Словенийн нийслэл Любляна "машингүй хот" болсныхоо дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Автомашины байгальд орчинд учруулж буй хор хөнөөлийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ шинэ аргууд нэвтрүүлсээр байгаа билээ. Жишээлбэл үйлдвэрлэгчдийн зүгээс хөдөлгүүрийн багтаамж, шатахуун зарцуулалтыг бууруулах, хайбрид болон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгох зэрэг арга хэмжээ авч байгаа бол эрх баригчдын зүгээс олон оронд хот даяар эсвэл хотын зарим хэсэгт тодорхой заасан хугацаанд машины хөдөлгөөний хязгаарладаг юм. Харин Словени улсын нийслэл Любляна хот автомашины хэрэглээг буруулахын тал дээр хамгийн үр дүнтэй аргыг нэвтрүүлжээ.

Словенийн нийслэл Любляна "машингүй хот" болсныхоо дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Төв Европт орших ердөө 2 сая хүн амтай Словени улсын нийслэл Люблянад өдгөө 300 гаруй мянган хүн амьдарч байна. 2007 онд тус хотын захиргаа "Vision 2025" хэмээх төлөвлөгөөг баталсан байдаг. Үүний дагуу Люблянаг илүү байгальд ээлтэй хот болгох ажлыг эхлүүлсэн юм.

Төлөвлөгөөний дагуу автомашины хэрэглээг бууруулахын тулд хотын нийтийн тээвэр болоод унадаг дугуйн замын тоог эрс нэмэгдүүлжээ. Үүний ачаар хотын бүсэд дуу чимээний бохирдол, хорт хийн ялгаралт буурсан учир 2016 онд Европын Комисс Любляна хотыг "тивийн ногоон нийслэл" хэмээн өргөмжилсөн байна. 

Гэхдээ энэ алхам нь Словенийн иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөж, тэр бүү хэл эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан тухай эрдэмтэн Саша Поляк Истенич дурджээ. Саша Истенич нь дээрх "ногоон төсөл" Люблянад хэрхэн нөлөөлсөн тухай хэд хэдэн судалгаа нийтэлсэн эрдэмтэн юм. 

Хотын төвд амьдардаг иргэд энэ төсөл хэрэгжвэл гэртээ харьж чадахгүйд хүрнэ хэмээн эмээж байсан аж. Гэхдээ тухайн үеийн хотын дарга Зоран Янкович энэ шийдвэр дээр олон удаа халз мэтгэлцээн хийж, өөрийн байр суурьнаас огт ухраагүй байна. Аажмаар хотын иргэд өөрсдийн шинэ амьдралын хэв маягт дасаж, дугуй юмуу нийтийн тээврээр түлхүү зорчих болжээ. 

"Vision 2025" төслийнхөнд тулгарсан томоохон сорилтуудын нэг нь Любляна хотын аялал жуулчлалын дүүргийн дундуур гардаг гол өргөн чөлөө болох "Словенска Честа"-г дахин төлөвлөх байв. 

1993 оноос хойш тусгай хамгаалалттай болсон тус дүүрэг нь асар олон хөшөө дурсгал, соёлын үнэт өвүүдийг өөртөө багтаадаг учраас хотын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх болсон аж. Поляк Истеничийн хэлснээр хотын дарга ийм хөл хөдөлгөөнтэй дүүргийг "нийслэлийн том өрөө" шиг болгоно гэсэн байна. 

Зоран Янкович мэдээж хэрэг тус дүүргээр машин явахыг хориглож, унадаг дугуй мэтийн түлш хэрэглэдэггүй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилласан байна. Гэхдээ тэрээр жуулчид болон оршин суугчдад зориулсан “Kavalir” хэмээх цахилгаан нийтийн тээврийг танилцуулсан нь хамгийн гол шийдэл байсан юм. Энэхүү цахилгаан машин нь харьцангүй удаан учраас бага эрчим хүч шаарддаг ажээ. 

Гэхдээ Любляна хот нь Парис мэтийн хэдэн сая хүн амтай хотоос хамаагүй бага буюу 300 мянга гаруй оршин суугчтай юм. Тиймээс хэдэн арав “Kavalir”-аар л тээврийн асуудлыг хялбархан шийдэж орхижээ. 

Зарим шүүмжлэгчид хотыг бүр мөсөн машингүй болгосон нь байгаль орчинд ээлтэй үйлдэл болсон ч ихэнх газрууд, ялангуяа хотын төв нь хэт хиймэл, нэг талыг баримталсан өнгө төрхийг бий болгосон хэмээн үзэж байгаа аж. 

Поляк Истеничийн үзэж буйгаар хэдийн 10-аад жил өнгөрсөн учраас хүн бүр байдалдаа дасаж хотод дахин машин нэвтрүүлэх талаар авч үзэхгүй, харин эрх баригчид Люблянаг жинхэнэ үлгэр жишээ автомашингүй хот болгон туршлагаа дэлхий нийтэд түгээхийг зорьж байгаа хэмээсэн байна. 

Гэхдээ тэрээр мөн дээрх шиг үл ойлголцол зөрчилдөөн гаргахгүйн тулд "удирдлагууд нь юу төлөвлөж байгаагаа оршин суугчдад нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөх, учир нь хүмүүс ямагт өөрчлөлтийн эсрэг байдаг учраас санал болгож байгаа зүйл нь олон давуу талтай гэдгийг таниулах нь шинэчлэлтийг хүлээж авахад илүү амар болгодог" гэжээ.

Цаашлаад Истенич 2016 онд Европын ногоон нийслэл хэмээх шагналыг хүртсэн нь Люблянагийн өөрчлөлт нь үнэхээр эерэг өөрчлөлт авч ирсний баталгаа хэмээн мэдэгджээ. Учир нь хүмүүс эрүүл орчинд илүү цагийг хамтдаа өнгрүүлснээр жинхэнэ амьд харилцаа үүсэх нөхцлийг бүрдүүлжээ. 

Тэгээд зогсохгүй хотын амьдралын стандарт нэмэгдсэн учраас шүүмжлэгчдийн тоо хүртэл эрс буурсан аж. Ойрын ирээдүйд Европын бусад хотууд өөрсдийнх нь жишгийг дагана гэдэгт Словеничүүд найдаж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()