Анчин залуу ойн дундаас гээгдсэн камер олоод нээж үзтэл...

2021-10-12, 16:44
29,756

Ихэнх хүмүүс ойгоос зөвхөн жимс, цэцэг, мөөг олж, азтай зарим нь амьтад олж хардаг бол энэхүү америк залуу тун ховор олзтой аяллаасаа буцжээ. АНУ-ын Вайоминг мужийн ойд алхаж явсан Дилан Шилт хэмээх залуу хэн нэгний хаясан бололтой камерыг олоод, доторх зургуудыг нь үзэхээр шийджээ. Гэтэл түүнийг олохоос өмнө камерыг өөр хэн нэгэн олж, эд мөрийн баримтаа үлдээгээд орхисон байв.

Анчин залуу ойн дундаас гээгдсэн камер олоод нээж үзтэл...
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Вайоминг мужийн Ларами хотод амьдардаг Дилан Шилт ан хийхээр ойролцоох уулын ой руу оржээ. Тэгтэл хаягдаад нэлээн удсан бололтой GoPro камер түүний замд хэвтэж байхтай тааралдсан байна. 

Ойд өвөл моторт чаргаар гулгаж байсан хүмүүс тэрхүү камерыг гээсэн бололтой байв. Дилан камерыг цэвэрлэж, цэнэглээд доторх бичлэгүүдийг нь үзтэл түүнээс өмнө өөр хэн нэгэн камерыг олсон болох нь тодорхой болов.

Ойд хэдэн сар хэвтсэн камерыг тэндхийн нэгэн баавгай олоод "ашиглаж" үзсэн байжээ. Сониуч баавгай камерыг асааж чадсанаар үл барам өөрийгөө бичиж үлдээсэн байв.

Эхлээд тэрээр камерыг идэх гэж оролдсон ч амжилтгүй болсон бололтой.

Ингээд баавгай бичлэг хийхийн сацуу өөрийнхөө сельфиг үлдээжээ.

"Хэрэглэж" дууссаныхаа тэрээр камерыг байсан газарт нь үлдээгээд, замаа хөөн оджээ.

Баавгайн хөгжилтэй адал явдлыг бүтнээр нь доорх бичлэгээс үзээрэй.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()