Гурван хүний амийг аварсан 5 настай солонгос охины гунигтай боловч бахархмаар түүх

“Аав нь юу ч хийж амжсангүй. Дараагийн удаа заавал миний охин болж төрөөрөй. Дутуу хийсэн бүх зүйлээ гүйцээхийг хүсэж байна” хэмээн бяцхан сахиусан тэнгэр Со Юлийн аав хэлжээ. Ингээд нэгэн солонгос охины гунигтай хэрнээ бахархууштай түүхийг сонирхоцгооё. 

Гурван хүний амийг аварсан 5 настай солонгос охины гунигтай боловч бахархмаар түүх
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

Ойр дотны хүнээ алдах гэдэг сэтгэл зүрхэнд хэзээ ч арилахгүй толбо үлдээхээс гадна амьдралыг “түүнээс өмнө” ба “түүний дараа” гэсэн хоёр хэсэгт хуваадаг. 43 настай Чон Ки Соп богинохон хугацаанд 2 дотны хүнээ алдсан учир энэ бүхнийг өөр дээрээ мэдэрсэн байна.

Чон Ки Сопын охин болох Со Юль нь түүний хүсэн хүлээсэн хүүхэд байсан бөгөөд эцэг эх нь түүндээ маш их хайртай байжээ. Охин сайхан сэтгэлтэй, амьдралын баяр баясгалантай нэгэн байсан бөгөөд багаасаа бүжиглэх дуртай байсан аж.

Гэвч 2019 онд бяцхан охин хүүхдийн кафед тоглож байх үедээ өндрөөс унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан байна.

Энэ үеэс эхлэн охины бие муудаж, Чон Ки Соп ганцаараа түүнийг байнга асрах болжээ. Учир нь охины ээж нь уушгины хавдартай тэмцэж, бие нь маш муу байсан гэнэ. Ки Соп хайртай хүмүүсээ асрах, хажуугаар нь ажлаа хийж мөнгө олох гээд бүхий л зүйлийг ганцаар амжуулах хэрэгтэй болжээ.

Ийнхүү зургаан сарын өмнө тэрээр эхнэрээ алдаж, 10-р сарын сүүлээр Со Юль охин энэ хорвоог орхисон байна.  5 настай бяцхан охинд тархины үхжил гэх оношийг тавьжээ.

Мэдээж, Чон Ки Сопын хувьд энэ  маш хүнд цохилт болсон ч тэр удаан бодсоны эцэст чухал шийдвэрийг гаргасан байна. “Миний хувьд Со Юль охины маань зүрх одоог хүртэл цохилж байгаа учир охиныхоо зүрхийг өөр хүүхдэд зориулах шийдвэрийг гаргаж байна” гэжээ.

Энэхүү үйл явдал нь Солонгосчуудын анхаарлыг маш ихээр татаж Чон Ки Сопыг олон сая хүн дэмжиж, түүнд талархал илэрхийлжээ. Уг шийдвэрийг хүн бүр гаргаж чадахгүй гэдгийг тэд бас онцолсон байна.

Ингээд 11-р сарын 2-нд 5 настай бяцхан охин Со Юлийг донор болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Охины бөөр 4 настай хүү болон 17 настай хүүгийн амийг аварснаас гадна түүний зүрх өөр нэг хүний амийг аварчээ.

Харамсалтай нь бяцхан охины зүрхийг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон эсэхийг мэдэх боломжгүй. Учир нь Солонгост “Эрхтэн шилжүүлэн суулгах хууль” байдаг бөгөөд уг хуулинд донор болон түүний ойр дотны хүмүүстэй холбогдохыг хориглодог байна.

Бяцхан сахиусан тэнгэрийн аав охиныхоо тусалсан хүмүүстэй холбоо тогтоож, уулзахыг хүсэж байгаа гэнэ. Тун удахгүй энэ боломж түүнд олдох болов уу гэж тэр найдаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()