Британи эр сурталчилгааны самбар дээрх бүсгүйг хайж олоод эхнэрээ болгон авчээ

2021-10-16, 13:54
2,442

Заяаны хань зам дээр гэдэг хоосон үг биш бололтой. Нэгэн Британи эр сурталчилгааны самбар дээр зураг нь байсан бүсгүйд ухаангүй дурласан байна. Тиймээс тэрээр мөрөөдлийн эмэгтэйгээ эрж олоод зогсохгүй эхнэрээ болгож чадсан гэнэ. 

Британи эр сурталчилгааны самбар дээрх бүсгүйг хайж олоод эхнэрээ болгон авчээ

Оршуулгын ёслол үйлддэг газрын эзэн 51 настай Луиз Күүк өөрийнхөө зургийг сурталчилгааны самбар дээрээ ашигласан байна. Тэгтэл энэ шийдвэр нь хувь заяаг нь өөрчилжээ.

56 настай Майк Брамман хэмээх эр түүний зургийг хараад ухаангүй дурлаж, Луизийг Facebook дээрээс хайж олсон байна.

Майк эхлээд түүнд уулзах санал тавьсанд Луиз дөнгөж нөхрөөсөө салаад байсан тул татгалзжээ. 

Тэгтэл Майк өнөөх самбарны дэргэд даруулсан зургаа илгээсэн нь Луизд таалагдав. Ингээд тэд хэдэн өдрийн дараа уулзахаар болжээ. 

Ховор хувь заяагаар уулзсан хоёр маань хэдэн сар болзсоны эцэст Майк гэрлэх санал тавив. Өдгөө хосууд энэ оны 12-р сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хэдийгээр Майк Луиз хоёр нэг хотод 18 жил амьдарсан ч хэзээ ч тааралдаж байгаагүй гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()