Бидний амьд ахуйдаа хариултыг нь олж мэдэх боломжгүй 7 нууц

2021-11-21, 14:43
10,378

Ганц тамга дараад л аливаа үнэнийг хагас зуун жилийн турш нуун дарагдуулах боломжтой байдгаас үүдэж бид саяхнаас л Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын үйлдсэн жигшүүрт гэмт хэргүүдийн талаар үнэнийг олж судлах боломжтой болоод байгаа билээ. Ингээд та бүхэнд улс төрийн болон бусад шалтгаанаар нууцлагдаж, бидний хувьд амьддаа үнэнийг нь олж мэдэх боломжгүй болсон 7 нууцыг толилуулж байна.

Бидний амьд ахуйдаа хариултыг нь олж мэдэх боломжгүй 7 нууц
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Гүн хөлдөлтөд орсон хүмүүс эргэн амь орж чадах болов уу?

Хүний биеийг хөлдөөж хадгалах технологи нэгэнт биелэлээ олоод удаж байгаа боловч хүний биеийн эд эсийг урт хугацааны туршид асар хүйтэн хэмд хэрхэн зохистой хадгалах талаар бүрэн судалгаа хийгдээгүй байсан хэвээр байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 300 орчим хүн гүн хөлдөлтөд орсон ба үхсэн хүнийг амилуулах эмчилгээний аргыг олж нээх хүртэл тэднийг гэсгээх төлөвлөгөөгүй байгаа ажээ.

Гүн хөлдөлтөд орсон хүмүүс эргэн амь орж чадах болов уу?

2 Солсбери хотод чухам юу болсон бэ?

2018 оны 3-р сарын 4-ний өдөр Их Британийн тагнуул асан Сергей Скрипаль охин Юлиагийн хамтаар Солсбери хотод хордож нас барсан байдалтай олдсон билээ. Эмч нарын хийсэн дүгнэлтээр тэднийг мэдрэл саажуулагч хороор хордуулж амийг нь хөнөөсөн гэдгийг хожим нийтэд ил болгосон юм. Уг хэргийн дараа Британийн эрх баригчид ОХУ-ын засгийн газрыг аллагад буруутгасан боловч тус улсын засгийн газар үүнийг эрс няцааж, АНУ болон Их Британи тэргүүтэй орнуудын өдөөн хатгалга хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу уг хэргийн талаарх бүх нууцлалтай баримт бичгүүд 2080 онд ил болох учиртай ажээ.

Солсбери хотод чухам юу болсон бэ?

3 2115 онд л үзэх боломжтой кино

Зарим хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд зальжин бөгөөд хачирхалтай зүйлс хийх нь бий. Тухайлбал, 2015 оны 11-р сард найруулагч, жүжигчин Жон Малковичийн зохиолооp, “Таны хэзээ ч үзэж чадахгүй бүтээл” хэмээн тодорхойлогдсон нэгэн киноны зураг авалтыг хийсэн тухайгаа зураглаач Роберт Родригез дурдсан байдаг.

Энэ нь ч зүгээр нэг хүмүүсийн анхаарлыг татах хоосон үгс байсангүй, уг киног 2115 оны 11-р сард нээлтээ хийх товыг зарласан байна. Кино зураг авалт дууссанаас хойш 100 жилийн дараа нээлтээ хийх тов гаргасан шалтгаан нь тэд яг л францын Louis XIII конъяк мэт урт хугацааны туршид хадгалагдах бүтээл хийхээр зориг шулуудсантай холбоотой ажээ.

Юуны тухай өгүүлэх нь нууц хэвээр үлдсэн энэхүү киноны эх хувийг сумны хамгаалалттай өндөр зэрэглэлийн сейфт хадгалсан бөгөөд 2115 оны 11-р сарын 18-ны өдөр нээгдэхээр тохируулсан байдаг байна. Хэдийгээр бид уг бүтээлийг үзэж чадахгүй ч үр хойчис маань том дэлгэцээр тухлан үзэх нь гарцаагүй биз ээ.

2115 онд л үзэх боломжтой кино

4 Мари Кюри чухам ямар сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ хийж байсан бэ?

Цацраг идэвхийг анх олж нээсэн Мари Кюри, Пьер Кюри болон Анри Беккерель нар тухайн үед ямар аюултай зүйлийг судалж байгаагаа төлийлөн сайн мэдэхгүй байсан тул судалгааныхаа явцад өөрсдийгөө асар их хэмжээний цацрагт хордуулж байсан гэдэг. Улмаар Мари Кюригийн хараа муудаж, бөөрний үйл ажиллагаа нь доголдож, биеийн дархлаа маш муудсан ажээ. Ийнхүү эрүүл мэнд нь нэгэнт доройтсон тэрээр аялалд явж байх үедээ ханиад хүрч улам хүндэрсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Тэгвэл түүний амьд ахуйдаа судалж байсан судалгааны баримт бичгүүд асар их хэмжээний цацрагийн нөлөөний улмаас одоог хүртэл нууц хэвээр байгаа бөгөөд хамгийн багадаа 1600 жилийн дараа хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь арилах ажээ. Энэ нь түүний судалгааны материалыг 3535 онд л нээж үзэх боломжтой болно гэсэн үг юм.

Мари Кюри чухам ямар сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ хийж байсан бэ?

5 Элена Ферранте гэж хэн бэ?

Дэлхий даяар маш олон бестселлер бүтээл бичиж, Time сэтгүүлээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад багтсан зохиолч Элена Ферранте гэж чухам хэн бэ? Тэр үнэхээр бодит хүн үү, эсвэл хэн нэгэн зохиолчийн уран бүтээлийн зохиомол нэр нь үү гэсэн асуулт хамгийн том маргааны сэдэв болоод буй билээ. Тэгвэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Европын Холбооны хуулийн дагуу хэн нэгэн зохиолчийн хувийн мэдээлэл тухайн иргэнийг өөд болсноос хойш 70 жил нууц байх зохицуулалттай тул энэ нууц цаашдаа ч маргааны гол сэдвүүдийн нэг хэвээр байсаар байх биз ээ.

Элена Ферранте гэж хэн бэ?

6 “Ирээдүйн номын сан” төсөлд ямар номнууд багтан орох вэ?

2014 онд Шотландын артист Кети Патерсон “Ирээдүйн номын сан” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл нь жил бүр нэг зохиолчийн шинэхэн зохиолын гар бичвэрийг авч хадгалах бөгөөд 100 жилийн дараа 100 зохиолыг олны хүртээл болгох зорилготой юм. Тус төсөлд жил бүр нэмэгдсээр буй зохиолуудыг Норвегийн Осло хотын нийтийн номын санд хадгалж байгаа ажээ. Одоогийн байдлаар Девид Митчелл, Карл Уве Наусгор тэргүүтэй зохиолчдын бүтээлүүд хадгалагдаад байгаа юм.

Түүнчлэн Норвегийн Нордмаркад уг төсөлд багтсан бүтээлүүдийг хэвлэх цаасыг бэлтгэх зорилготой нарс моддыг тарьж эхлээд байгаа гэнэ.

“Ирээдүйн номын сан” төсөлд ямар номнууд багтан орох вэ?

7 Тинтиний адал явдлын дараагийн бүлэгт юу болох бол?

Европын хамгийн алдартай комик зохиолуудын нэг болох “Тинтиний адал явдал” зохиолыг бид алдарт найруулагч Стивен Спилбергийн ижил нэртэй анимейшн хүүхэлдэйн киногоор нь сайн мэдэх билээ. Белгийн залуу сэтгүүлч Милү нэртэй нохойн хамтаар дэлхийгээр аялаж буй адал явдлыг өгүүлэх уг комик номын зохиогч Эрже өөрийг нь өөд болсны дараа бүтээлийг нь хэвлэх ажлыг зогсоохыг гэрээслэсэн тул удаах бүлгүүдийн үйл явдал үзэгч, уншигчдын хувьд нууц хэвээр үлдээд буй юм. Тэгвэл ЕХ-ны хуулийн дагуу оюуны өмчийн эрх зохиогчийг нас барснаас хойш 70 жилийн дараа хүчингүй болох бөгөөд 2052 оноос эхлэн тус комикын дараагийн бүлгүүд олны хүртээл болох эрх нээгдэх ажээ.

Тинтиний адал явдлын дараагийн бүлэгт юу болох бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()