"Facebook" компани нэрээ "Meta" хэмээн өөрчилж буйн цаад шалтгаан юу вэ?

2021-10-29, 15:55
1,561

Цахим ертөнцөд өөрийн ноёрхлоо тогтоогоод удаж байгаа "Facebook" компанийн нэрийг "Meta" хэмээн өөрчилж байгааг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг саяхан зарласан юм. Ерөнхийдөө тэрээр "Instagram", "Whatsapp", "Facebook" гэх мэт өөрийн харъяан дахь томоохон олон нийтийн сүлжээг "Meta" хэмээх толгой компанийн дор нэгтгэж байгаа нь энэ аж. Гэхдээ ганцхан ингээд зогсохгүй Марк хийсвэр буюу VR технологийг ашиглан олон нийтийн сүлжээг өөрийн гэсэн ертөнц болгон хувиргахаар зорьж байгаа бөгөөд үүнийгээ "Metaverse" хэмээн нэрлэжээ. Чухамдаа ингэх болсон шалтгааныг тайлбарлах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. 

"Facebook" компани нэрээ "Meta" хэмээн өөрчилж буйн цаад шалтгаан юу вэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийдөө "Metaverse" нь цахим орчин дахь энгийн нэг нийтийн сүлжээ бус бүхэл бүтэн хийсвэр ертөнц гэж ойлгож болно. Та VR төхөөрөмж ашиглан үүнд нэвтэрсний дараа яг бодит ертөнц дээр байдаг шиг найзуудтайгаа уулзаж, тоглолт эсвэл кино үзэж, үдэшлэг зохиож ч болно. Харин бодит ертөнцөөс ялгаатай нь хэрэглэгчид шууд цахим орчинд холбоотой учраас аливаа мэдээллийг (дуу, зураг г.м) бусадтай шууд газар дээр нь хуваалцаж болох юм. Цаашлаад та цахим орчинд өөрийн гэсэн амьдралыг үүсгэх аж.

Жишээ нь өөрийн шүтдэг хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар "metaverse" дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.

Ойрын ирээдүйд хол байгаа ахан дүүс, найз нөхөд нэгнийдээ зочлохдоо виртуал байдлаар зочлох нь давамгайлах бөгөөд ингэхдээ NFT байдлаар худалдан авсан зураг, цомог зэрэг бүхий л виртуал хөрөнгийг нь найзууд нь виртуал гэрт нь харах боломжтой. Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр нь худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд сууж байх юм. Энэ бүхний дэд бүтэц нь metaverse, NFT, crypto байх нь тодорхой болоод байна. 

Ямартай ч Марк Зукерберг мэдээлэл төдийгүй эд зүйлсийг виртуал хэлбэрт шилжих нь хүн төрлөхтний ирээдүй хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харилцаа зөвхөн ийм хийсвэр орон зайд явагдах бөгөөд цахим орчинд ганцхан тоглоом тоглох бус бодит амьдрал дээрх бүх зүйлийг хийж болох гэнэ. Үүнийг дагаад "Metaverse" нь өөрийн гэсэн дотоод эдийн засаг, зах зээлийг үүсгэх юм. 

Тэгвэл NFT гэж яг юу гэсэн үг вэ?

Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэл рүү орчуулбал "орлуулшгүй" гэсэн үг юм. Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна.

Тиймээс цор ганц бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл үнэ цэнтэй, маш өндөр үнэтэй бол олон тоогоор үйлдвэрлэгдсэн, эсвэл дуураймал зүйлс хямдхан байдаг. 

Яагаад гэхээр хүн төрөлхтөн амьдралын чухал хэрэгцээ болсон хоол, хувцас, орон байрны хэрэглээгээ хангасны дараа урлаг, уран зураг, бас бусад тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийн араас хөөцөлдөж эхэлдэг бичигдээгүй хууль байдаг гэхэд хилсдэхгүй. Хүмүүсийн аливаа зүйлсийг үнэлэх үнэлэмж ялгаатай байдгаас шалтгаалж тансаг хэрэглээний барааны нэгдсэн үнийг тогтоох хэцүү. Харин эсрэгээрээ дэлгүүр дээр зарагддаг, өдөр тутмын хэрэглээний бараа болох махны үнэтэй олон нийт санал нийлэхэд харьцангуй амар. 

Тиймээс интернэтээс хайгаад утсан дээрээ татах зургийг яагаад хүмүүс мөнгө төлөн байж авах болсон шалтгаан нь аливаа зүйлийг өмчлөх сэтгэлгээтэй шууд холбож болно. Өөрөөр хэлбэл, хэдийгээр интернэтээр дүүрэн байгаа ч тэрхүү зургийн эх хувь, эсвэл уг зургийн цор ганц дижитал эзэн нь би гэж ялгарах гэсэн сэдэлтэй NFT-ийн зах зээлийн энэ амжилтыг шууд холбож болно. Жишээ нь манай улсад л гэхэд 9911 дугаар маш их үнэд хүрдэг. Яг үүнтэй ижил юм. 

Чухамдаа ийм төлбөр тооцооны хэрэгслийг нэвтүүлснээр уламжлалт зах зээлээс ангид, нэг төрлийн бодит ертөнцөөс тасарсан эдийн засгийн экосистем байгуулагдах аж. 

Анх 2014 онд Марк Зукерберг VR технологийн Oculus компанийг 1 тэрбум ам.доллараар худалдан авч байсан юм. Харин тэрээр өдгөө өөрийн хөрөнгөнөөс 10 тэрбум ам.долларыг "Metaverse"-ийг байгуулахад зарцуулаад байна. Үүний дээр ирэх таван жилийн хугацаанд Европоос 10,000 ажилчин авч энэхүү төслөө хөгжүүлэхээр төлөвлөжээ. Зукерберг ийм хэмжээний зүтгэл гаргаж байгаа нь цаанаа учиртай. 

"Facebook" олон нийтийн сүлжээ нь дэлхий даяар 3 тэрбум хэрэглэгчтэй. Харамсалтай  нь сүүлийн 3 жилийн доторх гол зах зээл буюу 18-29 насныхан шинэ үйлчилгээнүүдийг илүү сонирхох болсон юм. Тиймээс Зукерберг аль эртнээс төлөвлөж байсан хийсвэр ертөнц бүтээх ажлаа ийн эрчимжүүлэх болов. Тэрээр VR технологи удахгүй нийгмийн сүлжээг орлоно гэж аль 2010 онд хэлж байсан бөгөөд энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд салбартаа анхдагч Oculus компанийг худалдан авсан байдаг. 

Одоогийн байдлаар хийсвэр орон зайн үйлчилгээ хэд хэд байгаа ч (VR chat, Roblox) нийгмийн сүлжээг холбож өөрийн гэсэн нэг төрлийн экосистемийг байгуулсан нь байхгүй. 

Зукербергийн өөрийнх нь хэлж буйгаар одоогийн "Facebook" компанийн хэдэн тэрбум хэрэглэгчид "Metaverse" рүү шилжиснээр хэдэн зуун тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зах зээл бий болох юм. Чухамдаа NFT-г ашиглах шийдэл нь үүнд түлхэц болох учиртай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()