"Нууц хүүхэд" нь гэнэт гарч ирснээс болж асуудалд орж байсан алдартан эрчүүд

2021-11-24, 16:05
36,726

Хэзээ нэг өдөр хэн нэгэн таны цахим хуудас руу таныг хүүхдийнхээ аав нь мөн хэмээн батлан бичвэл та яах байсан бэ? Тэгвэл яг ийм зүйл дуучин Сискод тохиолдож, алдарт жүжигчин Хью Грант 1 жилд 2 өөр бүсгүйгээс хоёр хүүхдийн эцэг болж байсан бол хамгийн сүүлд дуучин Крис Браун өөрийгөө 9 сартай охины аав болж байгаагаа зарласнаар удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй нь түүнээс харилцаагаа таслах шийдвэр гаргаж байсан билээ.

"Нууц хүүхэд" нь гэнэт гарч ирснээс болж асуудалд орж байсан алдартан эрчүүд

1 Стив Жобс

"Apple" компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс 1978 онд ахлах сургуульдаа үерхэж байсан найз бүсгүй нь бие давхар болсныг мэдээд хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч найз бүсгүй нь хүүхдээ тээн төрүүлсэн ажээ. Улмаар шүүхийн өмнө тэрээр өөрийгөө үргүй гэдгээ баталсан юм.

Гэсэн ч удалгүй тэрээр өөрийг нь төрсөн аав гэж бодон өссөн Лиза Бреннан-Жобс хэмээх охин ганц бие ээжийн хамтаар нийгмийн халамжаар амьдардаг гэдгийг мэдээд охиныг гэр бүлийн аялалдаа дагуулж явж, Харвардын Их Сургуульд тэнцэх үед нь сургалтын төлбөрийг нь төлж байсан юм.

Стив Жобс

2 Клинт Иствуд

Жүжигчин Клинт Иствуд 5 бүсгүйгээс 7 хүүхэдтэй билээ. Түүний том охин жүжигчин эрийн нууц амрагаас төрсөн бол удаах хоёр хүүхэд нь тухайн цаг үед түүний гэргий байсан Мегги Жонсоны хүүхдүүд ажээ. Хожим Клинт Иствуд онгоцны үйлчлэгч бүсгүйтэй болзох болсон бөгөөд түүнээс хүү, охин хоёртой болсон юм. Үүний дараа тэрбээр жүжигчин Францес Фишертэй болзож байх үед нь охин Францеска мэндэлсэн бол хожим Дина Руйзтай гэр бүл болж охинтой болсон билээ. Гэсэн ч тэд өдгөө гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаад байгаа юм.

Клинт Иствуд

3 DMX

Реппер DMX-ийн эхнэр нөхрийгөө гэр бүлээс гадуур 4 өөр бүсгүйгээс 4 хүүхэдтэй байсан гэдгийг мэдсэн даруйдаа 11 жилийн гэрлэлтээ цуцлуулж салах шийдвэр гаргаж байсан түүхтэй. DMX өдгөө нийт 12 хүүхэдтэй бөгөөд тэдний 5 нь гэр бүлээс гадуурх хүүхэд тул АНУ-ын хуулийн дагуу тэдэнд жил бүр нийт 1.23 сая ам.долларын тэтгэмж өгдөг ажээ.

Тэгвэл тэрээр нэгэн ярилцлагадаа өөрийгөө бэлгийн дарамтад орж байсан тухайгаа, “Утгагүй санагдаж болох хэдий ч өөр хэнд ч тохиолдож байгаагүй тийм зүйл үнэхээр надад тохиолдож байсан” хэмээн ярьж байсан бөгөөд үүнийг нь ч тухайн үед гэргий нь байсан Ташера Симмонс үнэн хэмээн баталж байсан гэдэг.

DMX

4 Дуэйн Уэйд

Алдарт сагсанбөмбөгч Дуэйн Уэйд найз бүсгүй Габриэль Юнион нар харилцаагаа түр хугацаанд тасалсан байх үедээ Ажа Метойертэй болзож, Завьер нэртэй хүүтэй болж байсан ажээ. Хожим 2014 онд Дуэйн Уэйд, Габриель Юнион нар эргэн нийлж, 4 хүүхэдтэй болсноос гадна Уэйдийн эгчийн хүүхдийг үрчилж авч өсгөж байгаа билээ.

Дуэйн Уэйд

5 Хью Грант

Алдарт жүжигчин Хью Грант Их Британийн Лондон хотын нэгэн хятад хоолны газрын угтагч бүсгүй Тиньлан Хонтой учрахаасаа өмнө үрийн зулай үнэрлэхгүй нь хэмээн бодож явсан гэдэг. Төд удалгүй 2011 онд охинтой болсон ч тэдний харилцаа удаан үргэжилсэнгүй, өөрсдийн замаа хөөцгөөсөн ч 2012 онд эргэн нийлж Феликс хэмээх хүүтэй болсон билээ.

Гэсэн ч олны гайхшралыг төрүүлсэн үйл явдал 7 сарын дараа болсон нь Хью Грант шведийн телевизийн продюсер Анна Элизабет Эберштайныг хүүхэдтэй болгосон явдал байлаа. Түүний хувьд Аннагаас төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхгүй жил орчим үгүйсгэсэн байдаг ажээ. Ийнхүү тэрбээр ердөө 2 жилийн дотор 2 бүсгүйгээс 3 хүүхэдтэй болж байжээ.

Хью Грант

6 Арнольд Шварценеггер

2011 онд Мариа Шривер нөхөр нь гэрийн үйлчлэгчээсээ хүүхэдтэй болсон гэдгийг нь мэдсэн даруйдаа Арнольд Шварценеггерээс салах өргөдлөө шүүхэд хүргүүлж байв. Өдгөө 18 настай Жозеф Баэнагийн ээж Арнольдын гэрт 20 орчим жил ажилласан бөгөөд Арнольд түүнээс хүүхэдтэй болсон гэдгээ 7-8 жилийн дараа хүү нь өөртэй нь дэндүү ижилхэн болж эхлэх үед л олж мэдсэн гэдэг. Түүнээс хойш Арнольд Шварценеггер хүү болон хүүгийн ээжид тусалсаар байгаа юм.

Арнольд Шварценеггер

7 Чак Норрис

“Walker Texas Ranger”  цувралаараа алдартай Чак Норрис гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсон нь ил болсноор 20 жил ханилсан ханиасаа салж байсан билээ. Түүний хувьд охиноо 16 настай байх үед өөрийгөө түүний эцэг гэдгээ мэдсэн бөгөөд түүнээс хойш 10 жилийн дараа охинтойгоо биечлэн уулзсан байдаг.

Чак Норрис

8 Лиам Галлагер

Алдарт Oasis хамтлагийн дуучин Лиам Галлагер дуучин Николь Эпплтонтой гэр бүл зохион амьдарч байсан ч 2011 онд сэтгүүлч Лиза Горбанитай гэр бүлээс гадуурх харилцаанд орж, хүүхэдтэй болсон нь ил болсноор хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Хэдийгээр хэвлэл мэдээллээр сэтгүүлч Николийг поп хамтлагуудыг даган явж, тэдэнд сээтэгнэж явдаг хэмээн шүүмжилж байсан ч Лиам Галлагер шүүхийн өмнө хүлээсэн өөрийн хариуцлагаа хүлээж хүүхдэдээ тэтгэмж олгодог ажээ. Гэсэн ч Николь Эпплтон эцэг, эхийнхээ гэрт хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн шалтгаанаар Лиам Галлагераас илүү их хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар шүүхэд удаа дараа гомдол гаргасаар байгаа юм.

Лиам Галлагер

9 Bow Wow

Lil Bow Wow нэрээрээ алдаршсан реппер Шад Мосс хувийн амьдралаа тэр бүр ил гаргаж яриад байдаггүй ч 2011 оны 7-р сард модель Жое Чависаас охинтой болсон гэдгээ нийтэд мэдэгдсэн нь олны анхаарлыг ихээр татаж байв. Шадд Моссын хувьд ч охинтой болсноосоо хойш өөрийн сэтгэгдлээ Твиттер хуудастаа тогтмол оруулж байх болсон бөгөөд, “Охинтойгоо хоёулаа хамт амьдрахыг хүсч байгаа ч бага насны хүүхдийг ээж дээр нь байлгах ёстой болдог нь үнэхээр дургүй хүргэм зүйл юм. Охиноо харах гэж 5 цаг нисч очно, зүгээр л охиноо харах гэж гар утсаа цаг ямагт ширтэнэ, заримдаа бүр охинтой гэдгээ бодоход л нулимс урсдаг” хэмээн жиргэж байжээ.

Bow Wow

10 Крис Браун

2015 оны 2-р сард дуучин Крис Браун өөрийгөө Роялти нэртэй 9 сартай охины аав хэмээн олон нийтэд зарласан билээ. Тэгвэл бяцхан охины ээж нь Крис Брауны найз 31 настай модель Ниа аж. Ийнхүү өөр хүнээс хүүхэдтэй болсон Крис Браунаас найз бүсгүй Карруче Тран нь харилцаагаа таслах шийдвэр гаргаж байсан билээ.

Крис Браун

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()