Эрхүү хотын оршин суугч эр байнга засвар хийдэг хөршөө дэлбэлж, өшөөгөө авчээ

2021-12-02, 14:08
15,108

Дуу чимээ их гаргадаг хөрштэйгээ учраа ололцохын тулд нэгэн орос эр хүчирхийллийн аргыг сонгожээ. Ийнхүү тэрээр санаанд оромгүй төлөвлөгөө зохиож, хохирогчийг занганд оруулан хүнд бэртээсэн тул Оросын шүүхээс санаатай аллага үйлдэхийг завдсан хэргээр ял сонсож магадгүй болсон байна.

Эрхүү хотын оршин суугч эр байнга засвар хийдэг хөршөө дэлбэлж, өшөөгөө авчээ

Өнгөрсөн 11-р сарын 30-ны өдөр Эрхүү хотын Маршал Коневын гудамж дахь нэгэн орон сууцны лифтэнд дэлбэрэлт болжээ. Тухайн үед лифтээр өгсөж байсан 30 настай эр биедээ хэд хэдэн хүнд гэмтэл авсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн аж.

Хэргийн газарт ирж шалгасан ОМОН тусгай хүчний цагдаа нар гар аргаар хийж лифтэн дотор байрлуулсан тэсрэх бодисын улмаас дэлбэрэлт болсныг тогтоосон байна.

Хохирогч лифт рүү орох үедээ шалан дээр цагаан ууттай зүйл тавьсан байгааг анзаарсан ч түүнд төдийлөн анхаарал хандуулаагүй болохоо өөрөө мэдүүлжээ.

Мөрдөгчдийн дүгнэлтээр тэрхүү тэсрэх бөмбөгийг тус байрны өөр нэгэн оршин суугч, 50 настай эр хийсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал тэрээр гэртээ гар аргаар тэсрэх бөмбөг бүтээж, торонд хийгээд лифтэн дотор байрлуулсан бөгөөд хохирогчийг орж ирэх үед алсын удирдлагаар дэлбэлсэн байна.

Түүний хувьд өмнө нь хохирогчийг гэртээ чанга чимээ гарган засвар хийж, унтуулж амраахгүй байгаа талаар байнга гомдоллож, маргалддаг байсан тухайгаа мэдүүлэгтээ дурджээ. Ийнхүү тэрээр хөршөө занганд оруулан өшөө авахаар шийдсэн нь энэ аж.

Сэжигтнийг тухайн өдөр баривчлан саатуулсан бөгөөд түүнд санаатайгаар аллага үйлдэхийг завдсан, гэмт хэргийн сэдлээр тэсэрч дэлбэрэх бодис үйлдэж ашигласан хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()