Хурд хүч, тансаг байдлыг хослуулсан "Лексус LX 600" машиныг танилцуулжээ

2021-10-15, 16:46
4,138

"Toyota" компанийн бүрэлдэхүүн, тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг "Lexus" компани LX цувралынхаа шинэ загварыг 14 жилийн дараа танилцуулсан байна. Дөрөв дэх үеийн "Lexus" буюу "LX 600" нь илүү хөнгөн жинтэй болсны дээр эд ангиудын бат бөх чанарыг нэмэгдүүлсэн учраас өмнөх загвартай нь харьцуулахад бартаат зам дээр илүү хурд хүчтэй явдаг болсон аж.

Хурд хүч, тансаг байдлыг хослуулсан "Лексус LX 600" машиныг танилцуулжээ

"Lexus LX 600" автомашин 2021 оны 10 сарын 14-ны шөнө дэлхийн дахинд нээлтээ хийжээ. Анх 1995 онд үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш 4 удаа шинэчлэгдсэн LX цуврал нь дэлхийн хамгийн эрэлттэй тансаг загварын жийп машинуудын нэг болж чадсан билээ. 

Шинэ Лексусын ерөнхий бие нь ган, үлдсэн хэсэг нь хөнгөн цагаанаар хийгдсэн аж. Үүний ачаар "LX 600" нь өмнөх 570 загвараас 200 кг-аар хөнгөн болсон байна. Сонирхуулахад саяхан худалдаанд гарсан Тоёотагийн "Land Cruiser 300" машин мөн ижил материал ашиглан бүтээгджээ.

Жин нь хөнгөрсөн ч шинэ Лексус өмнөхөөсөө илүү бат бөх болсон хэмээн үйлдвэрлэгчид мэдэгджээ.

Шинээр гарч буй бусад Тоёотагийн машинуудын адилаар хажуу талаасаа "LX 600" илүү чамин харагдах болсон байна. Гэхдээ арын болон гурвалжин цонх нь шинэчлэгдэж, хамар нь томорсноос өөр том өөрчлөлт гараагүй аж. 

Салоны хувьд харин бүх зүйл өөрчлөгджээ. Жишээлбэл урд талын энтертайнмент хэсэгт мэдрэгчтэй 2 дэлгэц суулгасан байна. Дээд талынх дэлгэц нь 12.3 инчийн хэмжээтэй бөгөөд үүгээр GPS газрын зураг, хөгжим, "замын хяналтын систем" буюу жолоодлогын үед эргэн тойрныг хянах системийг удирдах юм. 

Тус систем нь дөрвөн камераар машины бүх талыг хянаж, ирж буй саадыг тооцоолон анхааруулах үүрэгтэй. 

Доод талын дэлгэц нь 7 инчийн хэмжээтэй бөгөөд үүгээр халаалт, агааржуулалтыг тохируулж "замын хяналтын систем"-ыг мөн удирдах юм. Ингэхдээ дээд дэлгэцээр та камераас ирж буй дүрсийг харангаа доод дэлгэцээр тохиргоогоо хийх аж. 

1995 оноос хойш анх удаа Lexus LX-ийн салон нь Ultra Luxury зэрэглэлд оржээ. Үүний ачаар 5 суудал нь бүгдээрээ 48 хэм хүртэл налах боломжтой болсон байна. Мөн товч дарах төдийд урд талын зорчигчийн суудал эвхэгдэн 110 см хүртэлх зай гаргадаг болжээ.

Мэдээж хэрэг зорчигчдийн ая тухыг хангах агааржуулалтын систем, ном уншихад зориулагдсан гэрэл, арын суудлын хос дэлгэц зэргийг суулгаж өгчээ. 

Дугуйны хувьд 22 инчийн хэмжээтэй спорт загварын дугуйтай болсон нь тансаг ангилалдаа хамгийн томд тооцогдох болжээ. 

Ланд Круйзерийн нэгэн адилаар 5.7- литрийн V8 хөдөлгүүрийг халж оронд нь хос турбо 3.5 литрийн V6 хөдөлгүүрээр тоноглогджээ. Үүний ачаар шинэ Lexus нь 409 морины хүчтэй болсон нь өмнөх загвараас 26 морины хүчээр илүү гэсэн үг юм. Тиймээс хуучин 8 араатай автомат хурдны хайрцгийг 10 араатайгаар сольсон байна. 

Lexus LX 600 нь 2022 оны эхний улиралд АНУ-д худалдаанд гарах юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()