Хүйсээ нууж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг оролдсон Хятад охин уучлалт гуйжээ

2021-10-24, 16:02
2,191

Хятадын 13 настай өсвөр насны охин Фү Жя-Юан эрэгтэй хүүхдийн дүр эсгэж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг завдсандаа фэнүүдээсээ уучлалт хүсчээ. Хэдийгээр тэр хамтлагийн албан ёсны гишүүн болоогүй, "YGN Youth Club" энтертайнментийн сурагч байсан боловч бусад хөвгүүдтэй хамт бэлтгэл хийж буй түүний бичлэг интернэт ертөнцөд маш их хандалттай байв. Тэрээр энэ үйлдэл нь гэнэн бас тоомжиргүй байдлаас үүссэн хэмээн тайлбарласан юм.

Хүйсээ нууж, хөвгүүдийн хамтлагт элсэхийг оролдсон Хятад охин уучлалт гуйжээ
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

"YGN Youth Club"-ын фэнүүд уг мэдэгдэлд ихэд гайхширсан боловч үүнийг асуудал гэж хүлээж аваагүй юм. Интернэт хэрэглэгчид түүнийг эмэгтэй гэдгийг анзаарч эхэлснээр Фү Жя-Юан аргагүйн эрхэнд өөрийнхөө жинхэнэ хүйсийг олон нийтэд зарлажээ. Түүний дараагаар энтертайнмэнт ертөнцөөс бүр мөсөн гарахаар болсноо мөн зарласан байна.

"Надад итгэж байсан бүх хүмүүсээс уучлал хүсэж байна. Би дахин ямар нэгэн байдлаар энтертайнмент ертөнцөд  хөл тавихгүй мөн бусад интернэт платформд ч дахин гарч ирэхгүй" хэмээн хэлжээ.

"YGN Youth Club" нь зөвхөн 11-ээс 13 насны эрэгтэй хүүхдүүдийг элсүүлдэг. Тэдэнд дуулж бүжиглэх₮ жүжиглэхийг зааж ирээдүйн уран бүтээлчдийг бэлддэг байна. 

Шалгаруулалт цар тахлын улмаас онлайнаар явагдсан тул дээрх алдаа гарсан хэмээн энтертайментийн зүгээс тайлбар хийжээ. Санаандгүйгээр ийм зүйл тохиолдсон бөгөөд цаашид компанийн дүрэм журмыг чанд баримтлан ажиллах болно гэсэн байна.

Түүнийг интернэт орчинд орчин цагийн Мулан хэмээн хошигнож ярих болжээ. Домогт өгүүлснээр Мулан нь эрэгтэй хүний дүрд хувиран дайнд явдаг бөгөөд уг түүхээр Дисней кино хийж, дэлхий даяар алдаршуулсан юм.

"YGN Youth Club" тэргүүтэй ижил төрлийн энтертайментууд сүүлийн үед хятад эцэг эхчүүдийн дунд эрэлттэй болжээ. Учир нь тэд үүгээр дамжуулан хүүхдүүдээ нэр алдарт хүргэх боломжтойг анзаарсан байна.

2020 оны байдлаар Хятадын энэ төрлийн зах зээлийн эргэлт 100 тэрбум юаньд хүрсэн гэх судалгаа байгаа юм. Жишээ нь TFBoys хөвгүүдийн хамтлаг нь 2013 онд дебютээ хийснээс хойш ихээхэн алдар хүндийг олоод байгаа билээ. Гэхдээ тэдний менежментийн компани үе үе залуу хөвгүүдийг ашиглан сурталчилгаа  хийдэг хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа. Мөн сүүлийн саруудад эмэгтэйлэг имижтэй эрчүүдийг телевизийн нэвтрүүлгээр гаргахыг Хятадын төрөөс хориглоод байгаа нь үүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()