38 жилийн турш ганцаараа өдөр алгасахгүй хонгил ухсан эр гэнэт алга болсон түүх

2021-12-01, 18:53
72,805

Нэгэн эр эзэнгүй цөлд 38 жилийн турш өдөр бүр ирж, бусдын нүднээс далдуур хонгил ухдаг байжээ. Уилльям Шмит хэмээх тэрхүү эрийг нутгийнхан нь "сохор номин" хэмээн хочилдог байсан ба түүнтэй таарах үедээ эелдэгээр мэнд мэддэг боловч түүнийг цөлд ямар зорилгоор юу хийгээд байгааг сонирхон лавладаг нь үгүй байжээ. Гэвч нэгэн өдөр Уилльям Шмит үзэгдсэнгүй, түүний бусдын нүднээс далдлан ухдаг байсан хонгил хүрэх хаалга ч нээлттэй орхисон байв.

38 жилийн турш ганцаараа өдөр алгасахгүй хонгил ухсан эр гэнэт алга болсон түүх

АНУ-ын Род-Айлендаас гаралтай Уилльям Шмит эгч дүүс нь сүрьеэ өвчний улмаас нас барсны дараа Калифорни мужийн Мохавын цөлийн уурхайн дэргэд орших жижиг тосгонд нүүн суурьшиж, 1900 оноос хойш цөлд нууцлаг шалтгаанаар хонгил ухаж эхэлжээ. Тосгоны иргэд түүнийг галзуу солиотой хэмээн цоллох болж, хүмүүсийн дунд байр суурь олж чадаагүй золгүй нэгэн гэж дүгнэж байв. Ийнхүү хүмүүс түүний талаар таагүй зүйлс их ярьж байсан ч Уилльям ажлаа үргэлжлүүлж, нүхээ ухсаар байжээ.

Тэрээр хонгил ухахдаа хүрз зээтүү, бутлагч алх ихэвчлэн ашиглах бөгөөд чулууг зайлуулахын тулд тэсрэх бодис ч хэрэглэж байсан гэдэг. Гэхдээ орон нутгийн засаг захиргаа түүнийг хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулалгүй маш чадварлаг ажиллаж байна гэж үзэж, түүний ажлыг зогсоогоогүй ажээ.

Хүмүүс түүнийг ажил хийдэггүй, цаг ямагт ууланд нүх ухаж байдаг боловч барилгын материалын дэлгүүрт өр тавилгүйгээр чухам яаж тэсрэх бодис, газар ухах хэрэгслүүд авсан учрыг нь олдоггүй байсан бөгөөд хүнсний мухлагт ч зээлгүй байсан нь хачирхалтай байдаг.

Тухайн цаг үед Америкийн нийгэмд "алтны солиорол" хэмээн түүхэнд үлдсэн үе үргэлжилж байсан тул тосгоныхон бүгд шахуу нутгаа орхиж, алтны эрэлд гарсан боловч Уилльям л ямар нэг шалтгааны улмаас элс ухсаар үлджээ. Магадгүй хариулт нь алт олохоор алс газар руу явах биш, дэргэдэх газраа ухах нь хамгийн энгийн арга байсан ч байж болох…

Гэтэл бүх зүйл урьдын адил байсан нэгэн өдөр Шмитийн зээтүүний дуу сонсогдсонгүй. Маргааш нь болоход ч түүний 38 жилийн турш тасралтгүй ухаж байсан хонгилд мөн л анир чимээгүй ноёрхжээ. Ийнхүү өдөр бүр харж дассан Уилльямыг харалгүй удсан тосгоны захын оршин суугчид түүнийг алга болсон хэмээн шериффт мэдэгджээ. Ингээд түүний хонгилыг шалгахад хаалга нь нээлттэй боловч дотор нь хэн ч байгаагүй юм.

Цөлөөр түүнийг эрэн хайх ажиллагааг сайн дурынхан хийсэн боловч ойрын хэдэн зуун метрийн радиуст хэнийг ч олж хараагүй гэдэг. Мөн түүний ухаж байсан хонгил асар гүн байсан бөгөөд хэтэрхий аюултай байсан тул гүн рүү хэн ч нэвтэрч ороогүй ажээ.

Хожим технологийн хөгжилд хүрч, аюулгүй байдлаа бүрэн хангаж чадах болсон үед л түүний ухсан хонгилын төгсгөл хүртэл орсон бөгөөд нийт 2087 метрийн урттай байгааг тогтоосон байдаг. Мөн уг хонгилоос перлитийн ул мөр олсон нь алтны судал ойр байж магадгүй гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна.

Хэрэв энэ таамаглал зөв бол Уиллиам элсэн цөлд хэний ч мэдэхгүй алтны судал олж, олон жилийн турш тасралтгүй ухсаар хүссэн алтаа авсан даруйдаа тосгоноос холдон явсан байх магадлалтай билээ. Үүнийг ч батлах мэт тус хонгил руу орсон багийн гишүүн болох Коллен Фолкнер “Хүмүүсийн элэг доог болдог Уилльям үнэн хэрэгтээ хүн бүрийн толгойг эргүүлж чадсан зальтай нэгэн байсан” хэмээсэн байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()