Гоо сайхны мэс засалд хамгийн их хөрөнгө зарцуулсан одод

2021-11-25, 15:09
13,249

Кино одод, дуучид гээд тодорхой хэмжээний шүтэн бишрэгчидтэй болсон ихэнх хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэхээс буцдаггүйг бүгд мэднэ. Тэдгээрийн дунд нүүрэндээ мэс хүргэснээ шууд зөвшөөрдөг нэгэн байхад хүн бүрийн нүдэн дээр ойлгомжтой байхад үгүйсгэсээр байдаг алдартнууд ч бий. Гэхдээ сорви, үрчлээ, мэнгэ гэх мэт жижигхэн өө сэвийг засуулах нь өөр хэрэг. Харин гадаад төрхөө тэр чигт нь өөрчилж, тэс өөр хүн мэт болох явдлыг та юу гэж боддог вэ? Ингээд гоо сайхны мэс засалд их хэмжээний мөнгө зарцуулсан оддыг танилцуулж байна.

Гоо сайхны мэс засалд хамгийн их хөрөнгө зарцуулсан одод

10 Блэйк Лайвли, 7.5 мянган доллар

"The Age of Adaline" киногоороо нэрд гарсан жүжигчин Блэйк Лайвли аливаа гоо сайхны мэс засалд орсон эсэхээ хэзээ ч ярьж байгаагүй. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэрээр хэд хэдэн жижиг "засвар" хийлгэсэн нь яах аргагүй үнэн аж. Тодруулбал Блэйк Лайвли хамраа өндөрсгөж, зовхины таталт хийлгэсэн аж. Гэхдээ эдгээр мэс заслын өмнө ч, дараа ч жүжигчин бүсгүй сайхан харагддаг хэвээр гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.

Блэйк Лайвли, 7.5 мянган доллар

9 Меган Фокс, 8 мянган доллар

Дэлхийн хамгийн халуухан жүжигчин бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох Меган Фокс хүртэл өөртөө сэтгэл хангалуун бус байдаг байжээ. Тэрээр хамрын үзүүр богиносгох, хөх томруулах, хацарт имплант суулгах, урууланда ботокс шахуулах "засвар"-уудыг хийлгэсэн байна.

Меган Фокс, 8 мянган доллар

8 Донателла Версаче, 25 мянган доллар

Загварын ертөнцийн бахархал, алдарт "Versace"-ийн эзэн энэхүү хатагтай залуу төрхөө хадгалж үлдэхийн төлөө маш их мөнгө зарцуулжээ. Донателла ердөө ботокс, лазер, филлерт хамгийн багадаа 25,000 доллар гаргасан байна.

Донателла Версаче, 25 мянган доллар

7 Микки Рурк , 36 мянган доллар

Залуудаа ямар ч бүсгүйн харцыг булаам төрхтэй байсан жүжигчин эрийн хувьд үнэндээ өөрийн хүслээр бус, зайлшгүй шаардлагын улмаас нүүрэндээ олон мэс засал хийлгэж, танигдахын аргагүй болсон билээ. Залуудаа бокс болон бөхийн спортоор хичээллэдэг байснаас үүдсэн гэмтлүүдийг засуулахын тулд тэрээр багагүй мөнгө зарцуулсан аж. Дээр нь зарим мэс заслуудыг дахин хийх шаардлагатай болсны улмаас түүний царай ингэж өөрчлөгдсөн байна. 

Хэдий жүжигчин эр толинд харах бүртээ сэтгэл нь өвддөг хэмээн гунигтай нь аргагүй ярьж байсан ч кинонд тоглох санал түүнд тасралтгүй ирсээр байгаа нь сайшаалтай.

Микки Рурк ,  36 мянган доллар

6 Пит Бернс, 38 мянган доллар

"Dead or Alive" хамтлагийн гоцлол дуучин, 80-аад оны поп урсгалыг тодорхойлогчдын нэг  Пит Бернсийн хувьд төрөлхийн өвөрмөц төрхтэй байсан байна. Мөн алдартай болохынхоо өмнө тэрээр эхнэрийн хамт үсчин хийдэг байсан тул үс засалт, нүүр будалтын өвөрмөц хэв маягийг байнга өөр дээрээ туршдаг байжээ.

Тэрээр цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэйлэг хэв шинжийг сонирхдог болж, эцэст нь бүсгүй хүнээс ялгаагүй төрхтэй болжээ. Дуучин дөнгөж 56 настай байхдаа буюу 2016 оны 10-р сард зүрхний шигдээсээр нас барсан юм.

Пит Бернс, 38 мянган доллар

5 Том Жонс, 46 мянган доллар

"She's a Lady", "Sex Bomb" зэрэг дуугаараа хүмүүсийн сэтгэлд хоногшсон, 20-р зууны Их Британийн хамгийн алдартай дуучдын нэг Том Жонс өдгөө 81 хүрч байна.

Алдар нэрийн оргилд байсан үе нь хагас зууны турш үргэлжилж, өдгөө бөхсөн болохоор ч тэр үү, Сэр Том Жонсын хувьд залуу харагдахыг хүсэх нь аргагүй байх. Үнэхээр ч түүний залуугийн зургийг одоо үеийнхтэй нь харьцуулж харвал тэс өөр хүмүүс мэт харагддаг билээ.

Том Жонс, 46 мянган доллар

4 Румер Уиллис, 100 мянган доллар

Деми Мур, Брюс Уиллис нарын хамгийн том охин Румер Уиллисд ээж аав хоёрынх нь гоо сайхан хангалттай өвлөгдөн үлдсэн гэж хэлэхэдхэцүү. Гэхдээ орчин үеийн мэс заслын хүчийг тэрээр ашиглаж чаджээ.

Румер эрүүнийхээ хэлбэрийг засуулан царайгаа зөв харьцаатай болгосны дээр хамар болон уруулаа ч янзлуулсан байна.

Румер Уиллис, 100 мянган доллар

3 Шер, 750 мянган доллар

75 настай дуучин, жүжигчин бүсгүйн хувьд өөрийнхөө гадаад үзэмжинд яг л 40 жилийн өмнөх шигээ сэтгэл хангалуун явдаг байна. Одоо ч гэсэн тэрээр тайзан дээр гарахдаа задгай хувцас өмсөхөөс огтхон ч санаа зовдоггүй.

Унжсан зовхийг засах блефаропластикаас эхлээд хавиргаа авхуулах зэрэг 10 гаруй мэс заслыг тэрээр сүүлийн жилүүдэд хийлгэсэн байна. Энэ бүх хүнд мэс заслуудыг хийлгэсэндээ Шер хэзээ ч харамсаж байгаагүйгээ хэлжээ.

Шер, 750 мянган доллар

2 Крис Женнер, 1 сая доллар

Реалити шоуны од хатагтайг 65 настай гэж хэн ч хэлэхээргүй түвшинд гоо үзэсгэлэнгээ хадгалж, наснаасаа хамаагүй залуу харагдахад нь чухам мэс заслын эмч нар тусалдаг байна. Хөхний суулгац, хамар өндөрсгөх, нүүрний арьс татуулах, төрөл бүрийн ботокс, шүд засах ажилбарууд зэрэг түүний өмнө нь хийлгэсэн бүгдийг тооцож үзвэл сая доллар давдаг аж.

Крис Женнер, 1 сая доллар

1 Деми Мур, 4 сая доллар

Хөгшрөлтийг тэвчиж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэнт жүжигчин Демми Мур бүхэл бүтэн 4 сая доларыг гадаад төрхийнхөө өөрчлөлтөд зарцуулжээ.

Тэр хөхөө томруулж, нүүрнийхээ арьсыг татуулж, ботокс тариулж, хацрын ясныхаа хэлбэрийг ч өөрчлүүлсэн байна. Хэдий ийм олон мэс засал хийлгэсэн ч тэрээр залуугийнхаа төрхөөсөө бага зэрэг л өөр болсныг эс тооцвол үнэхээр гайхалтай харагдсан хэвээр байгаатай бүгд санал нийлэх байх.

Деми Мур, 4 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()