80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

2021-10-22, 14:34
14,455

Өнгөрсөн зууны сүүлээр адал явдалт, тулаантай кинонууд эрч хүчээ авч байх үед Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер тэргүүтэй жүжигчдийг найман настай балчраас наян настай буурал хүртэл таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ жинхэнэ бужигнуулж байсан тэрхүү хүчирхэг эрчүүд өдгөө нас тогтож, кино урлагтаа зарцуулах цагаа багасгаж, ихэнх чөлөөт цагаа үр хүүхдүүддээ зориулсаар байгаа юм. Ингээд 80,90-ээд оны алдартнуудын үр хойч хэнтэй адилхан болон өссөн бол?

80, 90-ээд оны "чанга" эрчүүдийн хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

1 Чак Норрис - Дин, Майк, Эрик, Дакота Ален, Данили Келли нар

Алдарт Чак Норрис хэдийн 81 хүрсэн гэхэд итгэхэд бэрх юм. Тэрээр кино урлагаас бүрэн хөндийрсөн бөгөөд одоогоор бүх цаг хугацаагаа гэр бүлдээ зориулж байгаа билээ.

Тэрээр том хүүгийнхээ хувьд тун муу аав байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин хувь заяа түүнд хоёр дахь боломж олгоход бүрэн дүүрэн ашиглахаар шийджээ. 2001 онд түүний өлгийдөн авсан ихэр хүүхдүүд нь бага наснаасаа эхлэн спортод онцгой амжилт гаргасаар иржээ.

Чак Норрис -  Дин, Майк, Эрик, Дакота Ален, Данили Келли нар

2 Силвестр Сталлоне - София, Систин, Скарлет нар

Тэрээр өдийг хүртэл бусдын л адил амьдралын хүнд хүчирийг туулсаар ирсэн. Гэвч тэрээр хэзээ ч урам зориг, өөдрөг үзлээ алдаж байгаагүй билээ. Хүмүүс түүнийг дөрвөн хүүхэдтэй гэдгээр нь мэднэ.

Түүний гурав дахь эхнэр Женнифер Флавин түүнд гурван сайхан охин төрүүлж өгсөн юм Том. хүү Сержио нь төрснөөсөө эхлэн аутизмын эмгэгээр шаналж яваа нэгэн. Үүнээс гадна Сейж Сталлоне хэмээх бас нэг хүүтэй байсан ч харамсалтай нь тэрээр 2012 онд нас барсан юм.

Силвестр Сталлоне - София, Систин, Скарлет нар

3 Жан-Клод Ван Дамм - Хүү Кристофер, Николас болон охин Бианка

"Цуст дэвжээ" киногоор дэлхийд танигдаж байсан тэрээр нийт 114 бүтээлд тогложээ.

Хувийн амьдралынх нь тухайд тэрээр гурван хүүхэдтэй. Том хүү Кристофер аавынхаа замналыг давтахаар шийдсэн бөгөөд тэрээр үе үе адал явдалт кинонд дүр бүтээж харагддаг. Бианка харин кино урлаг болон спортод амжилт гарган аавынхаа бахархлыг төрүүлсээр байгаа билээ. Харин бага хүү Николас энгийн амьдралыг сонгон нам жим байдаг.

Жан-Клод Ван Дамм - Хүү Кристофер, Николас болон охин Бианка

4 Арнольд Шварценеггер - Жозеф, Патрик, Кэтрин, Кристофер, Кристина

Төмөр Арни таван хүүхэд өсгөн хүмүүжүүлж, тус бүрд нь зохих боловсролыг олгожээ. Охин Кристина загвар болон үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа юм. Харин Патрик Холливудын  "Midnight Sun", "Daniel Isn't Real", "Echo Boomers" гэх зэрэг кинонуудад  хэдийн дүр бүтээгээд амжсан.

Бага охин Кэтрин нь авьяаслаг зохиолч төдийгүй "Guardians of the Galaxy" киноны од Крис Праттай гэрлэж, нэг охинтой болжээ. 

Харин үргэлж л папарациудаас зугтаж байдаг хүү Кристофер нь илүүдэл жинтэйгээ удаан тэмцсэн ч гайхалтай өөрчлөгдөж чадсан. Хамгийн бага хүү Жозеф нь эцгийнхээ царай төрхийг өвчсөн мэт дуурайсан бөгөөд яг л залуу терминатор шиг харагддаг байна.

Арнольд Шварценеггер - Жозеф, Патрик, Кэтрин, Кристофер, Кристина

5 Дольф Лундгрен - Ида, Грета

"Universal Soldier", "Joshua Tree", "The Punisher" зэрэг кинонууд Шведийн жүжигчин Дольф Лундгрений нэр алдрыг дэлхий даяар түгээсэн юм. Булчинлаг, сүрдэм төрхтэй тулаанчийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүнийг 4 их сургууль төгссөн, 7 хэлээр ярьдаг гэхээр итгэмээргүй байгаа биз.

80, 90-ээд онд дэлгэц дээрх дүрээрээ ч, хувийн амьдралаараа ч жинхэнэ од болж байсан тэрээр хоёр охинтой. Том охин нь 1996 онд төрсөн бол, удаах нь 5 жилийн дараа мэндэлжээ. Хоёул аавынхаа шаргал үс, өвөрмөц дүр төрхийг дуурайн төрсөн.

Дольф Лундгрен - Ида, Грета

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()