Монгол дахь еврей үндэстнүүдийн түүх

Соёл иргэншил хүрсэн бүхий л нутагт еврей үндэстэн цагаачлан суурьшсан байдаг гэхэд хилсдэхгүй. Үүний нэгэн адил Монгол дахь еврей буюу жүүд үндэстний түүх 19-р зуунаас эхтэй. Тухайн үеэс Сибирьт амьдарч байсан худалдаачин голдуу жүүдүүд Монголын газар нутаг дээр бага багаар ирж суурьших болсон аж.

Монгол дахь еврей үндэстнүүдийн түүх
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Ялангуяа 1920-иод оны үеэр Оросын иргэний дайны мөрдлөгө, хавчлагаас зугтан олноороо Ар Монголд ирж суурьшсан байна. Тэдгээр дүрвэгсэд шинэ нутагтаа муугүй төвхнөсөн бөгөөд зарим нь бүр монголын язгууртнууд болж өргөмжлөгджээ. Тэдний дунд Занабазар гэгээнийг хүндэтгэн нэрээ Занзэр хэмээн өөрчилсөн хүн ч байв. 

Гэсэн хэдий ч Төв Азийн фронтод ялагдсаныхаа дараа өмнө зүг ухарсан Оросын большевикуудын эсрэг үзэлтэй цагаантнууд 1921 онд Монголд ирснээр бүх зүйл өөрчлөгдөв.

Барон Роман фон Унгерн-Штернбергийн удирдлаган дор цагаан оросууд Монголд суурьшаад байсан 600 гаруй еврейчүүдийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшидгүй бүгдийг нь хөнөөжээ.

Ардын хувьсгалын дараа 1925 онд өөр нэгэн еврейчүүдийн бүлэг мөн Орос дахь үймээн самуунаас зугтан Монголд орж ирсэн байна. 

1925–26 оны хооронд Монголоор аялсан еврей гаралтай Орос сэтгүүлч Манжуурын хилээс ойролцоогоор 320 км-ийн зайтай алслагдсан бүс нутагт шинээр суурьшсан 50 еврей гэр бүлтэй таарсан байдаг. Түүнчлэн 1926 он гэхэд Улаанбаатар хотод Оросоос дүрвэж ирсэн 600 еврей хүн амьдарч байсныг эх сурвалжуудад дурджээ.

Харамсалтай нь тэднийг ирсний дараахан Монгол ЗХУ-ын холбоотон, коммунист орон болсон учраас тэдгээр еврейчүүдийн зарим нь Манжуур руу дахин дүрвэсэн байна. Харин Улаанбаатар хотод үлдсэн нь цагчин, үнэт эдлэлийн дархан, үсчин, арьсны ширний наймаачин, барилгачин зэрэг ажил эрхлэх болсон аж. 

Монгол улс коммунист үзэлтэй болсон учраас бүх шашин шүтлэгийг хориглосон билээ. Тиймээс тэдгээр иргэд еврейн шашинаа шүтэх эрхгүй болж аажимдаа зарим нь монголчуудтай гэрлэн ууссан байна. 

Харин ардчилсан хувьсгал гарч социалист тогтолцоо нуран унасны дараа олонх нь Израиль гэх мэт орнууд руу эдийн засгийн боломж эрэн дүрвэн гарчээ. 

Өнөөгийн байдлаар цөөн тооны еврейчүүд бизнесийн ашиг сонирхлын үүднээс Монголд амьдарч байгаа аж. Хэдийгээр еврейн шашныг Монголын төр албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл байдаггүй хэмээн "Дэлхийн еврейчүүдийн конгресс" байгууллагын сайтад дурдсан байдаг. 2003 онд "Монгол-Еврейн хамтын ажиллагаа" хэмээх еврейн ашиг сонирхлын бүлэг байгуулагджээ. 

Өдгөө Монгол улсад Израилийн жуулчид ирж аялах нь элбэг ч байнга оршин суух нь ховор. Тиймээс манай оронд амьдардаг еврейчүүдтэй холбоотой албан ёсны тоо баримт байдаггүй. Монгол дахь Еврейн нийгэмлэг "Монгол Улс дахь жид үндэстнүүд"-ийн албан ёсны тэргүүн Лувсандэндэвийн Сумати "Монголд амьдарч буй бүх еврейчүүдийг гарын арван хуруунд багтаан тоолж болно" гэж ярьсан удаатай. Өдгөө монголын бүх еврейчүүд нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна.

Жич: Нийтлэлд ашиглагдсан фото зургууд нь Монголд байсан еврейчүүдийг төлөөлөхгүй болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()