлд нь жигд хөгжүүлэх дасгал болно.

Биеийн хөгжлийг тэнцвэржүүлнэ

4 Долоо хоногт 3 удаа 30 минут хурдан алхах нь дунд болон ахимаг насны хүмүүсийг сэтгэцийн хямралд орохоос сэргийлнэ

Хүний сэтгэл хөдлөлийн гол "зохицуулагч" нь серотонин даавар юм. Cеротонины гол "түүхий эд" нь хүний биед агуулагдах триптофан амин хүчил билээ. Ерөнхийдөө хүний бараг бүх эерэг сэтгэл хөдлөл үүнтэй холбогддог учраас серотониныг аз жаргалын даавар ч гэж нэрлэх нь бий. 

Хүн стрессдэх үед серотонины нийлүүлэлт буурдаг бөгөөд оронд нь өөр даавар норэпинефрин (стрессийн үед  гарч ирдэг адреналинтай төстэй даавар) их хэмжээгээр ялгардаг.

Хүн идвэхитэй дасгал хөдөлгөөн хийснээр серотонины түвшинг нэмэгдүүлж, түүний үйлдвэрлэлийг идэвхжүүлж, задралыг удаашруулдаг байна. 

Долоо хоногт 3 удаа 30 минут хурдан алхах нь дунд болон ахимаг насны хүмүүсийг сэтгэцийн хямралд орохоос сэргийлнэ

5 Явган алхах нь арьс, үс, хумсыг эрүүлжүүлдэг

Явган алхах нь хүний булчин төдийгүй дотоод эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Жишээлбэл хэмнэлтэйгээр алхах нь уушиг, бөөр, элэг, гэдэс дэх цусны эргэлтийг жигд болгоно. Үүний үр дүнд эрхтнүүд зохих тэжээл, хүчилтөрөгч авч, эргээд дээрх эрхтнүүдэд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Тиймээс алхах нь биеийг цэвэрлэх нэг төрлийн механизм болж хувирдаг бөгөөд түүний нөлөөгөөр арьс, үс, хумс зэрэг эрүүлжиж эхэлнэ. 

Явган алхах нь арьс, үс, хумсыг эрүүлжүүлдэг

6 Алхах нь нойргүйдлийг дарах хамгийн үр дүнтэй арга

Өмнө нь хэлсэнчлэн сайн алхсан хүний биед аз жаргалын даавар их хэмжээгээр ялгардаг. Үүнийг дагаад бид махбодь, сэтгэл санааны эрүүл мэнд сайжирна. Эцэст нь хүний тархины үйл ажиллагаа хэвийн болж нойр хүрэх тал дээр ямар ч асуудал гарч ирэхгүй болно. 

Алхах нь нойргүйдлийг дарах хамгийн үр дүнтэй арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()