"Apple"-ийг үндэслэгч Стив Жобсын охин загварын ертөнцөд хөл тавьжээ

2021-11-22, 20:16
6,445

Алдарт Стив Жобс, түүний эхнэр Лорен Пауэлл нарын гурван охины хамгийн багыг нь Эва гэдэг.  Эцэг нь амьд ахуйдаа түүнийг наанадаж "Apple"-ийн захирал, цаашлаад АНУ-ын ерөнхийлөгч болж чадахаар хүн гэж тодорхойлж байсан гэнэ. Тэгвэл Эва Жобс саяхан 23 нас хүрсний зэрэгцээ загварын тайзан дээрээс хүмүүсийн харцыг булааж эхэлжээ.

"Apple"-ийг үндэслэгч Стив Жобсын охин загварын ертөнцөд хөл тавьжээ

Алдартай хүмүүсийн хүүхдүүдэд загварын ертөнцийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Жишээлбэл Синди Кроуфордын охид Кайа болон Пресли Гербер, Жонни Деппийн охин Лили-Рөүз, Кейт Моссын охин Лила, Хайди Клумын охин Лени, Пол Уокерын охин Медоу нар бүгд олны танил болоод зогсохгүй томоохон брэндүүдийн нүүр царай болоод амжсан. 

Тэгвэл Эва ч тэднээс дутах юмгүй Парисын загварын долоо хоног дээр "Coperni" брэндийн 2022 оны хавар зуны цуглуулгыг танилцуулсан байна.

Тус брэндийн ерөнхий загвар зохион бүтээгч Себастьян Мейер нь дэвшилтэт технологи, тэр дундаа Стив Жобсын үнэнч шүтэн бишрэгч юм. Тиймээс тэрээр Парисын уламжлалт хэв маягийг дижитал элементүүдтэй хослуулах оролдлого хийсэн аж. 

Тиймдээ ч Эва Жобс тайзан дээр алхахдаа iPhone-ийн фото аппликэйшний дүрсийг санагдуулам гар цүнхтэй гарч ирсэн байна. 

Тэрээр анх удаа загвар өмсөж байгаа нь энэ биш. Эва мөн өнгөрсөн жил "Glossier" брэндийн нүүр царай болсон гэнэ.

Гэхдээ Стив Жобсын ганц найдвар болсон охин нь өөрийн үүргээ умартаагүй учраас эцэг эхийнхээ суралцаж төгссөн Стэнфордын их сургуульд элссэн бөгөөд шинжлэх ухааны технологи, улс төрийн мэргэжлээр суралцаж байгаа юм.

Эва мөн морин спортоор хичээллэдэг бөгөөд Билл Гейтсийн охин Женнифер, Стивен Спилбергийн охин Дайстри нартай чадвараараа өрсөлддөг гэнэ. 

"Horse Sport" сэтгүүлээс гаргасан 25-аас доош насны шилдэг унаачдын жагсаалтын тавдугаарт Эва бичигдсэнээс энэхүү спорт нь түүний хувьд ердийн зугаа биш гэдэг нь илэрхий харагдана. 

Эва 2020 онд жүжигчин Тимоти Шаламетэй болзож байгаа гэсэн цуу яриа гарсан байна. Гэхдээ энэ нь хэзээ ч батлагдаагүй юм. 

Шинэхэн загвар өмсөгч маань харин саяхнаас 27 настай дуучин Харри Хадсонтой албан ёсоор үерхэж эхэлжээ.

Найз залуу нь цусны хорт хавдраа эдгээж чадсан нэгэн бөгөөд өдгөө Америкийн өсвөр үеийнхний хорт хавдартай тэмцэх сангийн албан ёсны төлөөлөгч болсон аж. 

Ингээд үзэсгэлэнт Эва Жобсын бусад зургуудаас хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()