Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна

Филиппиний 60 сая гаруй иргэд Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн залгамжлагчийг ирэх онд сонгохоор болж байна. Тус улсын төрийн тэргүүн 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг л удаа сонгогдоно гэж хуулинд нь заасан байдаг аж. Цар тахал болоод Зүүн өмнөд Азийн улс төрийн байдал туйлын эгзэгтэй байдалд байгаа энэ үед зөв хүнээ сонгох нь тус улсын иргэдийн хувьд хамгийн чухал асуудал болжээ. Дутертегийн хувьд ч орыг нь хэн эзлэх вэ гэдэг түүний цаашдын хувь заяаг шийдэх юм.

Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Түүний гаргасан шийдвэрүүд, тэр дундаа хар тамхины эсрэг хийсэн дайнаас нь болж 30 гаруй мянган иргэн амиа алдсан учраас Олон улсын шүүх Дутертегийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа билээ. Хэрвээ шинэ Ерөнхийлөгч түүний талд орохгүй бол Дутерте олон улсын шүүхээр орох магадлал өндөр.

Иймд тэрээр өөрийн талын хүнээ орондоо тавьж байж "амиа хамгаалах" боломжтой болно. Энэ үүднээс та бүхэнд Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэж байгаа хамгийн сонирхолтой нэр дэвшигчдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

1 Боксчин

Үгээгүй ядуугаас дэлхийд шилдэг боксчин болсон Мэнни Пакьяо нутаг нэгтнүүд дундаа баатар мэт хүндлэгддэг. Өмнө нь Дутертегийн томоохон дэмжигч байсан Пакьяо 2010 онд улс төрийн карьераа эхлүүлж Филиппиний Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон төдийгүй 2016 онд парламентийн дээд танхимын гишүүн болсон байна. 

Тэрээр христийн шашинтан тул гэр бүл салалт, үр хөндөлт, ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг. Тэр бүү хэл ижил хүйстэн хүмүүсийг "амьтнаас ч дор" гэж хэлснийхээ төлөө ихээхэн шүүмжлэлд өртөж байсан.

Эхэндээ Пакьяо Родриго Дутертегийн хар тамхины эсрэг хэрцгий дайныг дэмжиж байсан ч хожим харилцаагаа тасалсан аж. Учир нь алдарт боксчин маань Родригог авилгын хэрэгт буруутган шүүмжилж, түүнийг Хятадын эсрэг хатуу бодлого явуулдаггүй гэж буруутгажээ.

Тэрээр мөн Дутертегийн эсрэг Олон улсын шүүхийн мөрдлөгөд саад болохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Боксчин

2 Дарангуйлагчийн хүү

"Бонгбонг" Маркос хэмээх хочтой 2-р Фердинанд Маркос нь 1986 он хүртэл төр барих хугацаандаа төрийн сангаас 10 тэрбум ам.доллар завшсан гэдгээрээ алдартай ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын цорын ганц хүү юм. 1972 онд Маркосын тогтоосон дарангуйллын нийгмийн нөлөөн дор 34,000 орчим хүн эрүүдэн шүүлтийн золиос болж, 3,240 хүн амиа алдаж, 70,000 хүн шоронд хоригдсон гэж Эмнести Интернэшнл тооцоолжээ. 

Харин Бонгбонг Маркос эцгийнхээ үед үйлдэгдэж байсан хүчирхийллийг мартагнуулах арга хэмжээг хангалттай авсан юм.

Тэрээр Оксфордын их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан ч тус курсээ төгсөөгүй гэдэг. Үүний оронд түүнд нийгмийн ухааны чиглэлээр тусгай диплом олгосон гэж Филиппиний Rappler сайт мэдээлжээ.

Тэрээр 23 настайдаа Илокос Норте мужийн дэд захирагчаар ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогдов.

Дарангуйлагчийн хүү

Эх орондоо буцаж ирснээсээ хойш Маркосын гэр бүл эрх мэдлээ эргүүлж авахыг эрэлхийлж эхлэв. Үүний хүчинд Бонгбонг Маркос 23 насандаа Илокос Норте мужийн захирагчаар ямар ч өрсөлдөгчгүй сонгогдож, хожим Төлөөлөгчдийн танхим болон Их хуралд хүртэл суудал авсан гэнэ. 

Маркосын гэр бүл хүчирхэг хэвээр байгаагийн зэрэгцээ түүнд асар олон дэмжигчид бий. Тэрээр эцгийнх нь засаглалын жилүүдээс хойно төрсөн залуу сонгогчдыг татаж чадах томоохон нийгмийн сүлжээг бий болгосон учраас ийм хэмжээний нэр хүндтэй болжээ. 

Бонгбонг Маркос бол Родриго Дутертегийн холбоотон юм. Учир нь Дутерте түүний эцгийг нутагт нь баатрын ёсоор оршуулахыг зөвшөөрсөн аж.

3 Хуучин жүжигчин

Ерөнхийлөгчийн албан тушаалд горилж буй өөр нэгэн эрхэм бол Филиппиний нийслэлийн захирагч Иско Морено юм. Манилагийн хамгийн ядуу дүүргүүдийн нэг болох Тондод өссөн тэрээр хүүхэд байхдаа хуучин сонин, лонх цуглуулан зарж, ресторануудаар явж хоолны үлдэгдэл хайн амь зуудаг байжээ.

Тэрээр 18 настайдаа авъяасаа нээж, кино од болсон байна. Иско Морено нь түүний тайзны нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Франсиско Домагосо гэдэг.

Родриго Дутерте саяхан түүний өмнөх карьерынх нь талаар тоглоом хийж, нүцгэн авхуулсан гэрэл зургийг нь гаргаж ирээд "биеэ үнэлэгч" гэж доромжилсон байна. 

Хуучин жүжигчин

Морено улс төрийн карьераа 20-иод насандаа Манилагийн зөвлөлийн гишүүнээр эхлүүлсэн бөгөөд яваандаа хотын дэд дарга, 2019 онд нийслэлийн захирагч хүртэл дэвшжээ. Тэрээр Манила хотод цэвэрлэгээний буюу гудамжны хууль бус худалдаачдыг "устгах" бодлого явуулснаараа алдартай болжээ. 

Тэрээр Родриго Дутертегийн "гол дайсан" бөгөөд хамгийн сүүлд COVID-19-ийн эсрэг авсан хариу арга хэмжээг нь ихэд шүүмжилжээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийнх нь эсрэг Олон улсын шүүхийн мөрдөн шалгах ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Морено Филиппиний улс төрийн хэт зүүн, барууныхны дэмжлэгийг авахын тулд өөрийгөө дундыг баримталсан, бүгдийг эвлэрүүлэх нэр дэвшигч гэх байр суурийг баримталж байгаа аж. 

Гэсэн хэдий ч шүүмжлэгчид түүнийг зүгээр л аль талд орохоо мэдэхгүй байгаа гэж мэдэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()