Аймшгийн кино биш хэрнээ хүн бүрийг айлгадаг 12 шилдэг бүтээл

2022-01-12, 17:51
15,424

Хэдийгээр хүнийг айлгах зориулалтгүй ч өөрийн эрхгүй дотор зарс хийлгэм мэдрэмж төрүүлдэг зүйлс олон бий. Ялангуяа зарим кинонууд аймшгийн төрөлд хамаардаггүй хирнээ хүмүүсийн даралтыг ихэсгэх хэмжээнд хүртэл айдас хүргэж чаддаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр бүтээлүүдээс хүргэе. 

Аймшгийн кино биш хэрнээ хүн бүрийг айлгадаг 12 шилдэг бүтээл

1 "Requiem for a Dream"

Энэ кино хар тамхинд донтох нь ямар аймшигтай болохыг дүрсэлсэн юм. Ялангуяа төгсгөлийн хэсэг нь дүрүүдийн амьдрал нь донтолтоос болж хэрхэн сүйрч байгааг харуулдаг аж. Чухамдаа тэрхүү үзэгдэл нь үзэгчдийн зүүдэнд ором аймшигтай хувь тавиланг харуулдаг учраас Requiem for a Dream нь хамгийн аймшигтай киноны жагсаалтад байнга багтдаг. 

"Requiem for a Dream"

2 "12 Years A Slave"

Хүүхэд байхдаа хулгайлагдаж, улмаар арав гаруй жил боолчлогдсон хар арьстай эрийн бодит түүхийг өгүүлэх энэхүү кино чухамдаа тийм нийгэм ямар аймшигтай болохыг ямар ч нэмэлт хачиргүйгээр харуулж чаджээ. 

"12 Years A Slave"

3 "127 Hours"

Энэхүү кино нь Аарон Халстон хэмээх уулчны бодит түүхийг өгүүлсэн юм. Тэрээр хөл алдан хавцал руу унахдаа гараа аварга чулуунд хавчуулан гацаж орхино. Түүний амьд үлдэхийн төлөөх тэмцэл санаанаас гарахыг аргагүй аймшигтай дүр зургийг харуулдаг аж. 

"127 Hours"

4 "Zero Day"

Zero Day нь Колумбайн ахлах сургуулийн хоёр сурагч бусад сурагчдыгаа хөнөөх бэлтгэл хийж байгааг харуулсан бичлэгийг засч янзалж бүтээсэн баримтат кино юм. Аймшигт алуурчдын бодит төрхийг харуулсан учраас хэр баргийн хүн үүнийг үзэж чадахгүй болов уу.

"Zero Day"

5 "Prisoners"

Энэхүү кино хүүхдээ гэнэт алдах ямар аймшигтай болохыг харуулжээ. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд үзэхэд үнэхээр хүнд байдаг гэнэ. 

"Prisoners"

6 "A Clockwork Orange"

Хэдийгээр энэхүү кино нь хэрцгий гэмт хэрэгтнийг харуулдаг ч үндсэн зохиол нь ямар ч муу хүн байсан хамаагүй тархийг нь угааж, мөн чанарыг нь өөрчлөх ямар аймшигтай зүйл болох талаар өгүүлдэг байна. 

"A Clockwork Orange"

7 "Gummo"

Энэхүү кино нь Охайо мужийн хар салхинаас болж сүйдсэн жижиг хотын амьдралыг харуулдаг юм. Чухамдаа найруулагч нь нийгмийн хэв журам алдагдах үед нийгэм гэдэг ямар ой гутам, аймшигтай зүйл болж хувирдаг болохыг тусгахыг зорьсон бөгөөд үнэхээр ч Gummo-г үзсэн хүмүүс ам сайтай байдаггүй аж. 

"Gummo"

8 "Se7en

Цуврал алуурчны аймшигт хэрцгийллийг харуулдаг энэхүү кино аймшгийн төрөлд хамаардаггүй гэдэгт итгэхэд бэрх юм. Se7en нь үнэндээ хүн гэдэг ямар харгис амьтан байж чаддагийг өгүүлэх зорилгоор бүтээгдсэн учраас сэтгэл зүйн триллер хэмээн ангилагддаг гэнэ. 

"Se7en

9 "Full Metal Jacket"

Full Metal Jacket нь дайнд бэлтгэгдэж буй цэргүүдийн сэтгэхүй хэрхэн гэмтдэгийг харуулсан юм. Ялангуяа гэмгүй залуус хүйтэн цустай алуурчид болж байгаа нь үнэхээр жихүүдэс хүргэм байдаг. 

"Full Metal Jacket"

10 "American History X"

Найруулагч Тони Кэйгийн энэхүү кино нь хүмүүс нэг нэгэндээ ямар харгис, хэрцгий хандаж чаддагийг харуулдаг. Энэ киног нео нацист Дерек хэмээх залуугийн түүхээс сэдэвлэсэн байна. Үүний дээр зарим үзэгдлүүд дээр дэндүү сэрдхийлгэм зүйлс болдог учраас зарим хүмүүс киног дуустал нь үзэж чаддаггүй. 

"American History X"

11 "Room"

Энэхүү триллер кино бусдын эрхшээлд бүрэн орж амьдрах нь ямар байдгийг харуулдаг юм. Киноны гол дүр нь 5 жилийн турш өрөөнд хоригдон амьдардаг бөгөөд өөрийг нь барьцаалсан хүний хүүхдийг хүртэл төхрүүлдэг аж. 

"Room"

12 "Schindler's List"

Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг "Шиндлерийн бүртгэл" нь нацистын хорих лагерийн аймшгийг хамгийн бодитойгоор харуулж чаджээ. Найруулагч Стивен Спилберг үзэгдлүүдээ маш бодитойгоор бүтээж чадсан тул үзэгчдэд дэлгэцийн урд биш харин үйл явдлын яг төвд байгаа юм шиг санагддаг юм.

"Schindler's List"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()