Хүүгээ охин хүүхэд шиг хувцаслах дуртай алдартан бүсгүйчүүд

2021-10-14, 18:59
6,438

Холливудын оддын дунд үргэлж л этгээд трэнд дэлгэрч байдаг. Үүний хамгийн түгээмэл нь гэвэл жирийн бус гэмээр хувцаслалт юм. Гэхдээ тэд ганцхан өөрийгөө бус хүүхдүүдээ ч сонин аргаар гоёх дуртай аж. Сүүлд л гэхэд зарим алдартнууд хүүгээ охин хүүхэд хувцаслах нь цөөнгүй харагдах болжээ.

Хүүгээ охин хүүхэд шиг хувцаслах дуртай алдартан бүсгүйчүүд
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Меган Фокс (Megan Fox)

Меган Фокс хүү Ноагаа хүссэнээр нь хувцаслах дуртай аж. Хэрвээ Ноа гүнж шиг болохыг хүсвэл тэр дор нь урт хормойтой даашинз авч өгнө. Меган өөрөө хэт хуучинсаг, хатуу гэр бүлд өссөн учраас өөрийн хүүхдүүдээ дураар нь амьдруулахыг зорьдог байна. 

Меган Фокс (Megan Fox)

2 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Терон хүү Жексоноо зүгээр ч нэг эмэгтэй хүүхэд шиг хувцасладаггүй бүр үсийг нь сүлжиж, боож өгдөг бөгөөд өөрийгөө хүүтэй биш охинтой хүн гэж ярьдаг байна. 

Шарлиз Терон (Charlize Theron)

3 Адель (Adele)

Алдарт дуучин Аделийн хүү Анжело нь Frozen хүүхэлдэйн киноны "улаан фэн" гэнэ. Тийм ч учраас 2016 онд Анжело Frozen-ий гол дүр Анна гүнжийн даашинзтай Диснейлэндээр "хэссэн" байна. Адель хүүгийнхээ юу өмсөхийг заахгүй харин шийдвэрийг нь бүрэн дэмжинэ хэмээн мэдэгдсэн байна. 

Адель (Adele)

4 Гвен Стефани (Gwen Stefani)

Дуучин Гвен Стефани Кингстон хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж балетын тютю бэлэглэсэн байна. Тэр бүү хэл Кингстоныг хумсаа будахад нь хүртэл ээж нь баяртай байдаг гэнэ. 

Гвен Стефани (Gwen Stefani)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()