Залуу насандаа цагдаагийн газар "зочилж" байсан алдартнуудын төрх

2021-11-20, 15:20
5,543

Хуучин цагт хүн заавал нэг удаа алдаа гаргаж шоронд ордог гэж үздэг байсан юм. Үүнийг батлах мэт өнөө цагийн шүтээн болсон олон хүн баривчлагдсан байдаг. Тэгвэл гэрэл зурагчин Жэйсон Бэйкр хэмээх эр тэрхүү алдартнууд баригдсаны дараа авахуулсан зурагнуудыг засч сэргээгээд зогсохгүй өнгө оруулан цахим орчинд хуувалцжээ. 

Залуу насандаа цагдаагийн газар "зочилж" байсан алдартнуудын төрх
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэвид Боуи (David Bowie), Нью-Йорк, 1976 он

Дэвид Боуи хар тамхи биедээ авч яваад баригдсан бөгөөд маргааш өглөө нь батлан даалтаар суллагджээ. 

Дэвид Боуи (David Bowie), Нью-Йорк, 1976 он

2 Шер (Cher), Калифорни, 1959 он

Дуучин Шер ээжийнхээ машиныг хулгайлсныхаа төлөө ийнхүү шоронгийн хаалга татсан байна. 

Шер (Cher), Калифорни, 1959 он

3 Владимир Ленин, 1895 он

1895 оны 12-р сард коммунист бүлгэм болох "Эвлэл"-ийн бусад гишүүдийн хамтаар Ленин баривчлагдаж нэг жил гаруй шоронд хоригдсоныхоо дараа 1897 онд Енисей мужийн Минусинск дүүргийн Шушенское тосгонд 3 жил цөлөгджээ. 

Владимир Ленин, 1895 он

4 Жэйн Фонда (Jane Fonda), Охайо, 1970 он

Жүжигчин Жэйн Фонда Вьетнамын дайны эсрэг тэмцэгчдийн нэг байсан тул хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан юм. 

Жэйн Фонда (Jane Fonda), Охайо, 1970 он

5 Фрэнк Синатра (Frank Sinatra,), Нью Жерси, 1938 он

1938 онд Фрэнк Синатра гэр бүлтэй эмэгтэйтэй амрагийн харилцаа гэдэг үндэслэлээр баригдсан аж. Тэр үед АНУ-д гэр бүл үймүүлсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэдэг байжээ. 

Фрэнк Синатра (Frank Sinatra,), Нью Жерси, 1938 он

6 Жими Хендрикс (Jimi Hendrix), 60-аад он

60-аад онд гитарчин Жими Хендрикс Торонтогийн олон улсын нисэх онгоцны буудлаар мансууруулах бодис биедээ авч яваад баригдсан юм. Мөн 1968 оны 1-р сарын 4-нд Хендрикс Стокгольм дахь зочид буудлын өрөөндөө согтуугаар агсам тавьсныхаа төлөө дахин баривчлагджээ. 

Жими Хендрикс (Jimi Hendrix), 60-аад он

7 Аль Пачино (Al Pacino), Род-Айленд, 1961 он

Аль Пачино 1961 оны 1-р сарын 7-нд зөвшөөрөлгүй зэвсэг биедээ авч явсан хэргээр саатуулагдсан байдаг. 

Аль Пачино (Al Pacino), Род-Айленд, 1961 он

8 Пабло Эскобар (Pablo Escobar), Колумб, 1991 он

Колумбын хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобар 1991 оны 6-р сарын 19-нд Колумбын эрх баригчдад сайн дураараа бууж өгсөн байдаг. Гэхдээ тэрээр өөртөө зориулж барьсан харш даа "хоригдсон" юм. 

Пабло Эскобар (Pablo Escobar), Колумб, 1991 он

9 Мик Жаггер (Mick Jagger), Их Британи, 1967 он

Залуу насандаа Мик Жаггер байнга шахуу хар тамхины хэргээр баривчлагддаг байв. 

Мик Жаггер (Mick Jagger), Их Британи, 1967 он

10 Аль Капоне (Al Capone), 1931 он

1931 оны 7-р сард Америкийн хамгийн зартай гэмт хэрэгтэн Аль Капонег Татварын алба 388 мянган ам.долларын татвараас зайлс хийсэн хэргээр баривчилсан бөгөөд Холбооны шүүх түүнд 1932 оны 5-р сард 11 жилийн хорих ял оноосон юм. 

Аль Капоне (Al Capone), 1931 он

11 Мартин Лютер Кинг (Martin Luther King Jr), Алабама, 1956 он

Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаврласан хуультай мужуудад эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсныхаа төлөө олон удаа баривчлагдсан аж. 

Мартин Лютер Кинг (Martin Luther King Jr), Алабама, 1956 он

12 Элвис Пресли (Elvis Presley), Колорадо, 1950-иад он

1950-иад оны үед "рок-н-роллын хаан" хурд хэтрүүлснийхээ төлөө баривчлагджээ.

Элвис Пресли (Elvis Presley), Колорадо, 1950-иад он

13 Жонни Кэш (Johnny Cash), 1965 он

Жонни Кэш тухайн үеийн олон уран бүтээлчдийн нэгэн адил хар тамхины хэргээр шоронд орсон байдаг. 

Жонни Кэш (Johnny Cash), 1965 он

14 Бенито Муссолини (Benito Mussolini), Швейцарь, 1903 он

1903 онд Болонья хотын цэргийн шүүхээс Муссолиниг цэргийн албанаас зайлсхийсэн хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Тэрээр шоронд орохгүйн тулд Швейцар руу дүрвэсэн боловч тэндээ баривчлагдсан аж. Азаар Муссолини 1904 оны 11-р сард өршөөлийн хуулиар суллагдсан бөгөөд төрөлх Италидаа эргэж ирээд цэрэгт сайн дураараа элссэн гэдэг. 

Бенито Муссолини (Benito Mussolini), Швейцарь, 1903 он

15 Ларри Кинг (Larry King), Флорида, 1971 он

Алдарт хөтлөгч Ларри Кинг 1971 онд томоохон хулгайн хэрэгт холбогдон шоронгийн хаалга татсан юм. 

Ларри Кинг (Larry King), Флорида, 1971 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()