"Зомби гал" - Сибирийн бүс нутагт цасан доор түймэр дэгдэх болжээ

2021-12-15, 18:00
3,117

Канад, ОХУ, АНУ-ын Аляска мужийн арктикын бүс нутагт гарч буй нийт гал түймрийн 30 орчим хувь нь “зомби гал түймэр” байдаг гэсэн судалгаа бий. 2019 оны 6-7 сард хэт халснаас үүдэлтэйгээр умард туйлын бүс нутагт 100 гаруй гал түймэр гарч, тэдгээр түймрээс 244 мегатонн нүүрсхүчлийн диоксид агаарт ялгарч, хэдэн сая шоо дөрвөлжин газар шатаж, ой модод устсан түүх саяхных билээ. Тэгвэл судлаачид дэлхийн дулаарлын улмаас цаашдаа умард туйлын бүс нутгаар гарах түймрийн тоо улам бүр нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

"Зомби гал" - Сибирийн бүс нутагт цасан доор түймэр дэгдэх болжээ

1 Зомби гал түймэр гэж юу вэ?

Зомби гал түймэр гэдэг нь товчоор хэлбэл ой хээрийн гал түймрээс үлдсэн үлдэгдэл юм. Тодруулбал гал түймэр газрын гадарга дээр унтарсан боловч газар доор үлдсэн халуун цог, үнс нь хүлэр болон метаны хийг нөлөөгөөр дахин асах үзэгдлийг зомби гал түймэр хэмээн нэрийдэж байгаа ажээ. Ялангуяа цаг уурын өөрчлөлтөөс болж мөнх цэвдэгтэй хөрсний хэсгүүд хайлж, метан хийг их хэмжээгээр ялгаруулах болсноор энэхүү түймрийг дэгдээх "цучил" улам нэмэгджээ.

Энэ төрлийн түймэр нь цас орж, гал гарах боломжгүй болсон ч газар доор ассаар байдаг бөгөөд уур амьсгал хуурайшиж, хавартай золгон цас мөс хайлахтай зэрэгцэн жинхэнэ түймэр болон асдаг талаар Амстердамын Врия их сургуулийн докторант, судлаач Ребекка Шолтен мэдэгджээ.

Зомби гал түймэр гэж юу вэ?

2 Судлаачид зомби гал түймрийн талаар юуг олж мэдээд байгаа вэ?

2002 болон 2018 оны Арктик орчмын бүс нутгийн хиймэл дагуулаас авсан зурагт ажиглалт хийхэд нийт галд өртөн сүйдсэн газар нутгийн 1 орчим хувь нь зомби гал түймэрт өртсөн хэмээн тодохойлжээ. Гэхдээ энэ үзүүлэлт нь жил бүр харилцан адилгүй байдаг бөгөөд зарим жилд нийт гал түймрийн 38 хүртэл хувийг хамарсан тохиолдол ч бий ажээ.

Амстердамын Врия их сургуулийн багш Сандер Веравербеке “Өмнө нь бүх л өвлийн туршид ассаар хавар нь түймэр болон дэгдэх үзэдлийг байгалийн ховор үзэгдэл хэмээн нэрлэдэг байсан бол саяхны судалгаагаар хойд туйлын бүс нутагт гарч буй түймрийн нилээдгүй хувийг энэ төрлийн түймэр эзэлж байгааг тогтоогоод байна. Тухайлбал 2010 онд Аляска мужид гарсан нийт түймрийн 22 хувь нь зомби гал түймрийн улмаас гарсан нь тогтоогдсон. Иймээс хэдий жижиг байсан ч энэ төрлийн галыг яаралтай дарах арга хэмжээ авч байх нь чухал” хэмээжээ.

Судлаачид зомби гал түймрийн талаар юуг олж мэдээд байгаа вэ?

Түүнчлэн уг судалгаагаар өмнө нь томоохон хэмжээний гал түймэр дэгдэж байсан газрын ойр орчимд зомби гал асч байх магадлал өндөр байгааг олж тогтоосон байна. Судлаачид энэхүү таамаглал дээрээс үндэслэн түймрийн эрсдэл өндөр хуурай, халууны үе ирэхэд хаана гал түймэр дэгдэх магадлалтайг тооцоолж, гал сөнөөгчдийг урьдчилан бэлтгэсэн байх талаар орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

3 Якутын зомби түймэр

Өвлийн улирлын агаарын температур нь -60 хэм хүрдэг дэлхийн хамгийн хүйтэн суурин газар Якутын Оймякон тосгоны ойролцоо зузаан цасан хунгар дотроос утаа суунаглаж байхыг нутгийн иргэд саяхан харжээ. Энэ нь зомби түймэр бөгөөд өнгөрсөн зун ойролцоох нугад дэгдсэн ойн түймрийн үлдэгдэл гэж дүгнэсэн байна. 

Якутын нутагт иймэрхүү түймэр ховор биш, тэр ч байтугай хэдэн жилийн турш огт унтраагүй түймэр байдгийг нутгийн иргэн, гэрэл зурагчин Семен Сивцев өгүүлжээ. Тэрхүү түймэр дөрвөн жилийн өмнө цасны ус, борооны нөлөөгөөр бүрэн унтарч, байсан газарт нь нуур тогтож үлдсэн аж.

Якутын зомби түймэр

Энэ жил Сибирийн бүс нутагт урьд үзэгдээгүй хуурай цаг агаартай байсан тул дөрөвдүгээр сараас эхлээд л томоохон талбайг хамарсан ойн түймэр хаа сайгүй дэгдсэн билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()