Хоорондоо жинхэнэ "гар нийлдэг" найруулагч, жүжигчний хослолууд

2021-11-13, 16:28
1,467

Хамтрахад урамтай, гар нийлж ажилладаг хүмүүс мэдээж боломж олдох л юм бол аливаа зүйл дээр нэгэндээ түшиг болж зүтгэхийг хүсдэг. Ялангуяа кино урлагийн салбарт нэгнээ ойлгож чаддаг байх нь үнэхээр чухал юм. Энэ үүднээс та бүхэнд хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажилласан "гар нийлдэг" найруулагч, жүжигчний хослолуудын тухай хүргэж байна. 

Хоорондоо жинхэнэ "гар нийлдэг" найруулагч, жүжигчний хослолууд

1 Квентин Тарантино, Сэмюэл Л.Жексон (Quentin Tarantino and Samuel L. Jackson)

Квентин бага наснаасаа эхлээд кино бүтээхийг мөрөөддөг байсан бөгөөд өөрийн өвөрмөц арга барилыг ачаар орчин цагийн хамгийн алдартай найруулагчдын нэг болсон юм. Харин Сэмюэл Л.Жексон чухамдаа түүний кинонуудад тоглосны хүчинд нэрд гарсан билээ. Тарантино, Жексон нар үнэхээр гар нийлдэг учраас бараг Квентиний бүх кинон дээр хамтарч ажилласан байна. 

Квентин Тарантино, Сэмюэл Л.Жексон (Quentin Tarantino and Samuel L. Jackson)

2 Дэвид Финчер, Брэд Питт (David Fincher and Brad Pitt)

Дэвид, Брэд нар анх удаа 1995 онд "Seven" кинон дээр хамтарч ажилласан юм. Зураг авалт дууссаны дараа тэд найзууд болсон бөгөөд хожим нь "Fight Club",  "The Curious Case of Benjamin Button" гэсэн 2 кино хамтран бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. 

Дэвид Финчер, Брэд Питт (David Fincher and Brad Pitt)

3 Ах дүү Коэн ба Фрэнсис Макдорманд (The Coen brothers and Frances McDormand)

1984 онд жүжигчин Фрэнсис Макдорманд найруулагч Жоэл Коэнтэй гэр бүл болсон юм. Тэр цагаас эхлэн ах дүү найруулагчид болох Коэнийхан Фрэнсистэй байнга шахуу хамтрах болов. Үнэхээр ч ямар ч дүрд хувирч чаддаг Фрэнсис нөхрийнхөө урлагийн охин тэнгэр нь болсон байна. 

Ах дүү Коэн ба Фрэнсис Макдорманд (The Coen brothers and Frances McDormand)

4 Вес Андерсон, Билл Мюррей (Wes Anderson and Bill Murray)

Америкийн нэрт найруулагч Вес Андерсон хэд хэдэн жүжигчинтэй маш ойр ажилладаг ч тэдэн дундаас Билл Мюррей хамгийн онцгой нь юм. Андерсон кино зохиол бичих бүртээ Биллд зориулж заавал нэг дүр гаргадаг байна. 

Вес Андерсон, Билл Мюррей (Wes Anderson and Bill Murray)

5 Тим Бертон, Жонни Депп, Хелена Бонхам Картер (Tim Burton, Johnny Depp and Helena Bonham Carter)

"Alice in Wonderland", "Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street", "Dark Shadows", "Corpse Bride", "Charlie and the Chocolate Factory" гээд энэ гурвын хамтар ажилласан кинонуудыг тоочоод байвал дуусахгүй биз. Ер нь Тим, Жонни, Хелена нар шиг ингэж гар нийлдэг хүмүүс өдрийн од мэт ховор юм. 

Тим Бертон, Жонни Депп, Хелена Бонхам Картер (Tim Burton, Johnny Depp and Helena Bonham Carter)

6 Мартин Скорсезе, Роберт Де Ниро (Martin Scorsese and Robert De Niro)

1960-аад оноос өнөөг хүртэл хамтарч ирсэн Скорсезе, Де Ниро нарын дундаас "Taxi Driver", "Raging Bull", "Goodfellas" гэх мэт бүх цаг үеийн шилдэг бүтээлүүд төрсөн билээ. 

Мартин Скорсезе, Роберт Де Ниро (Martin Scorsese and Robert De Niro)

7 Мартин Скорсезе, Леонардо Ди Каприо (Martin Scorsese and Leonardo DiCaprio)

Леонардо Ди Каприо, Мартин Скорсезе нар нэгэн бааранд анх уулзсан гэдэг. Тэр цагаас эхлэн тэд хамтарч ажиллахаар шийдсэн бөгөөд "Shutter island", "Aviator", "The Departed", "The Wolf of Wall Street", "Gangs of New York" гэх мэт үзэгчдийн хайртай бүтээлүүд дээр гар нийлж ажиллажээ. Ингээд зогсоогүй Мартин, Леонардо нарын шинэхэн кино "Killers of the Flower Moon" ирэх жил нээлтээ хийх гэнэ. 

Мартин Скорсезе, Леонардо Ди Каприо (Martin Scorsese and Leonardo DiCaprio)

8 Жон Форд, Жон Уэйн (John Ford and John Wayne)

Анх найруулагч Жон Форд болон Жон Уэйн нар таарамж муутай байсан ч студийн шаардлагаар 20 гаруй төсөл дээр хамтарч ажилласан байна. Үүний ачаар тэд найзууд болоод зогсохгүй өөрсдийн цаг үеийнхээ хамгийн шилдэг, алдартай гэсэн кинонуудыг бүтээжээ. 

Жон Форд, Жон Уэйн (John Ford and John Wayne)

9 Грета Гервиг, Саоэрс Ронан (Greta Gerwig and Saoirse Ronan)

Грета өөрөө чадварлаг жүжигчинд тооцогддог байсан ч кино найруулагч гэдгээрээ илүү олонд танигдсан байна. Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь "Lady Bird", "Little Women" бөгөөд аль алиных нь гол дүрийг Саоэрс Ронан бүтээжээ. Грета, Саоэрс нар Торонтогийн олон улсын кино наадам дээр танилцаж найзууд болсон гэдэг. 

Грета Гервиг, Саоэрс Ронан (Greta Gerwig and Saoirse Ronan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()