Үзэгчдийн зэвүүцлийг хамгийн ихээр төрүүлдэг киноны дүрүүд

2021-10-25, 15:46
3,522

Кинонд өнгө нэмж байдаг хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь харизма буюу сэтгэл татах чадвар сайтай дүрүүд юм.. Гэсэн хэдий ч байнга ийм байна гэсэн үг бас биш аж. Ялангуяа эсрэг дүрүүдын хувьд бүдүүлэг, жигшүүртэй үйлдлээрээ киноны туршид үзэгчдийг залхаах нь олон тохиолддог. Энэ бол кино зохиолчийн хайхрамжгүй үйлдэл биш, харин зориудаар тийм байдалтай бүтээсэн хэрэг юм. Учир нь киноны муу дүрүүд үзэгчдэд таагүй сэтгэгдэл үүсгэж, ингэснээр бусад дүрүүдын баатарлаг шинжийг тодотгох зорилготой байдаг.  Ингээд та бүхэнд яг ийм зорилгоор бүтээгдсэн дүрүүдийг танилцуулж байна.

Үзэгчдийн зэвүүцлийг хамгийн ихээр төрүүлдэг киноны дүрүүд
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 "Харри Поттер ба Галт шувууны бүлгэм"- Долорес Амбриж

Харри Поттерийн бүх ангиудаас Долорес Амбрижаас илүү дургүй хүрэм дүр олоход хэцүү. Кинон дээрх бусад эсрэг дүрүүдтэй харьцуулбал энэ хатагтай "өчүүхэн" боловч тэднээс ч илүү зэвүүцэл, дургүйцлийг төрүүлж чаддаг нь жүжигчний гайхалтай чадварын илрэл биз ээ.

"Харри Поттер ба Галт шувууны бүлгэм"- Долорес Амбриж

2 "Ногоон зурвас" - Перси Уэтмор

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн алдарт "Ногоон бүс" кинонд эсрэг дүр нь гэвэл угтаа шорон өөрөө бөгөөд ямар ч гэм зэмгүй хүнийг хэрхэн буруутан болгож байгааг харуулдаг. Гэхдээ шорон хэмээх "дайсан"-гийн хажуугаар жинхэнэ дургүйцэл төрүүлэм нэгэн дүр гарч ирдэг нь залуу харгалзагч Перси Уэтмор юм.

Перси бол өөрийгөө чухалд тооцдог, хэнд ч дийлдэшгүй нэгэн гэж үздэг алтан үеийн залуусын төлөөлөл юм. Түүний дүрийн зохиолыг маш сайн бичиж найруулснаас гадна, жүжигчин нь мөн чадварлаг тоглосон байдаг.

"Ногоон зурвас" - Перси Уэтмор

3 "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" - Сувилагч Милдред Рэтчед

Бүх цаг үеийн кинонууд дундаас хүйтэн хөндий, зүрх сэтгэлгүй гэмээр сувилагч Рэтчерээс илүү жигшил, дургүйцэл төрүүлэм дүр бараг олдохгүй биз. Өөрийн үйлдлүүдээрээ киноны гол дүрээс илүү үзэгчдийн анхаарлыг татаж чадсан энэхүү дүр саяхан өөрийн гэсэн тусдаа цувралтай болсонд гайхах зүйл үгүй.

"Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" - Сувилагч Милдред Рэтчед

4 "Трой" - Парис

Грекийн туульсын сонгодог дүр болох Тройн ханхүү Парис түүхэн сэдэвт кино болгонт өөр өөр зан авиртай болж гардаг. Гэсэн хэдий ч түүхэн үнэнээс хамгийн их хазайсан нь "Илиада" туульсаас сэдэвлэн бүтээсэн 2004 оны "Трой" киноны Парисын дүр байсан. Тройн дайны үеэр ханхүүг гэнэн, омголон, дур булаам залуугийн дүрээр харуулсан болов үйл явдал цааш өрнөхийн хэрээр түүний зан авир, үйлдлүүд нь улам зэвүүцэл төрүүлж эхэлдэг.

"Трой" - Парис

5 "Breaking Bad"- Скайлер Уайт

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал кинонуудын нэгт тооцогдох "Breaking Bad" кино нь сэтгэл санааны хямралтай, шилдэг боловсролтой ч бага цалинтай химийн багш Уолтер Уайтын түүхийг өгүүлдэг.

Олон ярвигтай дүрүүд энэ кинонд байсан ч хамгийн их үзэгчдийн бухимдлыг төрүүлсэн дүр бол гол дүрийн эрийн эхнэр болох Скайлер Уайт байсан юм.

Эхэндээ жирийн нэгэн эхнэр байсан ч үйл явдал төвөгтэй болж, Уолтерийн хэрэг явдалд орооцолдох тусам түүний ааш, үг үйлдэл нь улам тэсвэрлэхийн аргагүй болж ирдэг.

"Breaking Bad"- Скайлер Уайт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()