Герман орныг 16 жил удирдаад халаагаа өгч буй Ангела Меркелийн замналын онцлох мөчүүд

2021-11-25, 17:00
1,731

Германы канцлерын албан тушаалыг 16 жилийн турш хашсан Ангела Меркелийн эрин удахгүй дуусах нь тодорхой болсон билээ. Тэрээр улс төрийн ертөнцөд 30 гаруй жил хүч үзсэний эцэст ийнхүү тэтгэвэртээ гарч байгаа юм. 

Герман орныг 16 жил удирдаад халаагаа өгч буй Ангела Меркелийн замналын онцлох мөчүүд

2015 оноос хойш Меркель Герман улсыг цагаачдад нээлттэй байлгах бодлого явуулж эхэлснээс өдийг хүртэл нэг сая гаруй дүрвэгчийг хүлээж аваад байгаа. Үүний нөлөөгөөр эдийн засаг, дэд бүтэц, ажлын байрны олон асуудал гарч ирснийг Канцлерийн буруу хэмээн гэж олон нийт үзсэн учраас Меркелийн удирддаг Христийн Ардчилсан Холбоо дэмжлэгээ алдсан байна. 

Ийнхүү хоёр сарын өмнө Германы холбооны парламентын сонгуульд ялсан Социал Демократ нам өөр хоёр намтай эвсэж засгийн газар байгуулах болсноор түүний хувьд халаагаа өгөх нь тодорхой болсон юм. Өдгөө дэд канцлерийн албыг хашиж буй 63 настай улс төрч Олаф Шольц арванхоёрдугаар сарын 6-9-ний хооронд болох Бундестагийн чуулганаар канцлерын албан тушаалд томилогдох юм.

Үнэндээ барууны өндөр хөгжилтэй улс орнуудын улс төрд Ангела Меркель шиг тогтвортой удаан ажилласан лидер ховор. Тиймээс энэхүү чадварлаг улс төрч эмэгтэйн карьерын торгон мөчүүдээс сонирхоцгооё. 

 

1 1989 оны зун

Баруун талд зогсож байгаа нь Польшид хэлний сургалтанд сууж байгаа химийн ангийн оюутан Меркель. Нөгөө хоёр нь нэг ангийн Малгорзата Иезиорска болон ирээдүйн нөхөр Йоахим Зауэр.

1989 оны зун

2 1990 оны 11-р сар

Дараа жил нь тэрээр дөнгөж нэгдээд байсан Германы парламентын сонгуульд өрсөлджээ. 

1990 оны 11-р сар

3 1994 оны 1-р сар

Меркель Байгаль орчны сайдаар томилогдов. Энэ зурган дээр ханын цаасыг хэрхэн дахин боловсруулж болдгийг харуулж байна.

1994 оны 1-р сар

4 1995 оны 3-р сар

Эрүүл мэндийн сайд Хорст Зеехофертай хамт хурлын үеэр.

1995 оны 3-р сар

5 2000 оны 3-р сар

Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн дарга болов. 

2000 оны 3-р сар

6 2005 оны 7-р сар

Германы анхны эмэгтэй Канцлер.

2005 оны 7-р сар

7 2007 оны 6-р сар

21-р зуун гарсан хэдий ч улс төрд эрчүүд ноёрхсон хэвээр байгаа гэдгийг энэ зургаас харж болно. Меркель энд Италийн Ерөнхий сайд Романо Проди, Францын Ерөнхийлөгч Никола Саркози, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр нартай хамт байна. 

2007 оны 6-р сар

8 2009 оны 4-р сар

Меркель 2008 оны их хямралын дараах жилүүдэд хэмнэлт хийхийг иргэддээ уриалсан юм. 

2009 оны 4-р сар

9 2011 оны 4-р сар

Тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон Меркельтэй Берлинд уулзаж байгаа нь. 

2011 оны 4-р сар

10 2015 оны 6-р сар

Меркель Германы өмнөд хэсэгт болсон Их 7-ын дээд хэмжээний уулзалтын дараа ерөнхийлөгч Барак Обаматай хамт байгаа нь.

Жилийн дараа Обама суудлаасаа буух үедээ "Та миний ерөнхийлөгч байх хугацаанд дэлхийн аль ч удирдагчаас илүү найдвартай түнш байсан шүү" хэмээн түүнд хандаж хэлсэн байдаг. 

2015 оны 6-р сар

11 2015 оны 9-р сар

Меркель 2015 онд Германы хилийг дүрвэгсдэд нээх шийдвэр гаргасан нь маш том маргааныг дагуулсан юм. 

2015 оны 9-р сар

Зураг дээр: Унгараар дайран өнгөрч буй дүрвэгсэд.

12 2018 оны 4-р сар

Дээрх шийдвэр нь мөн түүнийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамптай зөрчилдөхөд хүргэсэн.

2018 оны 4-р сар

13 2018 оны 6-р сар

Ганцхан цагаачлал гэлтгүй Хойд Солонгос, Иран, худалдааны хэлэлцээр зэрэг олон асуудлаас болж тэд маргалдсан юм. 

2018 оны 6-р сар

14 2020/2021 он

Меркель цар тахлын эхний үед яаралтай арга хэмжээ авсны хүчинд халдварыг барьж чадсан юм. Химич мэргэжил нь зөв шийдэлд хүрэхэд тусалсан хэмээн тэрээр ярьсан байдаг. 

2020/2021 он

15 2021 оны 9-р сарын 23

Түүний төр барьсан жилүүд алдаа оноогоор дүүрэн байсан ч Меркель шиг дундыг баримталж чаддаг улс төрч ховор юм. 

2021 оны 9-р сарын 23

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()