Эхлээд Солонгосыг, дараа нь дэлхийг "эзэлж" чадсан Тайланд охин Лалиса Манобаны тухай товчхон...

2021-11-29, 16:25
11,268

BLACKPINK хамтлаг 2016 онд анх байгуулагдсан цагаасаа хойш Өмнөд Солонгос гэлтгүй дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болсон билээ. Тэгвэл саяхан тус хамтлагийн гишүүн Лалиса Манобан ганцаарчилсан цомгоо гаргасаны зэрэгцээ түүний "Lalisa" хэмээх дууны клип нь нэг өдрийн үзэлтийн тоогоор дээд амжилт тогтоогоод байгаа. Багадаа онгоцны үйлчлэгч эсвэл бүжигчин болохыг мөрөөддөг байсан энэхүү Тайланд охин хэрхэн дэлхийн хэмжээний уран бүтээлч болж чадсан түүхийг хүргэж байна.

Эхлээд Солонгосыг, дараа нь дэлхийг "эзэлж" чадсан Тайланд охин Лалиса Манобаны тухай товчхон...

Лалиса Манобан 1997 оны гуравдугаар сарын 27-нд Тайландад төрсөн айлын ганц хүүхэд юм. Өөрийнх нь дурссанаар Лалиса багадаа маш хөдөлгөөнтэй, томоогүй хүүхэд байжээ.

Сонирхуулахад түүний жинхэнэ нэрийг Пранприя Манобал гэдэг байсан ч хожим Лалиса болгон албан ёсоор солиулсан байдаг.

Тайланд ээж, Швейцарь хойд эцгийнхээ халамжинд Пранприя бага насаа юугаар ч дуталгүй, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн байна. Түүний хойд аав Марко Брюшвайлер нь Тайландад нэр хүндтэй тогооч аж.

Пранприя багаасаа Өмнөд Солонгосын хамтлагуудыг шүтэж өссөн учраас тэдэнтэй адилхан болохыг хүсч, найзуудын хамт We Zaa Cool хэмээх бүжгийн хамтлаг байгуулж байжээ.

2000 онд, 13 настайдаа Пранприя "YG Entertainment"-ийн сонгон шалгаруулалтанд оролцож 4000 охиноос ганцаараа шалгарч чадсан байна. Ийнхүү тэрээр 2011 оноос Өмнөд Солонгост суурьшиж, "YG Entertainment" агентлагийн хараан дор хамтлагийн гишүүн болох бэлтгэлээ эхэлжээ. 

Үүнээс 5 жилийн дараа тэрээр эцсийн шалгаруулалтандаа тэнцэж, BLACKPINK-ийн гишүүн болсон юм. Чухам энэ үеэр Пранприя нэрээ Лалиса болгон өөрчилжээ. Мөн тэрээр агентлагийнхаа хамгийн анхны гадаад гаралтай уран бүтээлч болсон юм.

BLACKPINK-ийн анхны дуу "BOOMBAYAH" жинхэнэ тэсрэлт хийсэн билээ. Таван жилийн хугацаанд тус дууны клип 1.2 тэрбум хандалт авсан нь тус хамтлаг ямар алдартай болсныг илтгэнэ. 

Үүнийг дагаад BLACKPINK-ийн гишүүд болох Розе, Женни, Жисү, Лиса нар хувийн төслүүд дээрээ ажиллаж, томоохон брэндүүдтай хамтрах болсон. 

Лалисагийн хувьд Францын загварын брэнд Celine болон Италийн үнэт эдлэлийн брэнд BVLGARI-ийн нүүр царайгаар сонгогдсон юм.

Нийгмийн сүлжээнд дээр мөн тэрээр жинхэнэ од болж чаджээ.. Жишээ нь Инстаграм дээр л гэхэд Лалиса 63.3 сая, Youtube-ийн албан ёсны суваг Lilifilm Official нь 9 сая дагагчтай болоод байна.

Гэхдээ ийм их амжилтанд хүрсэн ч тэрээр энгийн байдлаа алдаагүй аж. Тэрээр маш их зүтгэл гаргаж байж алдар нэрт хүрсэн учраас бусдын зүтгэлийг мөн үнэлж сурчээ. 

Ингээд та бүхэнд үзэсгэлэнтэй, хөдөлмөрч, авъяаслаг Лисагийн тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

  • Тэрээр тайланд, солонгос, япон, англи хэлээр чөлөөтэй ярьж чадна. Мөн Лиса өдгөө хятад хэлийг эрчимтэй сурч байгаа.

  • Түүний өндөр нь 168 см, жин нь 46 кг.

  • Тэрээр тариурын зүүнээс үхтлээ айдаг. Нэг удаа томууны вакцин хийлгэж байхдаа хамтлагийнхаа гишүүн Розегийн өвдөг дээр ухаан алдан унаж байжээ.

  • Лиса мууранд маш их дуртай. Одоогоор түүнд 6 муур бий гэнэ

  • Эх оронд нь түүнийг "Тайландын гүнж" гэж хочилдог.

  • Бага байхад нь түүний хувь заяаг үзсэн нэгэн төлөгч түүнд нэрээ Лалиса болгон өөрчилбөл аз хийморь ирнэ хэмээн зөвлөжээ. "Лалиса" гэдэг нь тай хэлээр "алдар цуу хүртэгч" гэсэн утгатай гэнэ.

  • Хэдий аав нь алдартай тогооч боловч Лиса хоол хийж чаддаггүй гэнэ.

  • Тэрээр өөрөөсөө ах, халамжтай, хоол сайн хийдэг залууд татагддаг хэмээн ярьж байв.

  • Хэрэв YG Entertainment-ийн шалгаруултад сонгогдож чадахгүй бол Австрали явж суралцахаар төлөвлөж байжээ.

  • Түүний дуртай кино нь "About Time", дуртай ном нь "Бяцхан хунтайж".

  • Одоо ч гэсэн бага байх үе шигээ хөдөлгөөнтэй бөгөөд удаан хугацаанд номхон зогсож огт чаддаггүй гэнэ.

  • Тэрээр уруулын будаг цуглуулах дуртай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()