"Сүйрсэн дэлхийд ганцаар үлдсэн нь..." - Америк уран бүтээлчийн төсөөллийн ертөнцөөр аялцгаая!

2021-11-15, 18:57
6,864

Америкийн Бостон хотоос гаралтай зураач, дижитал артист Скотт Листфильд нь уран зургийн "поп сюрреализм" урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Шинжлэх ухааны уран зөгнөлийн гүнзгий сонирхолтой тэрээр мөхлийн дараах дэлхийд цор ганцаар үлдсэн нэгэн сансрын нисэгчийн адал явдлыг уран бүтээлийн гол сэдвээ болгодог.

"Сүйрсэн дэлхийд ганцаар үлдсэн нь..." - Америк уран бүтээлчийн төсөөллийн ертөнцөөр аялцгаая!
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Багаасаа Жорж Лукас, Стэнли Кубрикийн кинонуудыг шүтэж өссөн тэрээр өнөөгийн залуус сансрын уудмын олон нууцыг нээж, өөр гариг дээр хөл тавина гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Харамсалтай нь том корпорациуд бүхий л эрх мэдлийг авч, брэнд, хөрөнгө мөнгөний хойноос хүн бүр зүтгэх болсонд сэтгэл дундуур явдгаа тэрээр өөрийн зургууддаа тодорхой буулгажээ.

Ирээдүйд цөмийн гамшгийн дараа ганцаараа үлдсэн сансрын нисэгч түүний уран бүтээлийн гол баатар мэт санагдана. Үнэндээ Скотт өнөөгийн нийгмийн үнэн төрхийг ёгтоор илэрхийлсэн бөгөөд тэрхүү ганцаардсан сансрын нисэгч нь та бид өөрсдөө аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()