Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ

2021-10-15, 18:09
52,072

Майкл Каролл (Michael Carroll) хэмээх Британи эр 2002 онд, 19 настай байхдаа лоттонд оролцоод, 9.7 сая паунд хожсон байна. Өмнө нь хог ачигч хийдэг байсан тэрээр гэнэт баяжсаныхаа дараа мөнгөө арай л гамгүй үрж, үүгээрээ олны танил болсон байдаг. Тухайн үед хэт их хөрөнгөндөө "бялуурсан" Майкл олон бүсгүйчүүдтэй явалдаж, биеэ үнэлэгчидтэй байнга уулзах болсон тул эхнэр нь тэсвэр алдаж, түүнээс салжээ. Гэвч хувь заяаны эрхэнд хосууд 20 гаруй жилийн дараа эргэн нийлжээ. 

Сугалаанд их мөнгө хожсон эр юу ч үгүй хоосорсныхоо дараа өөрийн "голсон" эхнэртэйгээ эргэн нийлжээ

Мэдээж хэрэг хүүхдээрээ шахуу байхдаа баяжсан хүн хүссэн бүхнээ хийх нь энгийн үзэгдэл байх. Майкл сугалаанд хожсоныхоо дараа жинхэнэ дураараа дургиж, хар тамхи, архинд живж, өөр бүсгүйчүүдтэй байнга уулзах болжээ. Энэ бүхнийг эхнэр Сандра Айкен нь тэвчиж чадалгүй салсан байна.

Тэр хоёрын салалтын дараа Сандра нөхөн олговор болгон 1.3 сая паунд хүлээн авсныг дурдах хэрэгтэй.

Ийнхүү ганц бие болсон Майкл үнэтэй харш худалдаж авч, санаа зовох зүйлгүй чөлөөтэй наргих болжээ. Тэрээр бараг өдөр бүр гэртээ үдэшлэг зохиож байсан бөгөөд мэдээж олон хар тамхичид, биеэ үнэлэгчид тэднийд ирдэг байв. Майкл өөрийгөө 4 мянган бүсгүйтэй унтсан гэж ярьдаг бөгөөд үүнийг нь худал гэж хэлэхэд хэцүү.

Үүнийхээ зэрэгцээ тэрээр 30 гаруй удаа шүүхэд дуудагдаж, 3 удаа шоронгийн хаалга татсан байна. Учир нь Майкл согтуу байхдаа удаа дараа зодоон хийж, жолоо барьж, олон нийтийн газар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэнэ.

Энэ бүхний эцэст 2012 онд дампуурлаа зарлахаас өөр аргагүй болсон Майкл өдийг хүртэл ажилгүйдлийн тэтгэмжээр голоо зогоожээ. 

Ийнхүү олон жилийн дараа Сандра нөхөртэйгөө эвлэрч, эргэн нийлээд, гэр бүлийнхээ хүрээнд жижигхэн хурим хийжээ.

Мөнгөө 10 хүрэхгүй жилийн дотор үрж дуусгасан нөхөр нь өдгөө нүүрсний уурхайд тогтвортой ажиллах болжээ. Майкл өмнө нь ажилгүй, зүдэрч явахдаа өөр бүсгүйтэй амьдрал зохиох гэж үзсэн нь бүтэлгүйтсэн аж. Ингээд тэрээр хуучин эхнэртэйгээ эргэн холбогдохоор шийджээ. 

Гэхдээ өмнөх амьдралдаа Майкл огт харамсахгүй байгаа гэнэ. Учир нь 10 жилийн турш жинхэнэ тансаг амьдралыг мэдэрч, дараачийн 10 гаруй жил зовлон үзэж, эцэст нь жинхэнэ хайртайгаа эргэн нийлсэн учраас амьдралыг бүрэн дүүрэн ойлгосон хэмээн Майкл ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()