"Үзэгчдийн нүднээс зугтаж чадахгүй..." - Орлон тоглогчийг шууд анзаарах боломжтой киноны хэсгүүд

2021-10-18, 18:48
4,385

Биеийн авхаалж самбаа шаарддаг хэсгийн зураг авалтыг энгийн хүн бус мэргэжлийн бэлтгэгдсэн нэгэн хийх нь илүү тохиромжтой гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байх. Ихэнх тохиолдолд тухайн жүжигчинтэй хамгийн адилхан төрхтэй хүнийг орлон тоглогчоор авдаг учраас үзэгчид кинон дээр бараг ялгадаггүй билээ. Харин зарим кинонууд дээр яг эгзгийг нь тааруулах юм бол гол дүрийг алдартай жүжигчин бус орлон тоглогч бүтээж байгааг нь бэлхэнээ харж болдог. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

"Үзэгчдийн нүднээс зугтаж чадахгүй..." - Орлон тоглогчийг шууд анзаарах боломжтой киноны хэсгүүд
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Mummy Returns" (2001)

Тус киноны нэг үзэгдэл дээр гол дүрүүд том давалгаанд цохиулж буй хэсэг гардаг. Тэгвэл Брендан Фрейзер, Рэйчел Вейз нар норохоос айсан бололтой орлон тоглогчдоо тус үзэгдлийг дуустал нь гаргадаг байна. 

"The Mummy Returns" (2001)

2 "Twilight" (2008)

Энэхүү киноны гол дүрүүд хурдан гүйдэг хэсэг дээр "хэн ч танихгүй байх" гээд өөр жүжигчид ашигласан байна. Харамсалтай нь дээрх орлон тоглогчид Роберт Патинсон, Кристан Стюарт нараас шал ондоо төрхтэй учраас бүх зүйл шууд илчлэгджээ.

"Twilight" (2008)

3 "Terminator 2: Judgment Day" (1991)

Терминатор Жон Коннорыг өргөж өөрийнхөө мотоцикл дээр суулгадаг хэсэг дээр орлон тоглогч ашигласан юм. Гэхдээ Арнольдоос шал өөр царайтай хүн гарч ирдэгт шүтэн бишрэгчид нь хүртэл дургүй байдаг. 

"Terminator 2: Judgment Day" (1991)

4 "Harry Potter and the Sorcerer's Stone" (2001)

Харри Поттер цувралын дүр Хагрид үргэлж бусдаас том биетэй болж гардаг билээ. Харамсалтай нь энэхүү дүрийн жүжигчин Робби Колтрэйн тийм ч том биетэй хүн биш учраас зарим үзэгдэлд орлон тоглогч ашиглахаас аргагүй байсан аж. 

"Harry Potter and the Sorcerer's Stone" (2001)

5 The Lord of the Rings: The Return of the King (2003)

Харин энэ удаад одой Гимлигийг дүрийг бүтээсэн Жон Рис Дэвис 185 см өндөртэй байсан учраас зарим үзэгдэл дээр жинхэнэ одой орлон тоглогч ашигласан юм. 

The Lord of the Rings: The Return of the King (2003)

6 "Friends" (1994-2004)

Энэ цувралын 8-р улирлын 5-р ангийн зураг авалтын дахин хийсэн бөгөөд энэ удаад Моникагийн жүжигчин ирж чадахгүй болсон учраас түүний оронд орлон тоглогч ашиглажээ. 

"Friends" (1994-2004)

7 "Moon Raker" (1979)

Жэймс Бонд цувралын хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг нь хорон санаатан Jaws Бондын араас шүхэртэй үсэрдэг хэсэг юм. Жүжигчин Ричард Кийл шүхрээр бууж чаддаггүй байсан учраас түүний оронд өөр хүн үсэрчээ. Гэхдээ тэрхүү орлон тоглогч Jaws шиг төмөр шүд зүүлгүй зүгээр л шүдээ цайруулсан байгааг эндээс харж болно. 

"Moon Raker" (1979)

8 "Star Trek: The Next Generation" (1987)

Тус цувралын нэгэн зодоонтой хэсэг дээр огт өөр хүн ахмад Жан Люк Пикардыг дүрийг бүтээсэн байна. 

"Star Trek: The Next Generation" (1987)

9 "The Avengers" (2012)

Скарлетт Йоханссон мөн зодоонтой хэсэг дээр орлоэ тоглогч ашиглажээ. 

"The Avengers" (2012)

10 "Harry Potter and the Philosopher's Stone" (2001)

Рон морин дээрээс унадаг хэсэг дээр арай л ахимаг насны хүн орлон тоглогч болгожээ. 

"Harry Potter and the Philosopher's Stone" (2001)

11 "Fargo" (1996)

Стив Бушемийн дүр энэ үзэгдэл дээр зодуулж гардаг юм. Тэрээр гэмтэхгүйн үүднээс мэдээж орлон тоглогч ашигласан байна. 

"Fargo" (1996)

12 "Star Wars. Episode I: The Phantom Menace" (1999)

Эван МакГрегорын орлон тоглогч нь эсрэгээсээ жүжигчин Кеннет Бранатай илүү адилхан юм байна. 

"Star Wars. Episode I: The Phantom Menace" (1999)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()