2 метр өндөр тамирчин бүсгүй биеийнхээ онцлогоос болж олон удаа зүрхээ шархлуулж байснаа дурсчээ

2021-11-19, 20:26
4,797

Үзэсгэлэнтэй, гоолиг биетэй хэдий ч хэт өндрөөсөө болж хүмүүсийн доог тохуунд өртөж, олон удаа бүтэлгүй харилцааг туулсан нэгэн Британи бүсгүйг танилцуулж байна. Гэхдээ тэрээр амьдралаа бүтээхээс хойш суулгүй хөдөлмөрлөж, өөрийгөө харин ч илүү ойлгож авч, эцэст нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан юм.

2 метр өндөр тамирчин бүсгүй биеийнхээ онцлогоос болж олон удаа зүрхээ шархлуулж байснаа дурсчээ

Их Британийн Таеквондогийн шигшээ багийн гишүүн байхдаа олон гайхалтай амжилтыг үзүүлсэн Жэйд Славиныг спортын ертөнцийнхөн сайн мэддэг.

Тэрээр Английн Дархем мужид төрсөн бөгөөд үе тэнгийнхнийхээ байнгын тохуурхал дунд бага насаа өнгөрөөжээ.

Насандаа баймгүй өндөр биетэй түүнийг хүүхдүүд байнга хочилж, тоглоом тохуу хийдэг байв. Энэ байдал охиныг 16 нас хүртэл үргэлжилсэн бөгөөд тэрээр өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд загвар өмсөгчийн сургуульд явж эхэлжээ.

Өмнө нь Жэйд гадуур явж байхдаа хүмүүс өөрийг нь хараад шивнэлдэж байгааг анзаардаг байв. Заримдаа нууцаар зургийг нь хүртэл авах гэж оролддог байсан байна.

"Би өндрөө үзэн яддаг байсан. Эргэн тойрон дахь бүх охидтой адилхан байхыг, өсгийтэй гутал дураараа өмсөхийг, зөрж өнгөрсөн хүмүүс хоорондоо шивнэлдэхгүй байхыг үргэлж хүсдэг байлаа" хэмээн тэрээр дурсчээ.

21 настайдаа Их Британийн таеквондогийн шигшээ багт орсны дараа тэрээр бүх анхаарлаа спортын амжилтад зориулжээ. Ийнхүү Жэйд өөрийнх нь өмнө нээгдсэн боломжуудыг олж хараад гуниглахаа больж, өөрийгөө хайрлаж сурсан гэжээ. Тэрээр дэлхийд хоёр удаа, Европ тивдээ нэг удаа аварга болсон юм.

Өдгөө 26 настай Славин таеквондогийн спортын нэр хүндтэй шүүгч болжээ.

Ухаалаг, үзэсгэлэнтэй тамирчин бүсгүйн хувьд одоогоор заяаны ханийг эс тооцвол бүх мөрөөдлөө биелүүлээд байгаа ажээ. Түүний бүтэлгүй дурлалууд дунд биеийн хэмжээнээс шалтгаалсан нь олон гэнэ. 

Гэхдээ залуу нас, хүсэл тэмүүлэл байгаа цагт түүнийг байгаагаар нь хайрлах нэгэн гарч ирэх нь ойлгомжтой биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()