Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд

2021-10-21, 12:00
3,456

Алдартай хүмүүсийн дүрийг бүтээх жүжигчнийг хайж олох нь тун хэцүү зүйл. Түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхдээ гадна царай төрх, биеийн хэмжээнээс гадна тухайн хүний зан байдал, чадвар зэргийг харуулахын тулд анхаарч үзэх зүйл их байдаг. Ийм тохиолдолд дүрийн сонгон шалгаруулалтыг маш их судалгаатай хийхээс өөр аргагүй ч хэтрүүлвэл дараахтай ижил үр дүнгүүд гардаг аж.

Бодит хүмүүсийн дүрд дэндүү царайлаг жүжигчнийг тоглуулсан тохиолдлууд
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 "Frida" - Фрида Калогийн дүрд Сальма Хайек

Мексик-Америк гаралтай жүжигчин бүсгүй Сальма Хайек 2002 онд Мексикийн алдарт зураач Фрида Калогийн амьдралаас сэдэвлэсэн "Фрида" кинонд гол дүрийг бүтээсэн. Хэдий үзэгчид тус кинонд ам сайтай байсан ч найруулагчийг гол дүрийн сонголтоо буруу хийсэн хэмээн шүүмжлэгчид үзсэн байна. Сонирхуулахад, Фридагийн дүрд анх Мадоннаг тоглуулахаар төлөвлөж байсан гэнэ.

"Frida" - Фрида Калогийн дүрд Сальма Хайек

2 "The Aviator" - Ховард Хьюзийн дүрд Леонардо ДиКаприо

2004 онд дэлгэцнээ гарсан "Нисгэгч" киноны зохиолыг Жон Логан бичиж, Мартин Скорсезе найруулжээ. Киноны гол баатар болох саятан, нисгэгч Ховард Хьюзийн дүрд Леонардо ДиКаприо тоглосон юм.

Кино шүүмжлэгчид ДиКаприогийн гүйцэтгэлийг үнэлж, эерэг үнэлгээ өгсний зэрэгцээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Шилдэг жүжигчин"-ий шагнал түүнд очсон билээ.

"The Aviator" - Ховард Хьюзийн дүрд Леонардо ДиКаприо

3 "The Crown" - Маргарет гүнжийн дүрд Хелена Бонэм Картер

2-р Элизабет хатны амьдралыг харуулсан түүхэн цуврал драм "The Crown"-д хатан хааны эгч Маргаретын дүрийг жүжигчин Хелена бүтээжээ. Түүнийг дүртэй нь харьцуулбал дэндүү үзэсгэлэнтэй байгааг цуврал гарах үед олон хүмүүс онцолж байсан юм.

"The Crown" - Маргарет гүнжийн дүрд Хелена Бонэм Картер

4 "The Social Network" - Марк Цукербергийн дүрд Жесси Айзенберг

2010 онд гарсан намтарчилсан драм "Нийгмийн сүлжээ"-нд жүжигчин Жесси Айзенберг "Facebook"-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн дүрд тоглосон.

Уг бүтээл нь нээлтээ хийснээс хойш одоо ч нэр хүндээ хадгалсаар байгаа бөгөөд кино шүүмжлэгчид ч бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг гэж үздэг. Энэхүү дүрээрээ Жесси Айзенберг Алтан бөмбөрцөг, Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд өрсөлдсөн байна.

"The Social Network" - Марк Цукербергийн дүрд Жесси Айзенберг

5 "Jackie" - Жаклин Кеннедигийн дүрд Натали Портман

2016 онд олны хүртээл болсон уг кино нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийг амиа алдсаны дараа түүний эхнэр, тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн амьдрал хэрхэн үргэлжилснийг өгүүлдэг кино юм.

"Jackie" - Жаклин Кеннедигийн дүрд Натали Портман

6 "Erin Brockovich" - Эрин Броковичийн дүрд Жулиа Робертс

Томоохон эрчим хүчний корпорацийн эсрэг тэмцэж буй хуульч бүсгүй Эрин Броковичийн бодит түүхийг өгүүлдэг энэхүү киноны гол дүрийг Жулиа Робертс бүтээсэн.

"Erin Brockovich" - Эрин Броковичийн дүрд Жулиа Робертс

7 "Walk the Line" - Жонни Кэшийн дүрд Хоакин Феникс, Жюн Картерийн дүрд Риз Уидерспүүн

Алдарт каунтри дуучин Жонни Кэшийн хувийн амьдралыг түүхийг өгүүлэх энэхүү киноны гол дүрүүдэд  Риз Уидерспүүн,  Жонни Кэш нар тогложээ. Риз Уизерспүүн энэхүү дүрээрээ Оскарын кино наадмаар "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртсэн юм. 

"Walk the Line" - Жонни Кэшийн дүрд Хоакин Феникс, Жюн Картерийн дүрд Риз Уидерспүүн

8 Элизабет хатны дүрд Хелен Миррен, Клэр Фой

1997 онд Диана гүнжийн үхлийн дараа хатан хаан 2-р Элизабетийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг 2006 оны "The Queen" кинонд харуулдаг. Тус бүтээлд түүний дүрд тоглосон Хелен Миррен шүүмжлэгчдийн болон олны талархлыг хүртэж, хэд хэдэн шагнал хүртсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хатан хаан түүнийг өөрөө магтаж, Букингемийн ордонд оройн хоолонд урьсан ч Хелен зураг авалттай байсны улмаас ирж чадаагүй байна.

Элизабет хатны дүрд Хелен Миррен, Клэр Фой

Харин дээр дурдагдсан "The Crown" кинонд Элизабет хатны залуу насны дүрд жүжигчин Клэр Фой тоглосон билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()