Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд

2022-01-01, 19:40
4,425

Түүхийн явцад хүн төрөлхтний хэрэглэж ирсэн зэвсгүүд тодорхой дэс дарааллын дагуу тогтвортой хөгжиж иржээ. Галт зэвсгүүд анх нүсэр том хэмжээтэй, буудсаны дараа 1-2 минут хүлээж хөргөх шаардлагатай байдаг байсан бол өдгөө хэмжээ жижиг боловч асар хүчтэй, олон сумыг богино хугацаанд буудах боломжтой болон хувирч, цөмийн зэвсэг хүртэл асар өндөр хөгжилд хүрсэн билээ. Гэсэн ч зэр зэвсэг хөгжлийнхөө явцад хөгтэй гэмээр хэлбэр дүрстэй бүтээгдэж байсан түүх олон байдаг ажээ.

Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд

1 Гар аргаар хуяглан тоноглосон машин

Дэлхийн нэгдүгээр дайны үеэс л хүн төрөлхтөн хуягт машин хэрэгслийг тулаанд хэрэглэж байв. Гар аргаар метал хавтангуудыг бэхэлж тогтоосон тун болхи хийцтэй энэ машин олон хүний амийг аварч байсан гэхэд итгэхэд бэрх. Хэдийгээр тухайн цаг үед бүрэн хамгаалалттай мэт завсар зайгүй хүнд төмөр хавтан бэхэлж хийсэн боловч том хэмжээний калибр бууны сум гэх мэт зэвсгийн хадлагад шууд өртсөн тохиолдолд тэр бүр амжилттай хамгаалж чаддаггүй байжээ.

Хамгийн сонирхол татам баримт бол энэ төрлийн хуягт машинууд Ойрх Дорнод дахь байлдааны ажиллагаанд одоог хүртэл хэрэглэгдсээр байгаа ажээ. Харамсалтай нь орчин цагийн хүчирхэг зэвсгүүдийн өөдөөс төмөр хуягт машинуудыг хамгаалалтад тавих нь хүнийг сумнаас хамгаалахаар тугалган цаасаар биеэ ороосонтой ижил зүйл билээ.

Гар аргаар хуяглан тоноглосон машин

2 Махир үзүүртэй буу

Тулааны үеэр гол төмөр нь муруйсан бууг музейд байхыг та өмнө нь харж байсан уу? Тэдгээр зэвсгүүд тулааны үеэр гэмтэж муруйсан гэж бодож байсан бол та эндүүрчээ. 19-р зууны үеийн зэвсгийн үйлдвэрүүд анхнаасаа ийм өвөрмөц хэлбэртэй бууг үйлдвэрлэж байсан агаад байлдагчдад булангийн цаанаас буудахад туслах зорилготой байв.

Энэ төрлийн хамгийн алдартай буу бол 1943 оны Krummerlauf буюу тахир голт хэмээн алдаршсан буу юм. Тус бууг германчууд StG-44 дурантай бууны эх бие дээр хошуу суурилуулан хийж байв. Гаднаасаа инээдтэй харагдах боловч том хэмжээтэй байг булан тохой газраас харагдахгүйгээр буудахад нэн тохиромжтой байдаг ажээ.

Махир үзүүртэй буу

3 Хуягт амьтан

Хүн төрөлхтөн 20-р зууны сүүл үеэс л эхэлж амьтны эрхийн талаар дуугарч, тэмцэж эхэлсэн бол түүнээс өмнө дайнд золиосын шинжтэйгээр явдаг тэсрэг бодис болгон тэсэрч дэлбэрэх бодис бэхэлж ашиглах гэх мэтээр хэрэглэж байсан түүх бий. Тухайлбал Дэлхийн нэгдүгээр дайны үеэр ан амьтдад тэсрэх бодис бэхлэх явдал олон улсад ихээр хэрэглэгдэж байсан бол хожим Дэлхийн хоёрдугаар дайны үед энэ арга оргилдоо хүрч байсан гэдэг. Түүнчлэн АНУ, Их Британи гэх мэт холбоотнууд сарьсан багваахайд галт тэсрэх бодис бэхэлж Герман, Японы хотууд дээр хаяж байсан түүх ч байдаг ажээ.

ЗХУ ч тухайн цаг үедээ “Танк эсэргүүцэгч нохой” хэмээн нэрийддэг тэсрэх бодис тээсэн нохойг дайсны танкны эсрээг тавьж дэлбэлдэг байсан гэдэг.

Хуягт амьтан

4 “Дора”

Нацист Германууд тухайн цаг үедээ хамгийн том гэх бүхнийг хийж байсны нэг нь яах аргагүй Дора хэмээх галт тэрэг суурьтай их буу билээ. Тэд Дораг 1930-аад оны сүүлээр Бельгийн хил болон Францын Мажиньо зурвасын бэхлэлтийг сэтлэхээр хөгжүүлж эхэлсэн аж. 1350 тонн жинтэй үлэмж хэмжээний энэ их бууны сум ердөө 39 км зайд буй байг онох боломжтой байсныг орчин цагийн тив дамжин харвах боломжтой пуужингийн зэвсэглэлтэй харьцуулах ч аргагүй билээ.

Аварга том энэ буу нь 1942 онд Севастополийн тулаанд хэрэглэгдсэн ч төдийлөн үр дүн авчирч чадаагүй юм. 2 ширхэг үйлдвэрлэгдсэн байсан Дора их бууны нэг нь ийнхүү тулаанд орсон бол үлдсэн нэг нь ашиглагдалгүй байсаар хожим холбоотнуудын гарт их бууны загварыг өгөхгүй байх зорилгоор германууд 2 их бууг бүрэн устгасан түүхтэй.

“Дора”

5 Деви Крокетт

Та “Fallout” цуврал видео тоглоом тоглож байсан уу? Хэрэв тийм бол та өмнө нь цөмийн цэнэгт хошууг буудах чадалтай бууг харж байсан гэдэгт итгэлтэй байна. Хүйтэн дайны үед АНУ-ын зэвсэгт хүчин  цөмийн цэнэгт хошууг 4 км хүртэл зайд буудах хүчин чадалтай бууг зохион бүтээсэн нь Деви Крокетт байв.

Хэдийгээр энэ бууг тулаанд хэрэглэж байгаагүй боловч одоог хүртэл тухайн үед үйлдвэрлэгдсэн 2000 ширхэг цөмийн хошуут сум болон бусад буунууд хадгалагдаж байх магадлалтай ажээ.

Деви Крокетт

6 Юкосука МХҮ7 Охка

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы нисгэгчид АНУ-ын хөлөг онгоц дээрээс онгоцтойгоо унаж эх орныхоо төлөө амиа золих, ховор тохиолдолд шархдаж амьд үлдэх зэрэг явдлууд их байсан билээ.

Дайны төгсгөлд Японы  аж үйлдвэрлэл агаарын довтлогоонд өртөж бүрэн сүйдсэн ч амиа золиослож байсан камиказе гэгддэг нисгэгчдийн нэг чиглэлд ганц л нислэг үйлдэх онгоцонд хөдөлгүүр ямар хэрэгтэй байсан бэ гэх асуулт урган гарч ирсэн юм.

Тэгвэл Мицубиши G4M2 бөмбөгдөгч онгоцноос эгц доош унагадаг байсан Юкосука МХҮ7 Охка нь сөнөөгч онгоцнуудтай харьцуулахад удирдан залах боломжгүй тул эргийн хамгаалалтад агаарт устгах боломжийг хялбархан олгодог байснаас үүдэж  хөдөлгүүр хийдэг байсан ажээ.

Юкосука МХҮ7 Охка

7 "Голиат" – Радио удирдлагат тэсрэх бөмбөг

Нацистууд түүхэндээ бас нэгэн хачирхалтай зэвсэг зохион бүтээсэн нь 150x85x56 см хэмжээ бүхий радио дохион жолоодлоготой өөрөө тэсрэх бөмбөгт машин байв. Голиат хэмээн нэрлэгддэг тус машин нь өөртөө 75-100 км тэсрэх бодис тээвэрлэх боломжтой байсан бөгөөд тэсрэх бодис нь эхэн үедээ цахилгаан моторын тусламжтайгаар дэлбэрдэг байсан ч зардал өндөр байсан тул шатахуунаар асч дэлбэрэх болгон хувиргасан байдаг.

Тухайн цаг үед нийт 7500 орчим Голиат үйлдвэрлэсэн ч тэд дайнд төдийлөн амжилт олоогүй юм. Цахилгаан мотортой Голиатын үнэлгээ 3000 рейх марк, хожим үйлдвэрлэгдсэн шатахуунаар асах тэсрэх бодист Голиат 1000 рейх маркын үнээр үйлдвэрлэгдэж байсан ч танк эсэргүүцэгч болон том калибр буугаар хялбархан устгах боломжтой байсан нь өөрөө явагч тэсрэх бөмбөгний хамгийн том дутагдал болж байжээ.

"Голиат" – Радио удирдлагат тэсрэх бөмбөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()