Ямар ч тохиолдолд зөвхөн шинийг нь худалдаж авах ёстой эд зүйлс

Хэрэгтэй эд зүйлсээ зарын сайт, хямдралтай дэлгүүр, хуучин барааны захуудаас авсанаар багагүй мөнгө хэмнэх боломжийг олгодог. Гэхдээ ингэж гар татсаны үр дүнд эсрэгээрээ зарим хуучирсан эд бараа хор болж ч мэднэ. Энэ үүднээс та бүхэнд заавал шинээр авах ёстой эд зүйлсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар ч тохиолдолд зөвхөн шинийг нь худалдаж авах ёстой эд зүйлс
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Матрасс, гудас ба дэр

Сайн чанарын матрасс үнэтэй байдаг учраас хуучныг авч мөнгө хэмнэхийг хүсэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ үүнийг дагаад та маш олон эрсдэл хүлээх болно. 

Удаан хэрэглэсэн матрассны дээр тухайн хуучин эзний биеийн хэв үлдсэн байдаг бөгөөд хожим нь өөр хүн дээр нь хэвтэх юм бол маш эвгүй санагддаг. Үүнээс гадна гудас, дэр нь тоосны хачиг амьдрахад хамгийн тохиромжтой орчин болж өгдөг. Элдэв төрлийн асуудалтай матрассыг цэвэрлэж янзална гэдэг асар их цаг мөнгө үрсэн ажил юм. Тиймээс та шинэ матрасс худалдаж авснаар дээрх асуудлуудад санаа зовох хэрэггүй болно гэсэн үг. 

Матрасс, гудас ба дэр

2 Буйдан, сандал

Зөөлөн тавилга нь матрасс шиг хачиг, жоом, тэр ч байтугай шимэгч хорхойн амьдрах орчин болдог. Эдгээр амьтдыг гэрээсээ "хөөх" нь тийм ч амар биш. Та дээрээс нь тухайн буйданг өмнө нь хэрэглэж байсан хүмүүсийн амьдралын хэв маягийг сайн мэдэхгүй үед хуучин эд зүйлс худалдан авахгүй байх нь дээр юм. Хэрэв таны мөнгө шинийг авахад хүрэхгүй байвал хямдрал зарласан дэлгүүр хайж болох юм.

Буйдан, сандал

3 Гутал

Хуучин гутал авснаар та хумсны мөөгөнцөр мэтийн өвчин "өвлөж" авах аюултай. Мөн дээр нь хуучин гутал өмнөх эзний хүндийн төвийн ачааллаас шалтгаалан тусгай хэлбэр тогтсон байдаг. Харамсалтай нь үүний нөлөөгөөр таны хүндийн төв өмнөх эзнийхээс нь өөр байвал таны жингийн хуваарилалт мөн өөрчлөгдөж болно. Энэ нь таны тулгуур эд, ялангуяа нурууны хэвийг өөрчилж өвдөлт үүсэх шалтгаан болдог гэнэ. 

Гутал

4 Гал тогооны хэрэгслүүд

Холигч, бутлагч, махны машин зэргийг албан ёсны дэлгүүрүүдээс худалдан авах нь дээр, учир нь баталгаат хугацаатай тул шаардлагатай бол засвар үйлчилгээ хийлгэх болон бараагаа буцаах боломжтой. Хир удаан ашигласан нь тодорхойгүй тул зарим эд анги нь муудсан байх магадлалтай учир хуучныг авах нь эрсдэлтэй. 

Гал тогооны хэрэгслүүд

5 Гоо сайхны бүтээгдэхүүн

Гоо сайхны бүтээгдэхүүн бол бичил биетний үржих таатай орчин болдог. Ялангуяа тос, уруулын будаг, нүдний тень болон бусад арьстай шууд харьцах бүтээгдэхүүнүүд жинхэнэ нянгийн үүр болдог юм. Дээрээс нь битүүмжилсэн савлагаатай байлаа ч өмнөх эзэн нь гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалж байсныг та мэдэхгүй шүү дээ. 

Гоо сайхны бүтээгдэхүүн

6 Эм бэлдмэлүүд

Зарын сайтууд дээрээс та дуустал нь хэрэглээгүй, ховор төрлийн өндөр өртөгтэй эм бэлдмэлийг хямдаар худалдан авахыг санал болгосон зар олныг харж байсан байх. Гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн адил эмийн хадгалалтын нөхцөл чухал байдаг. Үнэхээр аминд тулсан байлаа ч хуучин эм шууд хор болдог учраас заавал шинийг авч хэрэглэрээрэй.

Эм бэлдмэлүүд

7 Хүүхдийн тоглоом

Одоо үед чанартай хүүхдийн тоглоом үнэтэй болсон, дээрээс бага насны хүүхэд амархан томордог учир хэн нэгнээс хуучин тоглоом авах нь зөв шийдвэр мэт санагдах байх. Мэдээж энэ нь гэр бүлийн төсвийг хэмнэх арга боловч хүүхдийн эрүүл ахуйн үүднээс бол тун болчимгүй шийдвэр юм. Хуучин тоглоом нь бактери, хөгц зэрэг тааламжгүй бичил биетнүүд амьдрах орчин болдог. Дашрамд хэлэхэд зарим бичил биетнүүд халуун усанд угаасан ч үхдэггүй.

Хүүхдийн тоглоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()