Испани архитектор хуучин цементийн үйлдвэрийг тансаг харш болгожээ

Испанийн алдарт архитектор Рикардо Бофилл 1973 онд цементийн үйлдвэрийн нэгэн хаягдсан барилгыг анх хараад ямар их боломжуудтайг нь ойлгожээ. Ийнхүү хуучин үйлдвэр хагас зуун жилийн дараа бүрэн өөрчлөгдөж өвөрмөц харш болон хувирчээ. Тэрхүү барилгыг өдгөө La fábrica (Испани хэлээр "үйлдвэр") гэж нэрлэх болсон байна.

Испани архитектор хуучин цементийн үйлдвэрийг тансаг харш болгожээ
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү цементийн үйлдвэр нь Барселона хотын ойролцоо Дэлхийн 2-р дайны үед баригдсан байна. Бофилл өөрийн багийнхаа хамтаар тус барилгыг ихээхэн хүчин чармайлт гарган засч янзалсан юм.

Хожим архитектор "үйлдвэр"-ээ өөрийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх нэг ёсны туршилтын талбай болгосон юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд тэрээр энд байнга өөрчлөлт хийсээр ирсэн аж.

Рикардо Бофилл мөн өөрөө тус харшдаа аж төрөх болсон байна. 

Архитектор эр барилгын хэд хэдэн хэсгийг нь нураасны зэрэгцээ дотоод заслыг нь орчин үеийн өнгө төрхөд нийцүүлэн тохижуулжээ. 

Гадаа талбай нь төрөл бүрийн ургамлаар бүрхэгдсэн байна.

Хүний амьдардаг газар гэхэд тус барилга үнэхээр зүүдний юм шиг өвөрмөц өнгө төрхтэй юм. 

"Энэ цементийн үйлдвэр бол үндсэндээ миний ажлын байр" гэж Бофилл өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Өрөө бүр өөрийн гэсэн онцгой өнгө төрхтэй учраас ижил тохижуулалттай тасалгаа гэж байхгүй.

"Энэ байшин надад гадны нөлөөнөөс бүрэн хамгаалдаг хувийн ертөнцөд байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Энд ажил амралт хоёр бараг ялгаагүй болдог учраас амьдралын хэмнэл зогсолтгүй үргэлжилдэг."" гэж Бофилл бичжээ.

Тав тухыг бодсон тэрээр сууж амрах буйдан сандал зэргийг хаа сайгүй  тавьжээ. 

Бофиллийн хувьд ажил нь маш чухал учраас гэрийнхээ нэгээхэн хэсгийг ажлын өрөөгөө болгожээ. 

Эдлэнгийн гадна тал нь бараг бүхэлдээ ургамлаар бүрхэгдсэн бөгөөд эвкалипт мод, далдуу мод, чидун модыг олноор нь тарьжээ.

Үүний ачаар тус барилга илүү нууцлаг төрхтэй болсон байна. 

Доод давхарт байрлах гал тогоо болон хоолны өрөө нь түүний гэр бүлээрээ уулзалддаг газар аж. 

Хэдий олон жилийг зарцуулсан ч энэхүү "үйлдвэр"-ийн барилгын ажил дуусах болоогүй гэнэ. 

Бофилл өөрийн арга барил, амьдралын хэв маяг өөрчлөгдөх бүрт энэхүү эдлэндээ нэмэлт засвар хийдэг байна. 

Ингэж байнгын шинэчлэл хийдэг учраас тус барилга нь үнэхээр өвөрмөц төрхтэй болж чадсан байх. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()