Уругвайчууд яагаад далай дээгүүр дугуй хэлбэртэй гүүр тавьсан бэ?

Хоёр эргийг холбохын тулд илүү зардал гарган байж яагаад энгийн шулуун хэлбэртэй бус дугуй гүүр барьсан юм бол гэж та бодож байж магадгүй. Тэр ч байтугай Уругвайн иргэд ийм төсөл дээр дэндүү их зардал гаргасан явдлыг шүүмжлэхийн оронд засгийн газартаа дутсан мөнгийг нь хандивласан талаар та мэдээд илүү гайхах байх. 

Уругвайчууд яагаад далай дээгүүр дугуй хэлбэртэй гүүр тавьсан бэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Уругвайчуудын хувьд нэгэн асуудал жинхэнэ толгойн өвчин болоод уджээ. Малдонадо ба Роча гэсэн хоёр хот ойрхон байрлалтай ч тэдгээрийг шууд холбосон зам, гүүр огт байдаггүй байв. Далайн хаялга усаар тусгаарлагдсан хоёр хотын хооронд зорчихын тулд маш холуур тойрох хэрэгтэйн дээр тэрхүү зам нь байнга далайн түрлэгт өртдөг тул маш аюултай.

Мөн Малдонадо ба Роча хоорондын ус дэндүү гүехэн учраас хөлөг онгоц явах боломжгүй, жижиг гатлага завиар л зорчих боломжтой аж.

Гэвч дээрх хотуудын хооронд нэг өдөрт л мянга гаруй хүн зорчдог учраас замын асуудлыг шийдэх нь нэн тэргүүний асуудал болов. Аргаа барсан орон нутгийн эрх баригчид төв засгийн газраас тусламж хүссэн байна. 

Уругвайн засгийн газар нэрд гарсан Рафаэль Вигноли хэмээх архитектортой холбоо барьжээ. "Уругвайн мөрөөдөгч" хэмээн алдаршсан Рафаэль тухайн нөхцөл байдалд төдийгүй орон нутгийн онцлог, ёс заншилд тааруулж зураг төсөл гаргадаг нэгэн аж. Тиймдээ ч Рафаэль Вигноли дэлхийн өнцөг булан бүрт томоохон төсөл дээр ажиллаж байсны дунд Нью-Йорк хотын алдарт Ихэр цамхагийн оронд баригдсан Дэлхийн худалдааны төвийн шинэ барилга хүртэл багтсан байна. 

Тиймээс Рафаэль энэ асуудлыг маш нухацтай авч үзэхээр болжээ. 

Архитекторын сэдсэн дугуй хэлбэртэй гүүрэн дээрх замын урсгал нь голдоо 2 салаалж, нүх үүсгэдэг. Ингэж салгах болсон шалтгаан нь машины хурдыг сааруулах зорилготой юм. Гүүрийн голд ирээд тойруу  замаар эргэлт хийж байгаа автомашины хурд  30 км/ц хүртэл хязгаарлагддаг байна. 

Мэдээж хэрэг энгийн шулуун гүүр барих нь илүү хямд тусах байсан ч засгийн газар энэ төслийг нь баталжээ. Бүр орон нутгийн бизнесмэн Эдуардо Костантини өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг санхүүжүүлж 10 сая ам.доллар хандивласан аж. Харин засгийн газраас ердөө 1 сая ам.доллар төсөвлөсөн юм. 

Ийнхүү эрх баригчдын хяналтан дор уг төслийг бүрэн барьж дуусгажээ. Тус гүүр нь 16 бетон тулгууртай бөгөөд нийт замын урт нь 250 метр, диаметр 110 метрт хүрчээ. 

Тэгвэл ийм үнэтэй төслийг яагаад бүгд дэмжсэн юм бол?

Дугуй хэлбэр нь нэг сумаар хоёр туулай оносон шийдэл юм. 

Мэдээж хэрэг дээр хурд аажмаар сааруулж байгаа нь зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулна.

Мөн нөгөө урсгалыг холдуулснаар шөнийн цагаар өөдөөс ирж буй машины гэрэлд нүд гялбахгүй, далай дээр үргэлж үүсдэг манан эсвэл бороотой үед эсрэг урсгал руу явж орно гэж эмээх хэрэггүй болно. 

Мөн хурдаа хассаны ачаар жолооч нар эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олдох гэнэ. 

Ямартай ч эрх баригчид маш аюулгүй шийдэл бүхий гүүртэй болсноор орон нутгийн дэд бүтцийг сайжруулж чаджээ. 

Жуулчид шинэ дугуй гүүрийг үзэхээр холоос хүртэл ирэх болсон байна. Үүнийг дагаад кафе, зочид буудал, шатахуун түгээх станцууд гэх мэт нутгийн бизнесүүд тэлж, нэмэлт ажлын байр бий болгох нь мэдээж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()