"Оросын Су-57 ба Америкийн F35" - Аль нь илүү вэ?

2021-12-19, 15:07
3,637

Батлан хамгаалах салбартаа анхаарч, хөрөнгө хаяхаар шийдсэн ямар ч орон АНУ-ын 5-р үеийн F-35 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц болон Оросын шинэ үеийн сөнөөгч болох Су-57 хоёрын аль нэгийг сонгож авдаг болсон билээ. Дэлхийн шинэ цагийн зэвсэг техникийн тэргүүлж буй хоёр гүрний сүр хүчний илэрхийлэл болсон энэхүү хоёр сөнөөгч онгоцны аль нь илүү бол?

"Оросын Су-57 ба Америкийн F35" - Аль нь илүү вэ?

Америкийн F-35 онгоц нь флот, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хуурай замын хүчний гэсэн гурван хувилбараар хийгдсэн өнөө цагийн шилдэг бүтээл билээ.

Тэгвэл Оросын өмнөх үеийн "Су 35" нь "F-35" –тай техникийн үзүүлэлтээр нэлээд ойролцоо боловч Америкийн шинэ үеийн онгоц нь stealth буюу радарт бага харагдах боломжоор илүү давуутай бол харин "Су-57" нь энэ үзүүлэлтээрээ F-35-тай өрсөлдөх чадвартай, дайсны дайралтаас форсаж (хөдөлгүүрийн хүчний ажиллах дээд хэмжээ) хэрэглэлгүйгээр, дуунаас өндөр хурдтайгаар зугтан зайлах чадвартай зэрэг давуу талуудтай юм байна.

Су-57

Мөн "Су-57" нь маневрлах чадвар, хурд, нислэгийн зай зэргээр илүү ба Оросын шинэ сөнөөгч 2600 км/цаг хурдлах бол Америкийн онгоц 1930км/цаг, нислэг үргэлжлэх дээд хугацаа "Су-57"-ийн хувьд 5.8 цаг бол F-35-ынх 2,36 цаг байна. Оросын онгоцны бүрэн зэвсэглэх дээд даац нь 10 000кг бол "F-35" нь 9100 кг, "Су-57" онгоц нь нислэг хийх хамгийн их жин нь 35500 кг бол "F-35-"д энэ үзүүлэлт 31571 кг билээ. Хэдийгээр "Су-57" нь богино зайд хөөрөх буух боломжтой, форсажгүйгээр дууны хурд давах чадвартай боловч "F-35"-ийн нэг хувилбар шиг (F-35 b) эгц доош буух боломжгүй юм.

Defence News-ын мэдээлснээр "F-35"-ын хоёр хувилбарт олон дутагдал илрээд байгаагаас хамгийн ноцтой нь богино зайд хөөрч, эгц доош буух "F-35B", тэнгисийн цэргийн "F-35C"  хувилбарууд нь  дуунаас хурдтайгаар тодорхой хугацаанаас илүү нисвэл стеалс бүрхүүл гэмтэх зэрэг бэрхшээлийг онцолж байна. Ийм нөхцөлд "F-35"-ыг хийсэн үндсэн зорилго болох дайсны онгоц, агаараас хамгаалах хэрэгсэлд харагдалгүй дөхөж очих гэсэн үндсэн давуу тал нь үгүй болох билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()