"Дэлхийн таван түлхүүр" - Манай гараг дээрх стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой газрууд

2021-12-16, 17:00
14,895

Дэлхийн нэгдүгээр дайнаас ч өмнө Британийн адмирал Жон Фишер дэлхийн нийтийн хувьд хамгийн их ач холбогдолтой гэх 5 цэгийг тодорхойлж байсан нь өдгөө худалдааны гол зурвас цэг, боомт, хоёр далайн уулзвар цэг, томоохон цэргийн баазууд байрладаг стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг болон хувирчээ. Эдгээр 5 бүс нутгийг өөрийн мэдэлдээ авсан тохиолдолд дэлхийг ч удирдах боломжтой болно гэж үздэг юм.

"Дэлхийн таван түлхүүр" - Манай гараг дээрх стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой газрууд

1 Александр

Египетийн Александр хот нь дэлхийн хамгийн их ачаалалтай далайн замуудын нэг болох Суэцийн сувгийн ойролцоох томоохон боомт хот юм.

20-р зууны дунд үе хүртэл Британи болон Францын мэдэлд байсан Нил мөрний адаг делта бүс нутаг нь өдгөө Египет улсын санхүүгийн томоохон эх үүсвэрүүдийн нэг болсон билээ. Түүнчлэн НАТО-ын цэргийн бааз уг бүс нутагт байрладаг бөгөөд хэрэв хүсвэл БНХАУ тэргүүтэй Азийн орнуудын хөлөг онгоцнуудыг хэдэн долоо хоногоор ч бус хэдэн жилээр саатуулах ч боломжтой аж.

Александр

2 Гибралтар

Европ тивийн хамгийн хүчирхэг орнууд төдийгүй Африкын хойд хэсгийн улсуудын соёл иргэншлийн өлгий, "дэлхийд гарах цонх" болсон Газар дундын тэнгис нь ердөө 15 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор Атлантын далайтай холбогддог билээ. Гибралтарын хоолой өнгөрсөн зуунуудын туршид Их Британийн мэдэлд байсан ч тэнд Испанийн цэргийн бааз байрласаар байгаа. Тийм ч учраас далайн тээврийн амин чухал судас болсон энэ хоолойг тус хоёр улс нэг нэгэндээ тийм ч амархан тавиад өгчихгүй нь тодорхой юм.

Гибралтар

3 Английн суваг

Английн суваг буюу бидний сайн мэдэхээр Ла Маншийн хоолойн эрэг дэх Довер хэмээх бяцхан хот дэлхийн их дайнуудын үеэс л асар чухал байршил байсаар иржээ. Энэхүү суурингаас Ла Маншийн хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудад хяналт тавих замаар Европын эх газрын орнуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Иймээс ч Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн Их Британийн арлыг эзлэн түрэмгийлэх санаархал талаар болсон түүхтэй.

Английн суваг

4 Кейп Таун

Африк тивийн хамгийн өмнөд цэг болох Өмнөд Африкийн Кейп Таун хот нь Энэтхэгийн далай болон Атлантын далайн уулзвар цэг болохын хувьд Африк тивийн худалдааны гол боомт болж, олон улсын цэрэг зэвсгийн хүчний үйл ажиллагаа явуулахад тохиромжтой бүсийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.

Кейп Таун

5 Сингапур

Сингапур нь эдийн засгийн хувьд асар хүчирхэг болон өсч гарч ирснээрээ алдартай. Тэгвэл тус бүс нутаг нь газарзүйн байршлын хувьд БНХАУ-аас Европ тив рүү чиглэлтэй бүх л хөлөг онгоцуудын дайран өнгөрдөг зурвас болдог ажээ. Сингапур нь 1963 оныг хүртэл Британийн Эзэнт гүрний мэдлийн өөртөө засах эрх бүхий нутаг байсан билээ.

Сингапур

6 Дурдах ёстой бусад газрууд

Магадгүй Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбож байдаг Туркын Босфор болон Дарданеллийн хоолойг стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж болох боловч тэдгээр хоолой нь шууд далайд гарахгүй буюу заавал Суэцийн суваг эсвэл Гибралтарын хоолойгоор дамжин задгай далайд гарах боломжтой болох тул дээр дурдсан бүс нутгуудаас илүү ач холбогдолтой байж чаддаггүй ажээ.

Түүнчлэн хүйтэн дайны цаг үед зөвлөлтийн шумбагчдын байршлыг тогтоохоор АНУ-ын дуу авианы локаторуудын байрлаж байсан Данийн хоолой, Атлантын далай болон Номхон далайг холбосон Панамын суваг, БНХАУ-ын зүүн эрэг, ОХУ-ын умард эрэг зэргийг стратегийн өндөр ач холбогдолтойд тооцох боломжтой.

Дурдах ёстой бусад газрууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()