Жүжигчин Николас Кэйж үе мултарсан залуухан эхнэрийнхээ хамт Холливудын улаан хивсний ёслолд оролцжээ

2021-11-21, 17:05
24,862

Оскарын шагналт жүжигчин Николас Кэйж (Nicolas Cage) энэ оны эхээр 5 дахь удаагаа гэрлэсэн билээ. Түүний шинэ эхнэр болсон Рико Шибате хэмээх япон бүсгүй жүжигчин эрээс даруй 31 насаар дүү гэдэг нь хэвлэлийнхний анхаарлыг татаж, хэл аманд өртөж байв. Тэгвэл энэхүү өвөрмөц эхнэр нөхөр хоёр хэдхэн хоногийн өмнө Калифорни мужийн Баруун Холливудад болсон "2021 GQ Men of the Year" үдэшлэгт оролцож, улаан хивсэн дээгүүр хамтдаа алхсан байна.

Жүжигчин Николас Кэйж үе мултарсан залуухан эхнэрийнхээ хамт Холливудын улаан хивсний ёслолд оролцжээ

Эрчүүдийн GQ сэтгүүлийн зүгээс оны шилдэг эрэгтэйг тодруулахын тулд жил бүр зохион байгуулдаг энэхүү ёслолын онцлох зочид нь өдгөө 57 настай Николас Кэйж, 26 настай Рико нар байв.

Хосуудын хувьд хуримаа хийснээс хойш хоёр дахь удаагаа хамтдаа улаан хивсний ёслолд оролцож буй нь энэ аж. Тодруулбал өнгөрсөн долдугаар сард тэр хоёр Лос-Анжелес хотноо Николас Кэйжийн тоглосон "Pig" хэмээх киноны нээлтэд оролцжээ.

Жүжигчин эр тэр үдэш энгийн сонгодог загвартай хар хослолыг саарал бүрх малгайтай хослуулсан бол эхнэр нь цэцгэн хээ бүхий Японы уламжлалт кимоногоор гоёжээ. 

Насны нэлээд зөрүүтэй эхнэр нөхөр хоёр маань анх Японд танилцаж, жил орчим үерхсэний дараа энэ оны хоёрдугаар сард хуримаа хийсэн билээ.

Тухайн үед Николас Кэйж Шига хотод "Prisoners of Ghostland" киноны зураг авалтад оролцож байхдаа танилаараа дамжуулан Рикотой танилцаж байжээ. 

Хос хоёр Лас Вегасын Винн зочид буудалд хуримын ёслолоо даруухан тэмдэглэсэн юм. Рико хурим дээрээ Японы уламжлал дагуу гурван давхар кимоногоор гоёсон байлаа. Мөн тэрээр нөхрийнхөө овгийг авч, Рико Кэйж нэртэй болсон аж.

Сонирхуулахад, Рико нь өсч дэвжиж яваа залуу жүжигчин бөгөөд энэ онд "Mannequin Women" кинонд анхны дүрдээ тоглосон байна. Хэдий тэрээр Николасын том хүү Вэстон Кэйжээс дөрвөн насаар дүү боловч энэ нь жүжигчин эрд асуудал болоогүй аж.

Николас Кэйж хамгийн сүүлд буюу 2019 оны 2-р сард Эрика Койкэ хэмээх бас нэгэн япон бүсгүйтэй гэрлэж байжээ. Тэрбээр тухайн үед дэндүү согтуу байсан учраас юу хийж байгаагаа мэдээгүй хэмээх үндэслэлээр 4 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.

Эцэст нь та бүхэнд "2021 GQ Men of the Year" ёслолын бусад онцлох зочдын зургуудаас хүргэж байна

Эцэст нь та бүхэнд "2021 GQ Men of the Year" ёслолын бусад онцлох зочдын зургуудаас хүргэж байна

Жүжигчин Том Холланд

Рэппер Lil Nas X

Рэппер Quavo

Жүжигчин Эндрю Гарфильд

DJ, продюсер Дипло

Дуучин Трой Сиван

Рэппер Joey Bada$$

Рэппер Ty Dolla $ign

Жүжигчин Пирс Броснаны хөвгүүд болох Парис, Дилан нар

Загвар өмсөгч Тэйлор Хилл

Дуучин Miguel

Дуучин Tinashe

Жүжигчин Александра Даддарио

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()