Эртний сэлүүрчин боолууд гэж хэн байсан бэ?

Тэнгисийн цэргийн хүчин болон боолчлолын арвин түүхтэй өрнийн орнуудад олон мянган жилийн турш хүний хүчийг хөлөг онгоцны хөдөлгүүр болгон ашиглах явдал байсаар иржээ. Хоёр хажуугаараа эгнэсэн олон сэлүүртэй "галер" хэмээх усан онгоцыг та кинон дээрээс харж байсан байх. Тэгвэл бүхий л хүч чадал, тэсвэр тэвчээрээ тэрхүү хөлгийг хөдөлгөхөд зориулдаг байсан өрөвдөлтэй хувь заяа бүхий сэлүүрчин боолууд гэж хэн байсныг дараах нийтлэлээс уншаарай.

Эртний сэлүүрчин боолууд гэж хэн байсан бэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

МЭӨ 300-аад оны үед хамаарах Эртний Египетийн нэгэн шаантаг бичиг дээр 4000 сэлүүрч боол нэг хөлөг дээр ажиллаж байсныг тэмдэглсэн байдаг. Гэхдээ энэ тоо нь үнэн гэж үзвэл тэр үеийн дундаж хотод нийт сэлүүрчин боолоос цөөн тооны хүн амьдардаг байсан болж таарна. Эрт үеийн түүхчид ихэс дээдэстээ тал засах үүднээс энэ мэт худал баримт бичдэг нь нууц биш учир энэ удаад ч мөн бодит тоог дэгсдүүлсэн байх бүхэн боломжтой.

Тухайн үед газар дундын тэнгис дээрх байлдааны хөлөг онгоцнуудыг биреме ба триреме хэмээн ангилдаг байв. Тэдгээр хөлгүүдэд боолуудыг 2-3 эгнээ болгон суулгадаг байсан бөгөөд бреме нь нийт 120, харин триреме нь арай том буюу 150-170 сэлүүрчтэй байна. 

Тэрхүү боолуудыг сэлүүрч болгохын тулд удаан хугацаанд сургах хэрэгтэйн дээр сэлүүр нь энгийн модоор хийгддэг тул амархан хугарна. Ганцхан завь хөдөлгөхийн тулд ийм их хүн хүч, зардал гаргах хэрэг байна уу хэмээн та бодож байж болох юм. Энэ үед хөлөг онгоц нь хамгийн хурдан тээврийн хэрэгсэл байсны дээр тэнгисийн тулаанд аль олон хөлөгтэй нь ялалт байгуулдаг байсан учраас ийм хүч зарцуулахаас өөр арга байгаагүй аж.

Хөлөг онгоцыг 12-16 далайчин залуурдах бөгөөд үүний хамт 50-аас ихгүй цэрэг явна.

Гэхдээ ийм цөөхөн хүн хэдэн зуун боолуудыг харгалзахад хүрдэг байсан эсэх нь эргэлзээтэй. Нэг л зүйл буруугаар эргэвэл боолууд бослого гаргаж өөрсдийг нь чөлөөлөх нь мэдээж шүү дээ. 

Тэднийг тодорхой хэмжээнд барьж байхын тулд зүй бусаар харьцалгүй, цалин хөлс тэр бүү хэл эрх чөлөө олгодог байсан тухай зарим эх сурвалж тэмдэглэж үлдээсэн байдаг юм. 

Жишээлбэл дайсны завь нь боолоор дүүрэн гэдгийг мэдсэн жанжин цэргүүддээ шууд дайрахыг тушаах нь мэдээж. Тэгтэл өнөөх дайсны онгоцыг хэдэн зуун цэргүүд сэлүүрдэж байвал яах вэ. 

Мөн далай дээрх тулааны үед цэргүүд болуудаа хаячихаад байлдаад явах нь яавч зөв үйлдэл биш. 

Үүний бодит жишээг Сикулусын Диодорусын тэмдэглэж үлдээсэн тэмдэглээс харж болно. Юлий Цезарь өөрийн 4 хөлөг онгоц бүхий 500 цэрэгтэй далайн дээрэмчидийг дийлсэн гэдэг. Тооцоолж үзэх юм бол хөлөг онгоцыг дан цэргүүд сэлүүрдэж явсан нь тодорхой болно. Дээрээс н онгоцнуудыг үнэхээр боолууд сэлүүрдсэн бол эрх чөлөөгөө олж авахын тулд далайн дээрэмчдийн талд орох нь ойлгомжтой. 

Эцэст нь гэхэд гурван эгнээ сэлүүрчид байсан гэдэг нь ч мөн эргэлзээтэй байна. Учир нь хөлөг онгоцны голын хэсэгт гурав дахь эгнээ нь байсан гэж үзвэл цэргүүдээ хаана байлгах вэ гэдэг асуулт гарч ирнэ. 

Гэхдээ далайн дээрэмчид эртний гүрнүүд ялангуяа Ромчуудын хувьд жинхэнэ толгойны өвчин байсан юм.

Боолууд улаан цайм тэдний талд орохгүй ч тулааны үед маш бага идэвх үзүүлнэ. Эсрэгээрээ далайн дээрэмчид өөрсдөө хөлөг онгоцоо сэлүүрддэг байсан учраас илүү зүтгэл гаргана. Дээрээс нь тэдний хөлөг илүү хөнгөн, хурдан тул маш хурдан гүйцэж очоод Ромчуудын онгоцыг эзэлдэг байв. Хэдий Ромчууд арай илүү бэлтэгдсэн ч хуурай газар дээрх шиг тактик хэрэглэж чадахгүйн дээр тоогоор хаана нь ч хүрэхгүй учраас эзлэгдэх амархан байжээ. 

Хожим нь Викингчүүд боол огт ашиглалгүй цэвэр өөрсдийн цэргүүдээр сэлүүрдүүлэх болсон юм. Үүний хүчинд нэг дор онгоц дээр суух хүн хүчний тоогоо нэмэгдүүлээд зогсохгүй сэлүүрдэх нь тэднийг байнгын бэлтгэлтэй байлгах арга болсон аж. 

Сэлүүрчдээ хайр найргүй ташуурддаг түүх Туркийн далайчдаас үүдэлтэй юм. Тэд боолуудаа хайр найргүй ороолгож сайн сэлүүрдэхийг тушаадаг байсан туай түүх олон бий. 

Гэхдээ байнга занчуулснаас болоод хүнд гэмтсэн боолууд сэлүүрээ сайн хөдөлгөж ч чаддагүй байсан биз. 

Мөн худалдаачны хөлөг онгоц ийм олон хүн багтаах зай байхгүйн (бараагаа хаана хийх билээ) дээр зардлаа хэмнэх үүднээс зүгээр л цөөн тооны сэлүүрчин хөлсөлдөг байжээ. 

Харин өмнө нь дурдсанчлан Викингчүүд болон далайн дээримчид өөрсдөө хөлөг онгоцоо сэлүүрддэг байсан учраас нэг хэсэг газар дундын тэнгист ноёрхлоо тогтоож чадсан юм. 

Эцэст нь улс орнууд боолууд бус цэргүүдээрээ онгоцоо дүүргэж эхэлсний дараа л тэрхүү далайн дээрэмчдийг буулгаж авсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()