Зөвхөн баян эрчүүдтэй болзсоор ирсэн алдартан бүсгүйчүүд

2022-01-11, 17:26
18,170

Олны танил, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн араас тоймгүй олон эрчүүд гүйдэг нь нууц биш. Тиймээс тэд хэн дуртай хүнтэйгээ болзож чаддагт гайхах зүйл байхгүй. Тэр дундаа ганцхан дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдтэй учир ургуулдаг өндөр шаардлагатай эмэгтэйчүүд байдаг аж. 

Зөвхөн баян эрчүүдтэй болзсоор ирсэн алдартан бүсгүйчүүд

1 Амбер Херд (Amber Heard)

Амбер Херд багаасаа эхлээд хүчирхэг эрчүүдэд татагдаж эхэлжээ. Тэрээр 17-хон настай байхдаа үеийн хөвгүүд бус Америк продюсер Артур Вибрандстай болзсон байна. Үүний дараа тэрээр Криспин Гловер, Жонни Депп зэрэг Холливудын томчуудтай учир ургуулсан билээ. 

Амбер Жоннитой 3 жил орчим үерхсэний эцэст 2015 оны 2-р сард гэрлэлтээ батлуулсан юм. Эхэндээ тэд аз жаргалтай байсан ч ердөө 15 сарын дараа Херд Жонниг гэр бүлийн хүчирхийлэлд буруутган салах өргөдлөө өгчээ. 

Дараа нь жүжигчин бүсгүй дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг, тэрбумтан Илон Масктай хамт үзэгдэх болов. 

Тэр хоёр хэдэн сарын турш болзож байсан ч мөн хоёр тийш болсон байна. Учир нь Илон өөрийн төслүүд дээр ажиллаад зав гаргаж чадахгүй байсан учраас Амбер түүнийг орхисон аж. Үүний дараа Херд урлагийн бүтээлийн наймаачин Вито Шнабель, дараа нь Аргентин найруулагч Андрес Мушеттитэй богино хугацаанд үерхсэн байна. 

Амбер Херд (Amber Heard)

2 Миранда Керр (Miranda Kerr)

Дэлхийд алдартай загвар өмсөгч, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр асан Миранда Керр зөвхөн алдартай, чинээлэг эрчүүдтэй болзож байсан юм. Түүний амрагууд дунд томоохон хөрөнгийн зах зээлийн тоглогч Адриан Камиллери, хөгжимчин Жей Лион, Холливудын од Орландо Блум нар багтдаг аж. Миранда болон Орландо нар 2008 онд болзож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа хуримаа хийсэн байна. Харамсалтай нь хосууд 3 жилийн дараа салсан байдаг.

2015 онд загвар өмсөгч маань Австрали гаралтай тэрбумтан, SnapChat-ийн үүсгэн байгуулагч Эван Шпигелтэй үерхэж эхэлсэн бөгөөд 2017 оны 5-р сарын сүүлээр гэрлэлтээ батлуулжээ. Хосууд өдгөө 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа юм. 2022 оны байдлаар Эван Шпигелийн хөрөнгө 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 

Миранда Керр (Miranda Kerr)

3 Бар Рафаэль (Bar Raphael)

Израилийн алдарт загвар өмсөгч Бар Рафаэль Rolling Stones хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Дэвид Чарвета, Ури Эль Натан, Леонардо Ди Каприо зэрэг олон алдартай эрчүүдтэй дотно харилцаа үүсгэж байсан юм. Ялангуяа Ди Каприо Рафаэль нар 6 жилийн турш үерхсний эцэст 2011 онд салсан байдаг. 

Жилийн дараа Рафаэль өвөөгийнхөө үүсгэн байгуулсан Израилийн хүнсний томоохон импортлогчдын нэг Neto ME Holdings компанийн захирал Ади Эзратай болзож эхэлжээ. Хосууд танилцаад хэдхэн сарын дараа Тель-Авивт хамт амьдрах болсон бөгөөд 2015 оны 9-р сард гэрлэлтээ батлуулсан байна.

Бар Рафаэль (Bar Raphael)

4 Ксения Дели (Xenia Delhi)

Молдав гаралтай загвар өмсөгч Ксения Дели алдарт дуучин Жастин Бибертэй амрагийн холбоотой байсан гэж олон хүн үздэг. Тэд Биберийн "What Do You Mean?" клипний зураг авалтын талбай дээр танилцсан аж. Хосууд үүнээс хэдэн сарын дараа салсан гэдэг. 

2015 оны сүүлээр Ксения Дели Орос реппер Егор Кредтэй үерхэж эхэлжээ. Гэхдээ хосууд богино хугацааны дараа салсан бөгөөд үүний дараа Ксения 62 настай тэрбумтан Осам Фати Рабах аль-Шарифтэй учир ургуулжээ. 2016 оны 6-р сард тэд хуримаа хийсэн бөгөөд 2018 оны долдугаар сард охиноо өлгийдөн авчээ.

Ксения Дели (Xenia Delhi)

5 Карли Клосс (Carly Kloss)

Супермодель Карли Клоссын хувийн амьдралаа сайтар нууцалж чадсан нэгэн юм. Карли загварын тайзан дээр гарахын зэрэгцээ бизнесийн салбарт 8 гаруй жилийн турш амжилттай хүч үзэж байгаа хэдий ч түүнийг хэнтэй учир ургуулж байгаа талаар мэдээлэл бараг л алдагдаагүй байна. Түүнийг харин дэлхийн хамгийн чинээлэг өв залгамжлагч нарын нэг Жошуа Кушнертэй л харилцаатай байсныг хүмүүс гадарладаг юм.

Жошуа 2009 онд хөрөнгө оруулалтын компани Thrive Capital-ийг үүсгэн байгуулж, удалгүй Instagram болон Slack-д хөрөнгө оруулалт хийсэн аж. Хожим нь тэрээр Oscar Health даатгалын компанийг байгуулж, 2015 онд ах Жаредтайгаа хамтран Carde хэмээх хүмүүст үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд нь тусладаг үйлчилгээг нэвтрүүлжээ. 2022 оны байдлаар Жошуагийн нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа аж. 

Карли, Жошуа нар 2012 онд Victoria's Secret-ийн нэгэн арга хэмжээний үеэр танилцжээ. Хосууд тэр даруйдаа учир ургуулсан бөгөөд хэвлэлүүд ч тэдний талаар элдэв нийтлэл бичиж эхлэв. 

2016 оны хавраас хойш хосууд албан ёсоор үерхэж байгаа мэдэгдсэн бөгөөд 2018 оны 4-р сард Жошуа хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Мэдээж Карли зөвшөөрсөн бөгөөд тэр жилийнхээ 10-р сард хосууд хуримаа хийсэн байна. Тэдний анхны хүүхэд 2021 оны 3-р сард мэндэлжээ

Карли Клосс (Carly Kloss)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()