Дэлхийн зарим орнууд яагаад хачирхалтай хэлбэр бүхий нутаг дэвсгэртэй болсон бэ?

Аливаа орны хэл, соёл уламжлал, үндэсний хувцас гэх мэт зүйлс нь хүн бүрт өөр өөр сэтгэгдэл төрүүлж болно. Харин шугам татаад зурчихсан юм шиг, эсвэл сунгаад татчихсан юм шиг хил хязгаартай улс хэнд ч гэсэн сонин санагдах нь мэдээж. Энэ үүднээс та бүхэнд үнэхээр сонирхолтой санагдахуйц нутаг дэвсгэртэй орнуудыг танилцуулж байна. 

Дэлхийн зарим орнууд яагаад хачирхалтай хэлбэр бүхий нутаг дэвсгэртэй болсон бэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Чили

Газарзүйн мэдлэг маруухан хүнд Чили улсыг газрын зураг дээрээс олно гэдэг хэцүү ч үнэндээ тус орны газар нутгийн хэмжээ Францаас том байдаг.  Урт нь 4300 км мөртлөө өргөн нь ердөө 240 км хүрдэг Чилийн газар нутаг ийм урт нарийхан хэлбэртэй болсон нь байгалийн тогтоцоос үүдэлтэй аж. 

Чилийн хамгийн том газарзүйн онцлог бол нутгийн зүүн хэсгээр сүндэрлэдэг алдарт Андын нуруу юм. Өндөр уулсын дундуур хилийн зурвасаа татсаны хүчинд тэд бусад Өмнөд Америкийн орнуудын нөлөөнд оролгүй тусгаар улсаа байгуулж чадсан аж. 

Чилийн дарангуйлагч Августо Пиночет үзэл суртлын болон эдийн засгийн хувьд эх орноо хөршүүдээсээ салангид байлгах бодлого явуулж ирсэн төдийгүй хүйтэн дайны үеэр АНУ, ЗСБНХУ-ын аль алинтай нь харилцаагаа өргөжүүлж чадсан байна. Өнөөдөр Чили нь Өмнөд Америкийн өндөр хөгжилтэй орнуудын нэг гэж тооцогддог бөгөөд газар нутаг нь бүхэлдээ шахуу далайд гарцтай тул үүнийгээ ашиглан цаашид улам нөлөөгөө тэлэх боломжтой ажээ. 

Чили

2 Гамби

Гамби хэмээх голын нэрээр нэрлэгдсэн энэ улсын иргэдийн амьдрал Эртний Египетийн нэгэн адил том голыг даган үүсч бий болсон юм. Нийслэл Банжул болон бусад том хотууд нь бүгд Гамби гол далайд цутгаж буй бэлчир дээр оршдог.

Гамби улсын газар нутаг нь зүүнээс баруун тийш 340 км үргэлжилдэг ч өргөн нь ердөө 47 км байдаг. Хэрвээ хангалттай хурдлах юм бол нийт газар нутгийг ганцхан өдрийн дотор туулах боломжтой. Сонирхолтой нь Гамби гол дээгүүр ердөө 4 гүүр тавьсан байдаг гэнэ.

Гамби

3 Малайз

Малайз нь Өмнөд Хятадын тэнгисээр тусгаарлагдсан хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Баруун Малайз нь Малайн хойгийн үзүүрт байрладаг бол Зүүн Малайз нь дэлхийн гурав дахь том арал болох Калимантан дээр бий.

Сонирхолтой нь зөвхөн Калимантан арал дээр Малайзаас өөр бүхэл бүтэн хоёр орон оршдог аж. Энэ нь нэг арал дээр гурван улс оршин тогтнодог цорын ганц тохиолдол юм.

Харамсалтай нь Малайз улсад үндэс угсаагаар ялгаварлах үзэл хууль эрх зүйн хэмжээнд хүртэл амь бөхтэй оршсоор байгаа. Жишээлбэл тус улсын хүн амын 60 орчим хувийг эзэлдэг малайчууд бизнес эрхлэх, боловсрол эзэмших, төрийн албанд ажиллах зэрэг давуу талтай бол бусад үндэсний цөөнх нь энэ тал дээр хавчигддаг гэнэ. 

Малайз

4 Египет

Хэрвээ Улаан тэнгисийн оронд хуурай газар байсан бол Египет улс бараг тэг дөрвөлжин газар нутагтай болох юм. Ингээд харвал колоничлолын үед ёстой л газрын зураг дээр шугам татаад, энэ улсын газар нутгийг зааж өгсөн нь ойлгомжтой болно.

Египет улс хөгжил дэвшлийнхээ оргилд МЭӨ 16-11-р зууны үед хүрч байсан юм. Гэхдээ тэр үед газар нутгийн хэмжээ нь өнөөгийнхөөс хэд дахин бага байжээ. 

Зөвхөн Нил мөрний үржил шимтэй сав газар л эртний Египетийн нутагт тооцогддог байсан бөгөөд түүнээс цаашилвал элсэн цөлөөс өөр юу ч байхгүй учир Фараонууд газар нутгаа тэлэх шаардлагагүй байсан аж.

Хожим нь Османы эзэнт гүрнээс салан тусгаарласныхаа дараа Египетийн Шахууд ойролцоох Ливийг колоничлоод байсан Италичуудтай хилийн маргаан хийж, эцэст нь тодорхой хэмжээний газар нутгаа алдсанаас болж ийм дөрвөлжин хэлбэртэй улстай болжээ. 

Египет

5 Лесото

Лесото нь өөр улсын нутаг дэвсгэр дотор бүхлээрээ оршин тогтнодог мөртлөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц орон юм. Тодруулбал тус улсын цорын ганц хөрш Өмнөд Африк нь Лесотог бүх талаас нь хүрээлэн оршдог байна.

Асар их хэмжээний алмазны нөөцийн ачаар тус улс Өмнөд Африкаас салан тусгаарлаж чадсан аж. Харамсалтай нь тэрхүү баялаг нь бараг тэр чигтээ гадаадын уурхайн компаниуд болон эзэн хааны сан хөмрөгт хамаарагдах тул 2 сая гаруй иргэдийн ихэнх нь Өмнөд Африкт түр зуурын ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг.

Лесото

6 Баруун Сахар

Баруун Сахарын газар нутгийн маргаан нь 50 жилийн турш үргэлжилж байгаа маш эмзэг сэдэв юм. Элсэн цөлөөс өөр юу ч байдаггүй тэрхүү нутгийн төлөө Марокко, Мавритани улсууд хоорондоо тэмцэлддэг бол нутгийн иргэд нь өөрсдөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг аж.

НҮБ нутгийн иргэдийн талд зогсож, Мароккогийн үйлдлийг шүүмжилсэн байдаг. Харин Мароккогийн эрх баригчид үүнийг үл тоомсорлож, тэрхүү нутгийн хилийн зурваст хана хэрэм босгон өөртөө нэгтгэжээ.

Одоогийн байдлаар Баруун Сахарын нийслэл нь 3000 гаруй хүн амтай Тифарити хот гэж тооцогддог. Сонирхолтой нь Тифаритийн оршин суугчид голдуу майхан эсвэл шавар байшинд амьдардаг бөгөөд засмал зам байхгүй ч цэнгэлдэх хүрээлэнтэй гэнэ. 

Баруун Сахар

7 АНУ

Өнгөцхөн харахад АНУ жирийн нэгэн том улс мэт санагдах боловч сайн ажиглавал мужууд хоорондын хилийн зурвас нь өөрийн эрхгүй анхаарал татна. Анх байгуулагдсан 13 муж улс нь гол мөрөн, уул толгод гэх мэт байгалийн онцлогтой зохицуулж хилийн зурвасаа татсан байдаг.

Харин өрнөд мужуудыг байгуулахдаа хүн ам болон байгалийн онцлогийг үл харгалзаж, зүгээр л газрын зураг дээр шугам татаж хуваасан нь илт харагдана.

АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()