Үзэсгэлэнт Белла Хадидтай учир ургуулж байсан залуучууд ба бүсгүйчүүд

2021-10-13, 16:39
19,778

Саяхан буюу 10-р сарын 9-д палестин гаралтай америк супермодель Белла Хадид (Bella Hadid) 25 нас хүрсэн байна. Ийм залуу насандаа тэрээр дэлхийн загварын ертөнц болоод Холливудад хүртэл өөрийн ноёрхлоо тогтоогоод амжсан гэхэд итгэхэд бэрх. Эрхэмсэг бөгөөд дур булаам төрхтэй Белла залуусын зүрх сэтгэлийг жинхэнэ эзэмдэж чаддагт гайхах зүйл байхгүй биз. Тиймээс өнөөдөр ат бүхэнд Белла Хадидын нэр холбогдож байсан хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Үзэсгэлэнт Белла Хадидтай учир ургуулж байсан залуучууд ба бүсгүйчүүд
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Дюк Никольсон (Duke Nicholson)

Домогт жүжигчин Жек Никольсоны хүү Дюк болон Белла нар үерхэж байгаа гэх яриа 2020 оны 10-р сараас гарч эхэлсэн байна. Тэр үед 24 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан Белла үнэхээр Дюкийн хамт романтик аялалд гарсан нь тодорхой болсон юм. 

Дюк Никольсон (Duke Nicholson)

2 Фай Хадра (Fay Khadra)

Загвар өмсөгч Фай Хадра томоохон үдэшлэгүүд болоод хүлээн авалтууд дээр байнга үзэгддэг учраас Беллагийн харцыг булааж чадсан аж. Ийнхүү хэсэг хугацаанд Фай болон Белла нар болзож, аялалд ч хамтдаа явжээ.

Харамсалтай нь олон хүн тэр үед Файг Кендалл Женнерийн найз залуу гэж бодож байсан бөгөөд үүнээс болоод хөөрхий залуу багагүй шүүмжлэлд өртсөн юм. 

Фай Хадра (Fay Khadra)

3 Оделл Бекхэм (Odell Beckham Jr.)

Америк хөл бөмбөгийн "Cleveland Browns" багийн тоглогч Оделл Бекхэм болон Белла нар олон жилийн турш бие бие рүүгээ сээтэн хаяж иржээ.

Модель бүсгүй маань бүр дуучин The Weeknd-тэй үерхэж эхлэхээс өмнө Оделлтой дотно болсон байв. 2016 онд Белла The Weeknd-ээс салсны дараа Оделл түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, эргээд нийлэх хүртэл нь цагийг хамтдаа өнгөрөөсөн байдаг. 

Оделл Бекхэм (Odell Beckham Jr.)

4 Drake

2017 оны 6-р сард Белла Хадидын The Weeknd-ийн дараах анхны "жинхэнэ" найз залуугаар рэппер Дрэйк тодорсон аж. Тэдний хэн нь ч харилцааныхаа талаар мэдэгдэл хийгээгүй боловч үерхэж байгааг нь бүгд мэдэж байсан юм. Сонирхолтой нь Дрэйк болон The Weeknd нар энэ явдлын дараа ч сайн найзууд хэвээр үлджээ. 

Drake

5 The Weeknd

The Weeknd нэрээрээ нэрд гарсан дуучин Абел Тесфайе Белла Хадидтай 2015 оны 3-р сард энгийн үдэшлэг дээр танилцжээ. Тэд удалгүй үерхэж эхэлсэн бөгөөд тухайн үедээ шоу бизнесийн хамгийн атаархал төрүүлэм хосуудын нэгт тооцогдож байв. Харамсалтай нь Абел, Белла нар гайхалтай хайрын түүхээрээ бус ойр ойрхон салж нийлдгээрээ олны анхаарлыг татсан байдаг. 

2015 оны 8-р сард хосууд олны өмнө хамт үзэгдэх эхэлсэн бөгөөд удалгүй арга хэмжээнүүд дээр хүртэл хосоороо ирж эхлэв. Гэхдээ энэ зуур хэвлэлүүд тэднийг нэг бол саллаа, нэг бол нийллээ хэмээн сенсацлаж байсан нь өөрсдийнх нь ч толгойг эргүүлсэн байх.

The Weeknd

Эцэст нь 2018 оны өвөл дуучин залуугаас бүрмөсөн салсан гэдгээ Белла зарласан юм. Гэхдээ бүх зүйл ингээд дууссан гэвэл үгүй. 

2019 оны 2-р сард Белла, Абел нар хамтдаа дотно авхуулсан зургаа цахим орчинд хуваалцсан нь тэр хоёр дахиад л нийлсэн гэдгийг илтгэсэн байна. Гэхдээ тухайн оны 8-р сард хэн хэн нь нэгнээ тэвчиж чадахгүй болсноор дахин салцгаажээ. 

2019 оны 10-р сард Абел дахин нийлмээр байгаагаа илэрхийлсэн ч Белла энэ удаад найзууд хэвээр үлдэхийг санал болгов. 

Хамгийн сүүлд буюу 2020 оны 6-р сард Беллагийн эгч Жижи ээж болсны дараа тэд дахин харилцаагаа сэргээхийг оролдсон ч бүтэлгүйтжээ.

6 Жордан Кларксон (Jordan Clarkson)

Олон хэвлэлүүд Белла Хадид 2018 оны 1-р сард NBA-ийн тоглогч Жордан Кларксонтой үерхэж эхэлсэн гэж зарласан байдаг.  Үүнээс өмнө Жордан Беллагийн хамгийн сайн найз Кендал Женнертэй болзож байжээ. Гэхдээ Жордан, Кендал нар аль эрт салсан тул Беллад санаа зовох зүйл байгаагүй бололтой.

Хожим нь Белла энэ бүхнийг ердөө цуу яриа хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ тэднийг үнэхээр болзож байсныг батлах баримтууд хангалттай байгаа учраас түүнд итгэхэд бэрх юм. 

Жордан Кларксон (Jordan Clarkson)

7 Стелла Максуэл (Stella Maxwell)

Загвар өмсөгч Стелла Максуэлтэй Белла Хадид үнсэлцэж байгаа зураг 2015 оны 3-р сард тархсан юм. Мөн Белла 2018 онд The Weeknd-ээс салсныхаа дараа Стеллатай үерхсэн гэдэг цуу яриа ч гарч байв. 

Белла өөрийгөө биксексуал гэдгээ зарлаагүй ч The Weeknd-ийн Lost in the Fire дууны үгэн дээр нэгэн экс амраг нь эрэгтэй, эмэгтэй тоолгүй үерхдэг хэмээн гардаг аж. 

Стелла Максуэл (Stella Maxwell)

8 Мэттью Мортон (Matthew Morton)

Rock Cafe сүлжээний эзэн Питер Мортонгийн хүү Мэттью Мортон нь Беллагийн найз залуу байжээ. Хосууд 2014 оны 8-р сараас 2015 оны 2-р сар хүртэл үерхсэн байна. Харамсалтай нь Белла Мэттьюг хаяад The Weeknd-тэй үерхсэн аж. 

Мэттью Мортон (Matthew Morton)

9 Жордан Баррет (Jordan Barrett)

Белла, Жордан хоёрыг 2017 оны 6-р сард Канн хотод дарвуулт завин дээр хамтдаа байгааг олон хүн харсан байдаг. Гэхдээ Белла өөрийгөө загвал өмсөгч Жордан Барреттай хэзээ ч болзож байгаагүй хэмээн мэдэгдсэн юм. Тэр бүү хэл Белла инстаграмдаа "Жей бол миний дүү шиг залуу!" гэж энгийн бөгөөд богино өгүүлбэрээр хүмүүсийн амыг тагласан байна. 

Гэхдээ 2017 оны 6-р сараас 10-р сар хүртэл Белла, Жордан нар нэгнээсээ алхам ч холдоогүй юм. Дүү шиг залуу байсан ч ингэж ойр дотно байх нь үнэхээр сэжигтэй хэрэг шүү. 

Жордан Баррет (Jordan Barrett)

10 Энтони Жошуа (Anthony Joshua)

Энтони Жошуа болон Белла Хадид нар GQ-ийн үдэшлэг дээр таарчээ. Тэр үед загвар өмсөгч бүсгүй маань The Weeknd-тэй болксон хэвээр байсан ч царайлаг, хүчирхэг боксчин залууг "нүдэлж" авсан байна.

Хосууд 2017 онд болзож эхэлсэн ч сар хүрэхгүй хугацааны дараа салжээ. 

Энтони Жошуа (Anthony Joshua)

11 Марк Калман (Marc Kalman)

Беллагийн зүрх сэтгэлийг эзэмдсэн хамгийн сүүлийн хүн бол Марк Калман юм. Олон тооны алдартнуудтай хамтарч ажиллаж байсан уран зураач, дизайнер Марк Калман үнэхээр Беллаг аз жаргалтай болгожээ. Хосууд нэгнийхээ тухай бараг юм хэлдэггүй бөгөөд олон нийтийн сүлжээн дээр хамтдаа байгаа цөөхөн зургаа хуваалцсан байна. 

Марк Калман (Marc Kalman)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()