Антарктид тивд очих судлаачид яагаад агт араа, мухар олгойгоо авхуулах ёстой байдаг вэ?

2021-12-13, 19:08
32,907

Цөл гэж юу вэ? Эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн манхан, элс дээгүүр мөрөө үлдээн одох гүрвэл, ангаж цангахаа мэдэхгүй явах тэмээ, хааяа нэг тааралдах баянбүрдээр та цөлийг төсөөлдөг үү? Гэвч үнэн хэрэгтээ цөл бүр дээрх жишээний нэгэн адил байдаггүй ажээ. Цөл гэдэг нь бороо хур орох нь нэн ховор, амьдрахад тун хүнд цаг ууртай бүс нутгийг хэлдэг. Иймээс ч дэлхийн хамгийн том цөлөөр алдарт Сахарын элсэн цөл бус Антарктид тив нэрлэгддэг.

Антарктид тивд очих судлаачид яагаад агт араа, мухар олгойгоо авхуулах ёстой байдаг вэ?

1 Антарктид бол цэвэр усны эх ундарга

Дэлхийн стратегийн цэвэр усны бараг бүх нөөц асар уудам бөгөөд зузаан мөсөн давхаргатай Антарктид тивд хатуу төлөвт оршин буй билээ. Тус тивийн зарим хэсэгт мөсний зузаан 4500 метр буюу Эверест уулын тал өндөрт ч хүрэх нь бий.

Антарктид бол цэвэр усны эх ундарга

2 Антарктид бол дэлхийн хамгийн том цөл

Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөцтөй боловч энэ тив тэр чигтээ цөл байх боломжтой гэж үү? Хариулт нь мэдээж боломжтой.

Хур тунадас бүтэн жилийн турш асар бага буюу 15мм орчим л ордог энэ тивийг туйлын цөл гэж нэрлэх нь бий. Түүнчлэн Антарктид тив нь дэлхийн хамгийн хуурай газруудын нэг төдийгүй хамгийн их салхитай бүс нутагт тооцогддог.

Антарктид бол дэлхийн хамгийн том цөл

3 Эрт цагт Антарктид тив дулаан уур амьсгалтай байсан

Өдгөө дэлхийн хамгийн хүйтэн бүс нутаг болон хувирсан Антарктид тивийн уур амьсгал нэгэн цагт амьдрахад тааламжтай, таатай цаг ууртай байсан гэдэг. Хэдэн сая жилийн өмнө Антарктид тивийн дундаж хэм +16  орчим байсан бөгөөд үүнийг гэрчлэх гол баримт нь нэгэн цагт чийглэг ой байсныг илтгэх нүүрсний орд газар ажээ. Ийнхүү Антарктид тив эрт цагт үлэг гүрвэлүүдийн нутагладаг, байгалийн сайхан бүрдсэн газар байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Эрт цагт Антарктид тив дулаан уур амьсгалтай байсан

4 Антарктид тивд цагийн бүс байдаггүй

Хүн төрөлхтөн уртрагийн шугамыг үндэс болгон цагийн бүсийг хувааж хэрэглэдэг билээ. Гэвч уртагийн шугамууд нийлдэг уулзвар нутаг болох өмнөд туйлд цагийн бүс тогтоох нь хүндрэлтэй ажээ. Ялангуяа жилийн 6 сард тасралтгүй нарны гэрэл ээж, үлдсэн хугацаанд нь харанхуй ноёлдог эл тивд цагийн бүс хуваана гэдэг нь ч өөрөө учир дутагдалтай зүйл биз ээ.

Антарктид тивд цагийн бүс байдаггүй

5 "Гурван нар" гардаг

Уг үзэгдлийн үүсэх шалтгаан хүйтний улиралд нар хүрээлэхтэй ижил юм. Агаарт хөөрсөн мөсний өчүүхэн жижиг хэмжээтэй талстуудаар нарны гэрэл нэвтрэхдээ хугарч байгалийн энэхүү өвөрмөц үзэгдлийг бий болгодог.

"Гурван нар" гардаг

6 Антарктид руу зорчих хүмүүс агт араа, мухар олгойгоо авхуулсан байх шаардлагатай

Антарктид тивд очиж буй хүмүүст маш хатуу эрүүл мэндийн шаардлага тавьдаг. Иймээс ч тус тивд ажиллахаар явж буй судлаачдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байж илгээдэг ажээ. Түүнчлэн тус тивд ямар нэгэн яаралтай түргэн тусламж үзүүлэх боломжгүй тул Антарктид руу зорчиж буй хүмүүс агт араа болон мухар олгойгоо авхуулсан байх шаардлага тавьдаг байна.

Антарктид руу зорчих хүмүүс агт араа, мухар олгойгоо авхуулсан байх шаардлагатай

Энэхүү арга хэмжээг авах болсон гол шалтгаан нь өнгөрсөн зуунд зөвлөлтийн судлаачдад тохиолдсон итгэмээргүй үйл явдлаас үүдэлтэй юм. Тодруулбал 1961 оны 4-р сарын 29-ний орой Антарктидын экспедийн бүрэлдэхүүнд байсан мэс засалч Леонид Иванович Рогозов мухар олгойн бүх шинж тэмдгийг өөрөөсөө олж мэдэрчээ.

Тэрбээр амрах, антибиотик эмчилгээ хийх, хүйтэн жин тавих аргаар өвдөлтийг намдаахыг оролдсон боловч юу ч нэмэр болоогүй байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал нь түүнийг ойролцоох эмнэлэг орших "Новолазаревская" бааз руу хүргэх боломжгүй болгосон ажээ. Ингээд тэрээр эргэлзэлгүйгээр өөрөө өөртөө мэс засал хийх хатуу шийдвэрийг гаргасан юм.

Түүний туслахуудаар цаг уурx, механикч, станцын мастер ажилласан бөгөөд тэд мэс заслын талаар огт ойлголтгүй байв. Леонид Рогозов тус бүрд нь зааварчилгаа өгч, тэр ч байтугай шоконд орсон нөхдөө сэргээхийн тулд наргиан хийж байжээ.

Энэ ажиллагаа 1 цаг 45 минут үргэлжилсний эцэст амжилттай болсон байна. Мухар олгойгоо тайрч, антибиотик тарьж, зүслэгийг оёх гээд бүх зүйлийг тэрээр зөв хийжээ. Хэдэн өдрийн дараа залуу эмчийн халуун нь буурч, бие нь сайжрахад оёдлоо мөн өөрөө авчээ. Хүн өөрөө өөрийнхөө мухар олгойг авсан энэ явдал анагаах ухааны практикт цорын ганц болон үлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()